Уншиж байна...

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Тэнгис гол орчмоор нутагладаг Дархадын хуулар ёсны Ноёо бөө нь XVII зууны сүүл XVIII зууны эхэн үед амьдарч байсан ид шид, эрдэм чадал ихтэй сүрлэг том биетэй заарин байсан гэлцдэг. Ноёо бөө нь Жотог заарингийн 41 хүүхдийн хамгийн том хүү юм. Ноёо бөө 120 насалж, зөнөж байсан учир “Ноёо зөнөг бөө” гэж нутгийнхан дууддаг байсан гэдэг.

Лусын эздээр бөөлсөн Есөн дарааны юм гэдэг онгодыг тахидаг байжээ. Тэр бөө тэнгис хавиар нутагладаг, нисдэг морьтой байсан гэлцдэг. Тэнгисийн есөн дарааг ухаж, нялх хүүхэд, лусын догшин эзэд цусан нуурын юм, хүзүүгүй гөрөөс мэтийн хүн хадгалж авч явж чадахааргүй элдвийн зүйлс гаргаж аваад онголж шүтсэн гэдэг.

МБНЭ-ийн зайран Хөвсгөл аймгийн Пүрэвдоржийн онгод тэнгэр, шүтээний тухай ярилцлаа.
-Таны онгод, шүтээнээ зөв байдлаар олон жил хадгалан, ном журмынх нь дагуу авч явж байна гэдэг үнэхээр бахархал гэж үзэж байна л даа. Та энэ сайхан түүхээс ярьж өгөөч.
-Миний ээжийн маань ах өндөр Сосор гэж мундаг бөө хүн байсан. Тэр ах 89 хүрээд өөд болсон. Сосор ахын маань хүүг Дэмбэрэл гэдэг хүн байсан. Аавынхаа бүх хуяг хувцас, эдэлж хэрэглэж байсан бүх зүйлсийг нь өвлөж авсан. Дэмбэрэл ах маань хицүү үед бөөлж байсан. Цаг үе хицүү байхад Дэмбэрэл ахын маань хуяг хувцас бүгдийг нь хураагаад аваад явсан. Тэгээд л ах бараг галзуурсан. Би нүцгэрчихлээ гээд л уйлаад байсан. Нэг өдөр ах маань би аавруугаа явлаа гэсэн.

Хөхөчу бөөг тэнгэр сахиустай шууд харилцан ярилцдаг, аугаа хүчтэй, ид шидтэй хүн байсан гэж жирийн нүүдэлчид шүтэн биширхээс ч үл барам Их эзэн Чингис хаан ч түүнээс займширан ширвээдэг байжээ. Хөхөчу заарин өвлийн тэсхим хүйтэнд Онон голын мөсөн дээр бөөлөхөд голын ус хайлж битүү утаа манан болж дэгдэхэд харагддаггүй байсан гэдэг.
Хөхөчу-ийн өвөг эцэг Хонхтоны Чирха өвгөн бол Есүхэй баатрын үед бэхи ноён явсан тухай Рашид-Ад Дин дурдсан байна. Есүхэй баатар нас барахад Чирха өвгөний хүү Мэнлигт өнчин хоцорсон дүү нараа бэлэвсэн бэргэнээ “асрахыг чи мэд” гэж захиж байсныг МНТ-д бичсэн байдаг.

Дээл- Бөө дээлийг бөөд ирдэг онгодын хий-бие буюу өөрөөр хэлбэл хүн хийгээд бор гөрөөс, ямаа зэрэг амьтны сүнсний хувилбар хэмээн бөө нар үздэг. Эртний ба дундад зууны үед бөө дээлийг бор гөрөөс, зээр,г ямааны элдсэн арьсаар үйлддэг байсан бол XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэс монгол харын бөө нар бор шар, номгүй бөө нар угсаа гаралаа бодож хөх, хүрэн улаан, лус савдагаа бодож ногоон, хар зүгийн догшин сахиусаа бодож хар өнгийн даавуугаар үйлддэг ч гэсэн дээлийн нурууны тус газар өвөг дээдсийн уламжлалыг хүндэтгэн бор гөрөөс, зээр, ямааны арьсыг дөрвөлжин хадаж бэхэлдэг байсан.
Дээлийн ар бие-Амьдрал дээр аливаа тэмцэл тулалдаанд бат бэх ар тал асар их ач холбогдолтой байдгийн нэгэн адил бөө хүн хуяглаад онгодын орноор аялах, аюул хорлолын срэг арга засал хийхэд ар талаас нь гэндүүлэн цохих сүр хүчний цохилтоос болгоомжилж хуяг нөмрөх хэрэгтэй гэдэг. Ийм учраас бөөгийн өмсгөлийн ар биед түүний бүх могой-манжиг, хонхинуур-холбогын дийлэнх олонхийг байрлуулдаг билээ.

Удган Төмөрбаатарын Цэндсүрэнтэй ярилцлаа.
-Таныг ОХУ-ын Улаан-Үүд, Чита гэх мэт хотуудад өвчин шанлалд орсон олон хүнд буян боллоо гэж сонсож байлаа. Тиймээс монголд ирсэн гэж сонсоод ярихыг зорьж ирсэн хэрэг. Таны удам сударт ямар хүмүүс байв?
-Миний ээжийн дөрөв дэх үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цэцэрлэг, Цагааннуур сумаар нутагтай Налжир удган буюу “Бөгтөр” Наяа гэж алдартай хүн байжээ. Мөн ээжийн минь аав Цэрэннамжил гэж хэдийгээр хар хүн байсан ч лүүжин тавьдаг хүн байсан байна. Аавын дээд талд яс барьдаг, далаар мэргэ төлөг буулгадаг сүрхий хүмүүс байсан гэдэг. Миний хувьд бол удмынхаа энэ хүмүүсийн увдисыг авч төрсөн учраас 13 наснаасаа л тодорч мэдэрч эхэлсэн.

Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.

Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг.

Лусын 8-н аймагт багтдаг, лусуудыг нэг бүрчлэн нэрлэж мэддэггүй хүмүүс олон байдаг юм байна. Лусуудын нэрийг ч мэддэггүй бөө хүн хэрхэн лус тахиж, лус дуудаж, лус аргадах талаар бодох ч хэрэггүй биз дээ . Бөө мөргөлийн гол 3-н лус бол " Цагаан лус, Хөх лус , Хар лус " гэх лусууд юм.

Рован хүүгийн түүх аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд маш их урам зориг өгсөн.
Рубертын хүү Рованы биеийн хөгжил хэвийн ч гэлээ аутизмын эмгэгээсээ ойр дотны хүмүүстэйгээ хэвийн харьцаж чаддаггүй, сэтгэлд нь үл нийцэх зүйл тохиолдвол хэдэн цагаар ч хамаагүй уйлж хашхирдаг хүүхэд байжээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/