Уншиж байна...

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД......
ЧИНГЭЛТЭЙ УУЛ
Бидний баруун хойд талд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 1831 /1947/ метр өндөр. Алсаас харахад олон шавь нартаа ном айлдаж буй өвгөн багш мэт харагддаг учраас “лам” эзэнтэй уул хэмээдэг.

Тийм ч учраас Чингэлтэй уулын энгэр бэлээр шашны өргөө сүм, дуган дацан олноор байгуулагдаж, эрдэм номын нянба бясалгал их хийгддэг байжээ. Чингэлтэй уулын урд бэлээр Гандантэгчилэн, Дамбадаржайлин, Автай сайн хааны өргөө, Гэсэр сүм, Шар орд, Бэтүб хийд, Чойжин ламын сүм зэрэг бурхан шашны оронгууд баригджээ..Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Сант, Ав өвөр Гүнт, Хожуулын даваа, зүүн талаараа Жигжид, Бумбат, Шадивлан, Суварганы өндөр гэх мэт жижиг амуудтай. Эдгээр амнуудаас 20 орчим жижиг гол горхи урсан гарч Сэлбийн гол болж улмаар Туул голд цутгадаг. Эдүгээ нийслэлийг тойрон хүрээлэх дөрвөн уулыг тахихдаа Чингэлтэй уулаас эхлэн тахидаг уламжлалтай.
БАЯН ЗҮРХ УУЛ
Бидний зүүн урд орших сүрлэг уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1846 /1860/ метр өндөр. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй бөгөөд эртнээс нааш цэрэг эрс, эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээн домоглодог. Тийм ч учраас Хужирбулангийн цэргийн анги байрлаж, олон агт адууг идээшлүүлж иржээ. Баянзүрх уулын сахиус Лусын дагина ажээ. Уулыг Ар, Өвөр Баянзүрх хэмээн нэрлэж, Ар Баянзүрхийг тахиж иржээ.
ЦЭЦЭЭ ГҮН
Цэцээ гүн бол Богд хан уулын ноён оргил юм. Далайн түвшнээс дээш 2268 м метр өндөр өргөгдсөн. Зарим түүхэн сурвалжид энэхүү уулын эзнийг "Цэц Гүн Ноён" гэгдэг байсан гэх ба улмаар он цагийн аясаар Цэцээ гүн хэмээн нэрийдэх болсон байна.
СОНГИНО ХАЙРХАН
Бидний баруун талд Туул голын хойд биед орших далайн төвшнөөс дээш 1662 метр өндөр, тахилгатай, хад асгатай, хайлаас харганатай уул. Гурван шовх оргил нь алсаас сүр бараатай харагддаг. Галт хар үнэг байдаг тул өвөл цасгүйгээр хар өвөлждөг хэмээх домогтой. Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ.
Өөр нэгэн домгоор бол, Чингис хаан энэ ууланд явж байтал арслан архирах чимээ гарч, хад асга нуран, их эзний өлмийд нэгэн том уулын сонгино өнхрөн ирж тогтсоноор уг уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийдсэн гэдэг. Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг.
Тогтмол Эрдэнэ-Очир

1
1
2
2
3
3
zxc1485
zxc1485
Previous Next Play Pause
1 2 3 zxc1485

 

 

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/