Уншиж байна...

Монголын 4 хааны (Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэгү) эх, Толуйн эхнэр Сорхагтани хатны Иран дахь бунхан гэдгийн тухай.
Марага хотын төв хэсэгт байх Герд бунхны хажууд орших 10 өнцөгтэй призм хэлбэрийн бунхныг нутгийн ардууд “комбад-э мадар-э Холагу хан” буюу Хүлэгү ханы эхийн бунхан хэмээн нэрлэдэг. Нутгийн хууч ярианд өгүүлснээр: Монгол ёс заншлаар бол алдартай нэгэн үхэхэд түүнд хань болгон өөр нэгэн хүнийг амьдаар нь хамт оршуулдаг байжээ. Нэгэн өдөр Хүлэгү ханы эх нас барав (1252 он). Энэ үед Наср ад-Дин Туси-гийн дайснууд үүнийг ашиглахаар шийджээ.


Тэд нар уй гашууд автсан Хүлэгү ханд хандан Наср ад-Дин Туси нь маш сайн хүн тул эхтэй нь хамт оршуулах нь зүйтэй хэмээн ятгасанд Хүлэгү хан ч зөвшөөрөв. Наср ад-Дин Туси үүнийг олж сонсонгуутаа дайснуудынхаа ов мэхийг гадарлажээ. Ингээд тэрээр Хүлэгү ханд бараалхан “Өчүүхэн боол би тантай хамт оршуулагдахыг л хүснэм. Иймд таны эхтэй хамт оршуулагдах хүнийг би олъё” хэмээсэнд тэрээр зөвшөөрч зарлигийн бичиг үйлдэн гарт нь өгчээ. Наср ад-Дин Туси тэндээс гарангуутаа зарлигийн бичгийг аван дайснуудынхаа нэгийг барин авч Хүлэгү ханы эхтэй хамт оршуулсан” гэдэг. Энэхүү домог нь Ил хаант улсын үед хойлголох зан үйл оршиж байсны ул мөр юм. Харин уг бунхныг Монголын зарим түүх, хууч сонирхогч, аялагчид Сорхогтани хатны бунхан мэтээр эндүүрч бичин олон түмнийг төөрөгдүүлэх явдал сүүлийн үед газар авсан тул бяцхан залруулгыг доктор Д. Анхбаяр хийсэн юм.
Түүхийн сурвалж бичигт Сорхогтани хатны булшны тухай мэдээ тодорхой тэмдэглэгдсэн байдаг. “Судрын чуулган”-д: Аригбуха нас барахад Сэлэнгэ мөрөнд ойр байх Бор өндөр хэмээх Чингис ханы Их хоригт хүргэв. Хубилай хаанаас бусад бүх хан хөвүүдийг тэнд оршуулсан билээ хэмээжээ.
Үүнээс гадна Марагад буй уг бунхны хананд Куран судрын бадгууд сийлэгдcэн байхыг үзвээс энэ нь мусульман хүнд зориулсан нь тодорхой байдаг. Үүнийг зарим судлаачид гярхай ажиглан “Хүлэгү ханы эх Сорхогтани Бэхи хатан нь загалмайтны шашинтай нэгэн байсан тул мусульман маягаар оршуулагдсан байх боломжгүй. Хүлэгү хан өөрөө буддын шашинг шүтдэг байсан билээ. Тэгвэл буддын шашинт хүн загалмайтны шүтлэгт эхийнхээ бунханд Куран судрын үг сийлүүлсэн байж хэрхэвч таарахгүй” хэмээн дүгнэсэн ч үзэгдэнэ. Иймд уг бунхан нь Марага хотын хамгийн үзэсгэлэнт байгууламж болохын хувьд Хүлэгү хан энд нийслэллэн суухдаа эхийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ийн нэрлэсэн гэж үзүүштэй гэсэн амуй.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/