Уншиж байна...

Дугар заарин одоогийн Баянзүрх сумын нутагт нутаглаж байсан хүн юм.
Нэгэн өдөр Харуулын хэдэн хүн ирээд:
-Манай ноёны эхнэр муу байна. Та аргалж өгнө үү гэж хадаг барьж гуйсан гэнэ. Шоорол Дугар хуурдаж үзээд:

-Аргалах аргагүй болсон юм байна. Би байтугай хүн очоод нэмэргүй болжээ гэв.


Хэд хоногийн дараа Харуулын ноён өөрийн биеэр бэлэг сэлттэй ирж, заарин аргагүй очив. Очиход нь олон жил хүний асаргаанд орсон, мах шөлөө барж хоол унднаас гарч, хүн болохын аргагүй болсон байв. Дугар нэгэнт ирснийх хуурдаж үзвэл цагаан лхаанаг бөөлүүлбэл эдгэж магадгүй гэж буужээ. Тэгэхээр нь гурилаар, сацал барьж сөхрөн сууж бөөлж байгаа хүний дүрс хийж үрийвэлийн таваг (жолооны хүрд) шиг хүрээтэй модон тавагт тавиад есөн бодын үс оруулсан цагаан бэлэг (өргөл) зэхэж хонины ноосоор ороов. Дугар зайран хоёр хоног бөөлөөд тусыг эс чадаад гурав дахь шөнийн үүрээр гурилан бөө амилан бөөлөхөд, нөгөө нь бас амилан дагаж гүйв. Тэгэхээр нь ямаан тулманд тэднийг хийгээд гурван морьтой хүнээр дүдийн зүгт чирүүлж давхиулаад, урьд нь бэлтгэсэн нүхэнд хийж булав. Түүнээс хойш долоо хоногийн дотор ноёны хатан эдгэж гэнэ. Төдөлгүй Шоорол Дугар заарин өргөн алаг Шишгэдрүү нүүж явахдаа Балбирагт Хар давааны аманд мориноосоо унаж, толгой нь гэмтэж нас барав. Энэ нь, есөн бодын үс оруулсан өргөлийн төлөөсийг Харуулын ноён өгөөгүй учир онгод нь баалснаас болсон гэдэг байна.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/