Уншиж байна...

1312 онд Тогтох хаан таалал төгсөв. 1313 онд хаан ширээний төлөө удтал тэмцсэний эцэст Зvчийн удамын Монгол ноён Өзбег хаан ширээнд суув.
1304 онд Алтан Ордын хаан Тогтох Кавказаа буцаан авах гэсэн хуучин шалтгаар ИлХаан Өлзийтийн эсрэг довтлох төлөвлөгөө боловсруулж, өөрийн холбоотон Египетийн хааныг баруун талаас нь дайр гэж шаарджээ. Египетийн хаан тэртээ тэргvй хоюулаа нийлээд ч барахгvй тул байлдаад яахав гэсэн татгалзсан хариу өгчээ.


1312 онд Тогтох хаан таалал төгсөв. 1313 онд хаан ширээний төлөө удтал тэмцсэний эцэст Зvчийн удамын Монгол ноён Өзбег хаан ширээнд суув. Өзбег хаан ИлХаантай найрамдалын гэрээ байгуулж, өмнөд хилээ аюулгvй болгож аваад улс орныхоо дотоод vймээн самуунд хамаг анхаарлаа төвлөрvvлэв. Оросууд хоорондоо хядалцаж, Серб, Болгар, Византууд бие биенээ дайран довтолж, хvчээ сулруулж байсан "туйлын таатай vе" эхлэв. Өзбег хаан тэднийг ажиглаж байгаад аль хvчирхэгжиж ирснийг нь нөгөө сул доройтой нь нийлж дарчхаад, дахин хооронд нь зодолдуулаад сууж байхад л болчих байв. Гэвч асар аюултай, шинэ өрсөлдөгч өсөн өндийж байлаа. Энэ бол Османы туркууд байсан бөлгөө.

(тэр vеийн зоосон мөнгө)
Туркvvд Алтан Орд болон ИлХааны хооронд яс хаяж, Монголын хоёр хөрш улс дахин дайнд татагдан орлоо. Өзбег хаан хуучин холбоотон Египеттэй ИлХаадын эсрэг хамтран дайтья гэсэн санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Өзбег хаан ганцаараа ИлХаадын эсрэг довтлох гэж нэг vзсэн болов хvчирхэг Монгол, Иран дайчдын vлэмж их хvчийг хараад, айх сэтгэл төрж, байлдалгvй буцжээ.
Алтан Орд хуучин холбоотон Египетээ жигшин vзэж, тэдний усан болон газрын худалдааны замыг боож эхлэв. Цагадайн хаант улстай холбоо тогтоож ИлХааны эсрэг хамт байлдья гэж гуйж vзсэн боловч мөн л татгалзсан хариу авав.

1325 онд ИлХааны цэргvvд умардын дайсан Алтан Ордын нутагт цөмрөн оров.
1335 онд Өзбег их цэрэг хураан ИлХааны эсрэг довтолж, хvчээр тvрэн урагшилсаар 1340 онд маш бага хэмжээний газрыг булаан эзлэв. Гэвч гол хvслэн болсон Кавказаа буцааж авч чадсангvй. 1341 онд Өзбег хаан нас барав. Монголчуудын нөлөө vлэмж суларч, татаруудын хvч өсөв. Татарын зарим ноёд Польшид дагаар орж Алтан Ордын эсрэг байлдаж байлаа. Алтан Орд олон улсын тавцанд ганцаардаж, ноёд нь эрх мэдэл булаалдан тэмцэж, иргэд vймж, Монголчуудын ноёрхол ганхаж эхэлсэн байна.

Өзбег хааны нэрээр өөрсдийгөө нэрлэсэн гэх Тvрэг угсааны улс бий. Энэ бол анхандаа монгол, турк, иран овогтнуудаас холилдон бvрдсэн Узбекууд болно. Тэр vеийн Узбекууд Бат хааны удмын Өзбегийг "Yндэстний Их Эцэг" гэж vздэг байжээ.

(Узбек гэр- эсгий туургатны нэгэн жишээ)

(Узбек охид - Монголчуудаас ялгаа байна уу?)

(Узбекийн "vндэсний эцэг" Доголон Төмөрийн хөшөө)
Ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde.
Ч.Отгочулуу http://otgochuluu.blogspot.com

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/