Уншиж байна...

Ноён уулыг хамгаалах тахилга бол бид нэгдвэл асар их хүч байгааг харуулж чадсанаараа түүхэн ач холбогдолтой байсан. Нэгдээд ажилласан нь зарим улаач нарыг айлгасан бололтой.
Бөө мөргөл шашин болохоос айдаг нэгэн байх. Тийм болохоос сэжиглэж байгаа бололтой. Бөө мөргөлийг төрд хүлээн зөвшөөрүүлэхүйгээр амиа аргацаагаад явах ёстой гэх нэгэн байх. "Тэнгэр үзэл" нэрийн дор нэгтгээд, нам эвсэл маягийн улс төр хийж байгаа шүтлэгтэн нар байна. Хөгжлийн ийм чиг хандлага өвөг дээдсийнхээ язгуурын шүтлэг, мөргөлийг шашин болгож, эцсийн дүндээ Монгол дахь Буддын шашны баруун гар болгохыг олж хараад байгаа нэгэн ч байна. Эдгээр бол хувь хүний хүсэл бодол.


Дэлхий дээр амьдрагч олон иргэд Тэнгэр шүтлэгтэй Монгол бөө мөргөлийг ихэд сонирхон, судлах гэж, таньж танилцахсан хэмээн тэмүүлж буй нь үнэн. Монгол бөө мөргөл шашин болж Гандан хийд шиг байр саванд морилохгүй. Өөрсдийн онгодын өргөөндөө л заларна. Юу үнэн, тэр үнэн.
Энэ цаг үед бөө мөргөлийг дагнаж хийх улаач нар уламжлалт зан үйлээ хамгаалахын тул нэгдэж ажиллах нь гарцаагүй, мөнгө санхүү, байг гэхэд өвлийн улиралд хамтраад хуралдах, ярилцах бусдаас үл хамаарах байртай байх, татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа хамтарч төлөх цаг ирнэ.
Сүүлийн жилүүдэд бидний язгуурын шүтлэг болох бөө мөргөл сэргэж, асар олон хүмүүс уул ус, байгаль дэлхийн шүтлэг рүүгээ орж байгаа. Бид анхнаас зөв хандлагаа хамгаалахгүй бол нэр хүндээ алдаж, дахин босох тэнхээгүй болно.
Биднээс хамаарахгүй өрнөж буй үйл явцыг хардах хэрэггүй. Хүн төрлөхтний хөгжиж ирсэн шашин, шүтлэгийн нийтлэг жамаар явна.
Бид хүсвэл, зоривол зорилгодоо хүрч чаддагийг Ноён уулын тахилгад оролцогчид түүхэнд үлдээжээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/