Уншиж байна...

Purevdorj Yura МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ - History of the Mongols

Монголын түүхийн нэгэн ташаа ойлголтыг залруулах нь буюу Эсэн хааны тухай цөөн үгээр
Манайхан түүхээр их талцдаг, нэн ялангуяа Халх-Ойрад гэсэн сэдвээр. Энэ нь явсаар байгаад Хубилай хаан дээр тулж очдог, Хубилай хаан ч түүхэн зөрчилтэй судлагдахуун мөн. Харин түүнээс өмнөх түүхийн цаг үеүүдийн талаар бол ярилцаад өнгөрөх нь их байдаг.


Ямар ч улс үндэстэний түүхэнд тухайн улс үндэстэнийг нэгтгэсэн хаад тухайн улсынхаа түүхэнд өндөр байр суурийг эзлэн бичигддэг. Монголчуудын түүхэнд бол Чингис хаанаас хойш монголчуудыг нэгтгэсэн ганцхан хүн түүхэнд тодрон гарсан нь Эсэн хаан байв. 15-р зуун эхлэхэд Цагаан хэрмээс хойш умардын говь хүртэлх /одоогийн Өвөрмонголын нутаг бүхлээрээ гэсэн үг/ бүх нутаг Хятадын Мин гүрний захиргаанд орсон байв.
Ойрадын Баатар чинсан, түүний хүү Тогоон тайш нар Мин улстай дайтаж тэмцсээр нас барсан. Тогоон тайш 1430-аад оноос Мин улсын Ганьсу мужаас тэнд зутруухан амьдарч байсан Ажаа тайжийн хүү Тогтобухаг авчирч хаан суулгасан түүхтэй. Энэ түүхийг манайхны олонхи нь огт мэддэггүй юм шиг байдаг. Баатар чинсан, Тогоон тайш нарын үйл хэргийг Эсэн тайш үргэлжлүүлж Мин улсад эзлэгдсэн Цагаан хэрэм хүртэлх Монголын бүх нутгийг цэрэг зэвсгийн хүчээр Монголд буцаан нэгтгэв. Эсэн тайш бол Мин улсын Инзүн хааны удирдсан 500,000 цэрэгтэй армийг өөрийн 20,000 цэргээр бут цохин, дэлхийн цэрэг армийн түүхэнд алдар нэрээ дуурсгасан монгол жанжидын нэг билээ. Харин Мин улсын хаанаар хонь хариулуулсан гэдэг нь худал дэгс яриа болно.
Манайхны олонхи нь Ойрадын гэдэг нэрнээс нь болоод Тогоон тайш, Эсэн хаан эцэг хүү хоёрын тухай болон тухайн үеийн Монголын түүхийн талаар дэгс ташаа ойлголттой байдаг бөгөөд эсрэг талд нь "Халх"-ыг эсвэл "Зүүн Монгол" гэсэн бүтцийг сөргүүлэн тавьдаг нь маш том ташаарал мөн. Тэр үед Халх байтугай Зүүн Монгол гэсэн бие даасан улстөрийн болон аймгийн бүтэц огт байгаагүй гэдгийг манайхны олонхи нь огт мэддэггүй. Тухайн цаг үе буюу 15-р зууны эхэн үед Тогоон тайшийн тэргүүлж байсан монголчуудын тусгаар улс өнөөгийн монгол улсын нутагт оршиж байснаас өөр монголчуудын тусгаар тогтносон бие даасан бүтэц Цагаан хэрмээс хойших нутагт огт байгаагүй гэдгийг энэхүү постны MING DYNASTY - BOUNDARIES OF 1415 A.D. History and Commercial Atlas of China, Harvard University Press 1905. гэсэн атласнаас харж болно.
Тогоон тайшийн захирч байсан монгол нутгийн эргэн тойрон баруун талдаа Цагадайнхантай хиллэж байв, зүүн Буйр нуураас баруун Хами хүртэлх газар нутаг нь гагцхүү хятадын Мин улстай хил залгаж байсан. Тиймээс Тогоон тайшид ганц том дайсан байсан нь Мин улс байв. Монголын 17-19-р зууны түүхэн сурвалжуудад дурдагддаг Аругтай тайш, Адай хаан нар бол Жочи Хасарын удам болно. Жочи Хасарын эзэмшил бол Эргүнэ мөрний нутаг билээ. Гэвч Аругтай тайш, Тогоон тайштай тэрсэлдэн дайтаж байхдаа ихэвчлэн Мин улсын нутагт оршиж байсан байдаг.
Эсэн тайш Мин улсын захиргаанд байсан олон монгол аймгуудыг өөртөө нэгтгэснээс Мин улсын харуул байсан Урианхайн гурван харуулын монголчуудаар суурилж хожим Халх аймаг бүрэлдэн бий болсон билээ. Тиймээс Халх-Ойрад гэж талцаж мэтгэлцэх асуудалд эцэг хүү Тогоон тайш, Эсэн хаан нар огт хамааралгүй гэсэн үг. Хэрэв хамааруулж бичиж байгаа бол та түүхээ огт ойлгоогүй, мэдэхгүй байнаа гэсэн үг. Энэ үг мэргэжлийн түүхчидэд ч хамаатайг сануулах нь илүүц бизээ.

Ю.Пүрэвдорж. 2020.04.22.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/