Уншиж байна...

Барон Унгерны алт эрдэнэс одоо хэр нь олдоогүй гэдэг. Хүрээнд байсан Хятад пүүсүүдийг тонож дээрэмдсэн мөн Богд хааны сангаас гаргаж өгсөн ихээхэн хэмжээний алт эрдэнэсийн зүйлийг олон арван тэмээнд болон морин тэргэнд ачин ямар нэг газар луу зөөсөн байдаг.

Даашинхүүгийн пүүс гэхэд л олон арван хөсөг болхоор алт мөнгөн гулдмайтай байсан гэдэг. Гэвч тэр хөсөг яг хаашаа очсон нь одоо болтол олдоогүй . Нэг их холдоогүй Монголоос гараагүй нь ойлгомжтой байдаг. За тэр ч яахав. Сүүлийн үед Унгерныг хэт шүтэх байдал гараад байх шиг . Зарим нэг гавьяа бий л дээ гэхдээ Унгерний ард Богд хаан болон Халхын Чин ван Цэвээн тэргүүн нар байсан . Богдын тагнуулын албаны дарга Баатар захирагчаар Богдтой холбоо барьж байсан Цэвээн тэргүүн даалгавар авч Баатар захирагчийн хамтаар Барон Унгернийг дагуулж ирсэн байдаг. Баатар захирагч бол гадаад тагнуулын хэрэг эрхэлсэн Богд хаант Монгол улсын ёстой үхэхээс бусдыг үзсэн олон орноор тагнуулын хэргээр явж байсан жинхэнэ шалгарсан захирагч. Цэвээн тэргүүн бол Монголын толгой баячуудын нэг Богд хаант Монголын сангийн сайд улсын дөрвөн эрх мэдэлтэний нэг байсан хүн. Унгерн большевикууддаа алуулангаа алдаад армиа дагуулан Атаман Семёновтой нэгдэхээр Манжуур луу зугтаж явсан хэрэг. Баатар захирагчийн тагнуулын мэдээллээр дүрвэж яваа Унгернийг мэдсэн Цэвээн тэргүүн замд нь тосож уулзан Монгол руу очиж хятадуудыг устгаж өгвөл алт эрдэнэс цэрэг зэвсэг эрх мэдэл бүхнийг хангаж өгнө гэж амлан замыг нь өөрчлөн Хүрээ рүү дагуулж ирсэн байдаг. Үнэхээр өөрийн хөрөнгөөр агт морь хоол хүнс гарган цэрэг армийг нь хангаж мөн Монгол нутаг аймаг хошуудаас Богдийн нэрээр хөрөнгө мөнгө цэрэг хоол хүнс дайчлан гаргуулж Түрэмгий баатар Баяр гүнээр удирдуулсан монголын армийг бүрдүүлсэн байдаг. Тэр бүхнээ цэрэг дайны туршлагатай Унгернээр удирдуулан хятад цэргийн эсрэг довтлуулсан . Мөн Хүрээн дотроос Саж ламаар удирдуулсан цэвэр төвдүүдээс бүрдсэн Богд хааны хамгаалтын хорооны шадар цэргүүд хятадуудыг ёстой алж хядсан амь хайргүй тулалдсан байдаг. Зүгээр л Богдын төлөө амиа өргөх ёстой тусгай алуурчидын бэлтгэгдсэн хороо. Унгерн ч монгол ноёдын амлалтанд итгэсэн өөр явах ч газаргүй болсон хүн ёстой амь хайргүй өөрийн армиа золиослоод ч хамаагүй Хятад цэргийг устгахаас өөр аргагүй болсон. Олон дахин оролдож Монгол цэргээр хүч нэмж байж Хүрээн дэхь хятад цэргийг ховх цохисон байдаг ... Цэвээн тэргүүн Унгерн рүү явсанаас яг хоёр хоногийн дараа Бодоо Данзан нар улаан орос руу тусламж гуйхаар явсан байдаг. Цэвээн тэргүүн Бодоо нар нь нэг багшийн шавь улстөрийн санаа зорилго нэгтэй байсан хүмүүс. Унгерн хятадуудыг устгаж чадвал дараа нь түүнийг улаан оросуудаар цохиулах хэрвээ Унгерн чадахгүй бол улаан оросуудаар хятадын Хүрээн дэхь цэргийг цохиулахаар төлөвлөж байсан байдаг. Энэ бол ухаант Монгол өвөг дээдсийн минь эх орноо улс гүрнээ гэсэн цөхрөлтгүй тэмцэл уран ухаан чин сэтгэл байсан болохоос хэн нэг орос гадаад баатар ирээд Монголыг хамгаалдаггүй авардаггүй юм гэдгийг ойлгож ухаант эх оронч өвөг дээдсээрээ бахархдаг судалж мэддэг байгаасай гэж хүснэ. Хэн нэг орос хятадыг шүтэхээсээ өмнө амь хайргүй эх орноо өдий хүртэл авч ирсэн өвөг дээдсээ шүтэн хайрлаасай мэдээсэй гэж хүснэ.

Чука Бат

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/