Уншиж байна...

Монгол төрийн түүхэнд 34 их хатан байдаг. Түүхэн эх сурвалжуудад тэдгээр 34 их хатны 17-гийнх нь амьдрал Онон голын сав дагуу өрнөсөн хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Өөрөөр хэлбэл, гурван голын сав газрыг их хаадынхаас гадна их хатдын өлгий нутаг хэмээдэг нь үүнээс үүдэлтэй аж. Бид хаад ноёд, баатар ван гэж ярихаас бус ээжүүд эхчүүд, хатад гэж ярих нь ховор. Тиймээс агуу эхчүүд, хатдын түүхийг олон түмэнд тайлбарлан таниулах нь хойшлуулшгүй чухал ажлуудын нэг гэдгийг хатан судлаачид хэлдэг. Тиймээс ч уншигч та бүхэнд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байх Их хатдын хүндэтгэлийн өргөө болон Их хатдын өргөөнд онцгойлон залсан Монгол төрийн түүхэнд гавьяа байгуулсан зарим хатдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Ийнхүү хаан сонгож чадахгүй 2 жил гаруй болов. Тэр завсар 1249-1251 онд Гүюгийн их хатан Огул Хаймиш Бат болон Алтан ургийн олон ноёдын зөвшөөрснөөр төрийн хэргийг түр хамаарчээ. Хаймишийг төр барихад Сорхугтани хатан, Чингай түшмэл нар их үүрэгтэй байжээ. Огул Хаймиш бол Ойрад аймгийн Хутуга бэгийн охин юм.

Чингис хааны хатад, Өгэдэйн хатан, хөвгүүд, Сорхугтани бэг хатан болон бусад хан хөвгүүд, ихэс ноёд элч зарж хан хөвгүүдийн дундаас (гагцхүү) Мөнх л... Чингис хааны аясу, ярлык хоёрыг (засаг, зарлиг хоёрыг) нүдээрээ үзэж, чихээрээ сонссон хүн . Төр улс, цэрэг, хан хөвгүүд бидний зол жаргал хэрхэн болох нь түүнийг хаан суулгахад буй гэж хэлүүлээд, их ёслол хийж, Мөнхийг хаан ширээнд суулгахаар тогтжээ.

Олон арван жил хаан ордны туурь гэж эрдэмтэн судлаачдын итгэж явсан Хархорины хамгийн том туурь үнэн хэрэгтээ Буддын сүм байсныг Герман, Монголын хамтарсан экспедиц хөдөлбөргүй нотолжээ. Эрдэнэзуу орчмоос олдсон гэрэлт хөшөөний монгол болон хятад хэлээр бичсэн бичээсийг ч тайлан уншжээ. Тэнд "Чингис хааны 15-р онд Хархорум хотыг үндэслэн байгууллаа. Энэ хотын дотор Өгөөдэй хаан Их сүмийн суурийг тавьж, Мөнх хааны үед Цогт их асрыг цогцлоов. Энэ асар сүм нь таван давхар, 300 тохой өндөр сүрлэг сайхнаар сүндэрлэжээ. Суваргыг шижир алтаар бүрсэн нь нүд гялбуулж, сэтгэл бадраам...” гэхчлэн өгүүлжээ.

Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж. Түүгээр ч барахгүй Бат монголчуудын нэрийг европ дахинаа гаргаж, орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Өгэдэй хааны байлдан дагуууллаар Умард Хятад нутгийг монголчууд бүрмөсөн эзэлж захиргаагаа тогтоов. Дундад Азид Цагаадайн улс, Орост Батын улс тус тус байгуулагдав. Эдгээр улсуудын улс төрийн гол төв нь Хархорум төвтэй Их Монгол улс мөн байлаа. Өгэдэй хааны биеэр дайлсан дайн богино хугацаанд амжилт олсон шалтгаан бол түүний зохион байгуулах их авьяастай шууд холбоотой байжээ.

Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно.
Нэг талаас шар малгайтан гээчдийн тэргүүлсэн бүлэглэлүүд, нөгөө талаас улаан малгайтан хэмээгдэгсдийн тэргүүлсэн бүлэглэлүүдийн дэгдээсэн иргэний дайнд монголчууд мөн хоёр хуваагдан

оролцож Төвдийн нутагруу хоёр замаар давшин хүрч хоорондоо тулалдаж элэг нэгтнүүдээ хэдэн түмээр нь хядсан баримт Буддагийн сургаал, сурталд огтхон ч үл нийцэх үзэгдэл юм.

Их Монгол Улсын гадаад харилцааны ёс дэглэм тийм нарийн боловсронгуй болохыг, Чингис хааны ухаалаг бөгөөд аядуу тайван зан төрх, түүний гадаад бодлогын холч мэргэн болохыг Шах Мухаммедын элч нүдээр үзэж тэдний бодол санаанд урьд өмнө хэзээ ч төрж байгаагүй онцгой сэтгэгдэл төржээ. Чингис хаан харийн элч төлөөлөгчдийн хүндлэн дайлж, тусгай хангамж хамгаалалтанд хүндэтгэлтэйгээр байлгаж байгаад нутагт нь тусгай хамгаалалттайгаар буцаажээ.

Чингис хаан Отрар хотод өөрийнх нь худалдаачид тийнхүү зэрлэгээр алагдсан Рашид-ад-Дины өгүүлснээр цаашид хэрхэвч тайван сууж чадахгүй болсон байна.

Мулан баатар эмэгтэй нь Хүннү-Сяньби угсааны Тоба аймгийн эмэгтэй байжээ./ Одоогоор бол Монгол угсааны /

Мулан баатарын тухай анх 1927 оноос эхлэн Хятадууд зохиол хийж эхэлсэн ба Холливудын хүүхэлдэйн киноноос өмнө Муланы тухай хэн ч мэддэггүй байсан, анх түүхэнд “Тобагийн тобчиан”-д тэмдэглэгдсэн бөгөөд дараа нь тэндээс Мин улс, Чин гүрэний үед “Муланы домог”-ийг хуулж товч байдлаар тэмдэглэсэн байна. , Дэлхийн кино компаниуд Мулан баатар эмэгтэйг “ ХАН” үндэстний баатар мэтээр дүрсэлж кино хийж байгаад нь олон орны түүх судлаачид дургүйцэн үгээ хэлж, Мулан баатарыг Тоба, Сяньби угсааны эмэгтэй байсан гэдэгийг дуугарч байна.

Чингис хааны дэргэд Сэцэдийн зөвлөл гэж байсан бөгөөд аливаа ажил явуулахдаа, тэдний зөвөлгөөг анхааран сонсдог байжээ. Шинэ хаан сонгох, байлдах, найрамдах зэрэг онцгой чухал асуудлыг ,, Их хуралдай,, хэмээх улсын ихэс ноёдын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байжээ.

Чингисийн засаг захиргааны бас нэг шинэтгэл бол улсын заргач (шүүгч)-ыг бий болгосон явдал мөн.
Монгол улсын төрийн цааз хууль нь <<Их засаг>> байжээ.
Энэ хуульд овгийн байгууллын үеийн зарим үлдэгдэл хэв заншлын зүйл байсан боловч бүхэлдээ монгол төрийн жинхэнэ хууль мөн ажээ.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1636

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1558

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 505

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 765

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/