Уншиж байна...

Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бол Увс аймгийн төвийн 2-р 10 жилийн сургуулийг төгссөн, тэр үеийнхээ нэрээр Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийн холбооны ашиглалтын инженерийн ангид суралцаад 1983 онд онц дүнтэй, улаан дипломтой төгссөн.
1983 онд Зэвсэгт хүчний холбооны 197 ангид салааны захирагчаар ажиллаж эхэлсэн.

1983 оноос 1984 оны сургуулийн жилд хариуцсан салаа нь армийн тэргүүний салаагааар шалгарч, армийн марш тактикийн тэмцээн, армийн радио чимээний тэмцээнүүдэд хариуцсан дайчид нь амжилт гарган алт, мөнгөн медалиаар шагнагдаж байсан.
Хариуцсан ажил албандаа амжилт гаргасан тул 1985 онд салбарын захирагчаар дэвшин ажилласан. 1986 онд Таван толгойд болсон болсон армийн команд штабын хээрийн сургуулийн нэгтгэлийн команд штабын байлдааны буудлагатай хороо дэлгэх хээрийн сургуульд амжилттай оролцон тухайн үеийн улс төрийн товчоо, армийн командлалаас өндөр үнэлгээ авч байсан. Зэвсэгт хүчинд ажиллах хугацаандаа армид холбооны 3000 гаруй бага мэргэжилтэн бэлтгэж, залуу үеийг бие бялдар, оюу санааны өндөр хаттай болгон улс ардын аж ахуйд хүлээлгэн өгсөн.
1985-1989 онуудад хариуцсан салбар нь байлдааны бэлэн байдал, зэвсэгт техникийн бүрэн байдал, цэрэг дайчдын сургуулийн хүмүүжил, цэргийн албаны зохион байгуулалтаараа нэгтгэлийн хүндэт дэвтэрт бичигдэн сайшаагдаж, штабын орлогчоор томилогдон ажиллаж анги салбарыг нүүлгэн шилжүүлэх, зэвсэг техникийн армийн нөөц, хадгалалтанд байрлуулах чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байжээ.
1990 онд зэвсэг хүчнээс бэлтгэл офицэрээр халагдаж, Авто тээврийн салбарт ажиллах хугацаанд улс эх орон чөлөөт зах зээлд шилжсэн үед авто комбинатын удирдах бүрэлдэхүүнд орж авто техникийн үзлэг оношилгоо, удирдлагын холбооны шуурхай ажилласны үр дүнд 1992 оны авто комбинатын Тэргүүний инженер техникийн ажилтнаар шалгарч байсан.
1993 оноос одоог хүртэл Монгол-Ойрдын угсаатны зан заншил, тэнгэр зүйлийг судалж нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байв. Монгол Улсад Бөөгийн зан үйлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, бөөгийн шүтлэгтэй холбоотой олон бүтээлийг боловсруулахад биечлэн оролцсон байна. Энэ хугацаанд зургаан мянга гаруй уул, усанд залбирч тахилга, тайлгыг зохион байгуулж, 21 аймгийн 40000 гаруй иргэдэд тэнгэрийн хүчээр бөөгийн зан үйлээр үйлчилсэн байна. Монгол орныг бүтэн гурван удаа тойрч 15000 гаруй км газраар аялан Монгол орны хамгийн баруун, зүүн, өмнөд, хойд цэгт очиж судалгаа хийсэн, Монгол-Ойрдын угсаатны зан заншил, аж амьдрал, байгаль эх орон, ургамал, амьтан байгалийн баялгийг хайрлан хамгаалах, зүй ёсоор харьцах хандах талаар 3800 гаруй хүнд таниулан сурталчилсан, албан ёсоор 3 удаа 90 гаруй иргэдэд сургалт явуулж, 5 удаа нийтийг хамарсан лекц уншсан байна.
Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын бөөгийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Мөн ард олон, залуучуудад зориулан “Тэнгэр шүтлэгийн уламжлалт ёс зүй” судалж боловсруулан хэвлүүлэн гаргаж бусдын хүртээл болгосон ба одоо угсаатны зан заншил, зан үйл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, удам судар угийн ичиг бичих талаар гарын авлага, ном товхимол, арга зүйг боловсруулан хэвлүүлэхээр бэлтгээд байна.
2012 онд Монголын бөөгийн шүтлэгийг түгээхэд түүний хуримтлуулсан туршлага, олон түмнийг өөрийгөө хүрээлүүлэн хамтран ажиллах чадвар нь түүнийг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгчид сонгож ажиллуулах үндэс болсон. Тэрээр МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
МБНЭ-ийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдолтой тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд шуурхай, чанартай, манлайлан гүйцэтгэдэг манай тэргүүний ажилтан юм. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан, нийт улаач нарт хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
2012 онд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад, Хүннүгийн Ноён уулын тахилгад, 2013 онд Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилга, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад, Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад, 2014 онд Өмнөговь аймгийн Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад, Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д, Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж, 2015 онд Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгыг удирдсан, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг зохион байгуулцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн зэрэг Монгол уламжлалт соёлын өвийг эртний ёс жаягаар түгээхэд биеэр үлгэрлэн манлайлж оролцсон.
Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, Монгол бөөгийн 2016 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн.
Цэргийн хүндэт медаль, Ардын хуьсгалын 90-н жилийн ойн медаль, Залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, Мэдээлэл холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын бөөгийн төв байгууллагын Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар, “Долоон өвгөн од” одонгоор тус тус шагнагдсан.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/