Уншиж байна...

Таван жилийн өмнө болсон нэгэн явдлын тухай энд өгүүлэхийг зорилоо.
Нэгэн өглөө сахиусныхаа өрөөнд сууж байтал хоёр эмэгтэй нэг эрэгтэй, гурван хүн ороод ирлээ. Тэгээд надтай мэнд усаа мэдэлцсний дараа настайвтар эмэгтэй нь ам нээж : Эмэгтэй дүү маань хэдхэн хоногийн өмнө гэнэт өөд болчихлоо. Уг нь ямар ч өвчингүй эрүүл саруул хүн байсан юм л даа , хөөрхий. Тэгээд юунаас болоод өнгөрснийг нь танаас асууж мэдэх гэсэн юм гэлээ. Би тэд нарт хандан: "Алтан савыг нь нээлгэсэн биз дээ. Түүн дээр нь юу гэж гарсан юм бол. Насны хэмжээ болсон эсэх юунаас болсон гээд учир шалтгааныг нь хэлэх ёстой доо" гэлээ. Тэгсэн тэр авгай хэлэв:


--"Тиймээ, алтан савыг нь Баян хошууны хийдийн зурхайч ламаар нээлгэсэн юм. Тэгсэн чинь итгэхийн аргагүй юм хэлээд" гэлээ.
--"Юу гэж хэлсэн юм?" гэвэл, нөгөө авгай:
-- Бөөгийн хорлолоор өөд болсон байна гэсэн. Манай талигаач дүү, хүн амьтантай хэрүүл уруул хийдэггүй их амгалан тайван хүн л дээ. Тэгээд нарийн учрыг нь танаас асууж мэдэх гэсэн юм гэлээ. Би ,9-н зоос гүйлгэж, эрих татаж үзээд:
--Алтан сав дээр гарсан нь үнэн байна. Миний төлгөнд адилхан бууж байна гэвэл, Тэр гурав гайхсан байртай бие биенийгээ харав. Тэгтэл хөдөөнөөс ирсэн байж магадгүй дээл өмссөн залуу: --Талигаач эгч маань нэг бөө залуу дээр байнга очдог байсан юм билээ гэлээ.
Би, түүнд хандан:"тэр бөө нь хараал хийчихсэн юм биш үү гэж хэлэхэд ,хоёр хүүхэн нь ам уралдуулан , Үгүй ээ тэр бөө нь талийгаачид муу юм хийх ёсгүй дээ. Талигаач тэр бөө залуу дээр байнга очиж ажил төрлөө асуудаг ,юм хумаа даатгадаг бараг хуурай эгч дүүс болсон гэх юмуу, багш шавь болсон ч гэх юмуу их дотно харилцаатай болоод удаж байгаа хүмүүс шдээ гэлээ. Би тэд нарт хандан:
-"Миний төлгөнд яриа байхгүй наад бөөтөй чинь холбоотой, түүнээс болсон гэж буугаад байна. Та нар тэр бөөтөй нь уулзсан уу гэж асуувал, залуу эр урдаас: "Очоогүй, яаж мэдэхэв, хэрвээ тэр бөө нь хараал мараал хийчихсэн бол бид нар тэрүүнтэй уулзаад дэмий биз дээ" гэлээ. Би тэд нарт хандан, " Энд нэг л учир байна, та нар миний үгэнд итгэхгүй ,би ч та нарт нарийн учрыг нь хэлж өгч чадамгүй нь. Өөр сайн хүнээс асуу. Удам дамжсан олон жил бөөлсөн сайн бөөг олж уулз, тэгвэл нарийн учрыг нь хэлээд өгөх байх" гэж хэлээд явууллаа. Тэгээд хэд хоногийн дараа хөдөөний залуу нь над дээр эргэж ирээд чухам юу болсон ,яасан тухай нарийн учрыг нь надад ярьсан юм .
Тэр гурав эндээс гарч яваад нэг настай удган дээр очоод онгодтой нь хөөрөлдснөөр онгод тэнгэр нь талигаачийн амиа алсан учир шалтгааны талаар нарийн учрыг нь маш тодорхой хэлж өгчээ.
--"За танай талигаачийн байнга очдог амьдрал ахуй, гэр бүлээ даатгадаг байсан тэр улаач биендээ удмынхаа онгодыг биш , зуйгуул онгод, тийрэн маягийн юм буулгадаг нөхөр байна. Тэр зуйгуул онгод нь их чадалтай юм байна шүү. Тэгээд юунаас ч болсон юм, зуйгуул онгод тийрэн нь догшроод өөрийнх нь амийг авах гэсэн байна. Ямар ч хүн аминдаа хайртай хойно, миний амийг өршөө гээд гуйгаад байж, тэгвэл эхнэрийн чинь амийг авна гээд дайрч, нөгөө нөхөр чинь, эхнэрийн минь амийг битгий аваач гээд гуйгаад байж, тэгвэл хүүхдүүдээс чинь авна, тэр хүүхдийг чинь гээд дайрчээ. Улаач маань, хүүхдүүдээс минь битгий аваач , амийг нь өршөө гээд сөхрөөд уначихаж, тийнхүү аргаа баран арчаагаа алдан нус нулимстайгаа хутгалдаж байхдаа, мань эрийн толгойд тийм бодол орж ирсэн гэх юмуу ямартай ч ухаан сийлж " Онгод тэнгэр минь өршөө, та болгоон соёрхвол би танд хамгийн хайртай шавиа боол болгон өгье. Надад өөрийгөө даатгасан хүн байгаа юмаа. Өөрөөр хэлбэл миний мэдлийн болсон хүн. Би түүнийг танд өргөл болгоё гээд гуйсан байна. Түүний хэлэхийг сонсоод догширсон тийрэн нь жаахан зөөлөрч , За яахав тэгэхээс дээ" гээд гуйлтыг нь хүлээн авчээ. Тэгээд л танай талигаачийн сүнсийг аваад мордсон байна хэмээн учрыг нь тайлан хэлж өгчээ. Хөөрхий бүсгүй ийнхүү амиа алджээ. Үнэхээр харамсалтай. Жичид нь өгүүлэхэд манай Монголд олон түмний төлөө явдаг хүч чадалтай сайн бөө нар олон бий. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр албин тийрэн, зуйгуул сүнс онгодтой нөхцсөн буруу явдалтай бөө нар ч бас байдгийг энд сануулахын үүднээс дээрх постыг тавилаа.
Улаачдын Оршихуй

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/