Уншиж байна...

Монголын бөө мөргөл 13-р зуунд хэрхэн хүчтэй дэлгэрч улс төрд хүртэл өндөр байр суурьтай байсаныг энэ үйл явдал харуулдаг.


Монголын нууц товчоо 121. Хорчи ирж өгүүлрүүн: "Бид Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хүмүүс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгүй. Гэвч заарин тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь, ухаагчин үнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мөргөсөөр өрөөсөн эврээ хугалж солжир эвэртэй болоод "Эврий минь өг" гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэрт тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр (зам)-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь:
"Тэнгэр газар эелдэж (зөвлөж)
Тэмүжинг улсын эзэн болтугай" гэж
Тээж хүргэж явна" гэж мөөрнө.
Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж зааж үзүүлэв.
"Тэмүжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?" гэж асуувал, Тэмүжин өгүүлрүүн: "Үнэхээр би улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё" гэв. Хорчи өгүүлрүүн: "Өдий их төрийн үйлийг урьдаас заасан намайг түмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс!" гэв.
Хар Хадаргана Хар

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/