Уншиж байна...

Бөөгийн дуудлага гэдэг нь машид гайхамшигтай зүйл нь Таны Овог алдар жилээр эхлээд уул ус хангай урин дуудах удмын хэлхээн сүлжилдсэн мөртүүдээс бүтэж тухайн бөөлөөн хийх зан үйлд зориулагдан авир өнгө аясаар хөглөгдөн хувьсаж үглэгдэж урин дуудаж тараан тууж буцаан хумин догшроох зөөллөх асар их найрал дуун удирдаачиын үйлдэл мэт дүр зураг тухайн бөөгийн дотор давалгаалан байдаг билээ ингэснээр дотор их мэдрэмж гадна бөөгийн дүрд хийх үйлдэж авиа бүжин дүүлэх хөдөлгөөн бүр тухайн бөөг илтгэн харагдах нь эгэл хүмүүнүүдэд хүртэх дүрслэл нь мөн болно.

Өсрөн догшрох өмрөн энэрэх хамгаалах хурцлагдах харвалдан довтолж шарван дайтах мэт дайны бүжигээр хөлөлхүйеэ тэр сайхан омогдол нь сүр хүчин ихэт суут өмнийн гарвал хүн үүсэх үеээс эхтэй ажээ.....Харцаа тусгахуйяаа хамхуул шатаая хатирч бөөлхөө хад бутлаюу халуун амьсгаа нь цөн төрүүлхүйд хайр юу нь хуяг нэвтэлхүй... гэх мэт хэтрүүлэг бүхий огшил догшрол ивээл хайлан багтаж энгэр цээжиндээ үл багтам тэр их зүйлийг сацан түгээж тарааж .... Харин өөр бөөгиын бичлэг өөр бөөгийн алдар суут дуудлагыг дуурайн хөдөлж аялаж хуулж бөөлвөөс буруудаж өөр зүйлтэй холбогдох хатуу хонгилруу гулсах аюултай цээрлэдэг байхнээ. Хүний өөрийн хөдөлгөөн аялах урин дуудах бүр орчлонд нэг л тул өөрөөсөө ичилгүй өөрийнхөөрөө дууддаг байх нь!
Улаахан Уужаа

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/