Уншиж байна...

Эрт дээр үеээсээ л уламжилж ирсэн өвгөд дээдсийн нууц мэдлэгийн нэг бол далны мэргэ юм . Далаар мэргэлэх байдлаас хамааран цагаанаар, хараар мэргэлэх гэж ангилна. Мэргэ төлгөнд таван зүйлыг арван замаар хэлж өгдөг. Мөн мэргэнд анхаарах шинжүүд далны өнгө , хэлбэр, гадна байдал, үсэг, ан цав үндсэн шинжийг ажиглаж сурах. Хамгын өчүүхэн хэсгийг ч анзаарч тайлж сурах нь чухал .


Далыг хүндэлж цэвэр газар хадгалж эсвэл (Дал давж урт удаан наслаарай далан улаан үхэртэй болоорой ) хэмээн хэлж хаядаг ба далыг халуун, хүйтэн талтай гэх. Мэргэ хийхдээ; Хонь мэргэн Дал мэргэн алтан ясны төлгө мэргэн алсын мэргэ үнэн тавиарай гэж шившэх нь ч бий.
Далын шатаахад анхаарах зүйл :
Далыг олон хүнтэй газар шатаахгүй байх. Хамгийн дээд тал нь 2-3 хүний дэргэд тавих.
Далыг түлж байхад гаднаас хүн оруулахгүй байх.
Далыг аргал болон, харганы зөөлөн гал дээр шатааж мэргэлэх.
Түлж байгаа дал тань шинэ сайхан, бүрэн бүтэн, махнаас бүрэн цэвэрлэсэн байх.
Боож үхсэн, усанд унасан, араатан жигүүртэнд бариулж идүүлсэн, ямар нэгэн хүчин зүйлээс болж үхсэн зэрэг малын далыг ашиглахыг цээрлэдэг.
Далаар төлөг тавьдаг хүн далыг муулж элдэв үгээр хэлэх, буугаар буудах, шидэж гэмтээх, хөлөө дэвслэх, усанд хаях, зориудаар хугалж гэмтээж болдоггүй ажээ. Харин төлөг тавиулж байгаа хүмүүс өөр хоорондоо ярих эсвэл хөлөө ачих, элгээ тэврэхгүйгээр мэргэлүүлэх хэрэгтэй. Энэхүү бүхнийг зөрчвөл дал худал хэлж мэргэ төөрөг төөрдөг гэж үздэг..
Далны таван оронд хар цагаан 2 замтай тус бүр өөрийн хамаарах шинжээрэй тайлагдана
Бурхны орон, лусын орон, тэнгэрийн орон, дайсны орон, эрлэгийн орон гэх таван орноор болон тэнгэр газар, лус савдаг, эрлэг ад хорлол, бурхан шүтээн онгод гэх мэтээр хар ба цагаан замаар шатааж мэргэнд буулган төлгө шинжээ хийнэ. Мөн цааш лавшруулж таван төрлийн гал байдаг ба мөн таван төрлийн шинжээ бий түүнтэй холбон тайлах хэрэгтэй. Дээрхи мэргийг тайлан уншиж, хэрхэн тайлах нь мэргэч төлгөч хүний ухаан билиг, зөн совин хоёр мэддэг.
Далны мэргэ хийх нь залуу хүнд халгайтай гэж ярьдаг. Далыг худал уншиж тайлвал над шиг хувхайрч байгаарай гэж хараадаг гэлцдэг. Тиймээс мэдэх мэдэхгүйдээ цээр тавин хандаж, үл мэдэх зүйлдээ санааны мунхагаар бүү хандаж байгаарай хэмээн захъя.
А. Готов

2
2
3
3
4
4
5
5
Previous Next Play Pause
2 3 4 5

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/