Одоогоос 750 орчим жилийн өмнө буюу 1260 оны 9 дүгээр сард эх нутагт нь намрын налгар шар нар төөнөж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири,
Израилын хил дээрх Голаны өндөрлөг гэх хүний нутгийн тэнгэрт монголын цэргийг муу ёрын сүудэр дайрч байлаа. Энэ цэргүүд бол Лалын ертөнцөд эр зоригийн тууль болон үлдсэн монгол жанжин Хэт Буха ноёны удирдсан цэргүүд байсан юм.1260 онд Хүлэгүхаан Лалын ертөнцийгэзлэн дуусгаж, ИхХаан Мөнхийн тушаалыг биел үүл ээд Газар дундын тэнгисийн эрэг дээрээс морио усалж лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.
№ 28. Бичгийн боловсрол
Эртний монголын соёлын түүхэнд гарсан нэг том үйл явдал бол монголчуудын дунд уйгуржин
Хойд хөршид сүндэрлэсэн Чингис хаан хөшөө
Хөшөөний ажлыг ирэх оны хавар дуусгавар болгон, ёслол төгөлдөр нээх аж. ОХУ-ын Халимаг улсад Чингис хааны хөшөө боссон байна.
Чингис хаан бол дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн том Эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч. Ийнхүү цагтаа их хааны хөлд сөхөрч явсан Орост Монголын агуу хааны хөшөө босжээ.
Хөшөөт цогцолборыг Халимагийн хурдан морь үржүүлэгчид хувийн хөрөнгөөрөө босгосон аж. Их хааны эргэн тойронд Ойрад аймгийн төлөөлөл болсон дөрвөн жанжны морьт хөшөө босно. Одоогоор 2,5 тонн жинтэй, дөрвөн метр өндөр хөшөөний суурь тавигджээ.
№27. XIII-XIV зууны монголын соёл, аж байдал, хэв заншил, мэдлэг ухаан
Монгол нутагт байсан тархай олон аймаг нэгдэж нэгэн улс гэр болсны үрээр нийт монголын үндэсний соёл бүрэлдэн хөгжих аятай нөхцөл тухайн үедээ бий болсон байна.
XIII-XIV зууны үеийн монголчуудын үндсэн орон байр нь гэр байжээ. Монголын хаад ноёд баяр ёслолын үеэр “Алтан тэрэм”7 зэрэг томоохон хэмжээний орд өргөө хэрэглэж байжээ. “Алтан тэрэм” хэдэн зуу, заримдаа хэдэн мянган хүн багтах, засаж чимэглэсэн том эсгий гэр байжээ. 7 “МНТ” 187
Монгол хаадын хувь улсууд юуны урьд өөрсдийн ойр зэргэлдээ улс оронтой харилцаа холбоотой байж хүч хүрэх нэгий нь зэр зэвсэг, дипломат арга мэхийн аль алины нь хэрэглэн эрх мэдэлдээ оруулан авах гадаад бодлого явуулсаар байжээ. Юан улс дэлхийн олон улс оронтой өргөн харилцаатай байжээ.
Хубилай хаан Европын орнуудад довтолгох элч зарлагын ажилдаа эрдэм мэдлэг бүхий гаднын хүмүүсийг хэрэглэж байжээ. Жишээ нь: Юан улсад анх удаа худалдааны хэргээр хүрэлцэн ирсэн Италийн Венец хотын ах дүү хоёр худалдаачин Николо Поло, Маффео Поло нарыг Хубилай өөрийн элч болгон зарж байжээ.
Монгол оронд оршиж байсан түрэг, монгол угсааны олон аймгийн дунд будда, христос, мани шашин багагүй дэлгэрч байсан нь монгол ба эдгээр шашны эх орнуудын хооронд шашин соёлын харилцаа эрт үеэс байсны гэрч болно.
Анд бололцоход эртнээс уламжилсан нарийн хэв ёсыг баримталдаг байжээ. Анд бололцох хоёр этгээд нь газар болзон уулзаж, бие биедээ бэлэг барилцан, эрхий хурууны цусыг амсалцан андгай тангараг өргөдөг байжээ. Тангараг нь хоёр этгээдийн хоорондын нэг ёсны ам гэрээ байжээ. Тангараг өргөхдөө хоёр этгээд хүч хавсран дайсантай тэмцэх, бие биедээ үнэнч шударга байх, харилцан эрх мэдэл тэгш байх, завсрын хэрүүл маргааныг нүүр учран хэлэлцэж, учрыг нь олж байх зэрэг зүйлийг хэлэлцэн тохиролцдог журамтай байжээ.
Эртний монголын соёлын түүхэнд гарсан нэг том үйл явдал бол монголчуудын дунд уйгуржин бичиг үсэг дэлгэрэн улмаар нийт монгол улсын албан ёсны бичиг үсэг болон явдал мөн. Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид /Ойрхи Дорнодын/ анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согд бичиг, түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй.
Монгол гүрэнд эхэн үедээ багтаж байгаад хожим салж тусгаарласан Хүлэгүгийн улс, Цагаадайн улс, Алтан ордны улс нь Юан улсын нэгэн адил удаа дараагаар мөхөж Ази, Европын орнуудад Монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон билээ. XIV зууны 30-40-өөд оны үе болоход Хүлэгү, Цагаадайн улсын монгол байлдан дагуулагчид иран, түрэг угсааны аймаг ястны дунд орж уусан ижилсээд, нутгийн хүнээс бараг ялгагдахгүй болсон байна. Гэвч тэдгээр улсын төр, цэргийн эрхийг монгол угсааны ноёд гартаа барьсан хэвээр байсан юм.
XIV зууны гучаад оны үест Хүлэгүгийн улсад тархай бутархай байдал хүчтэй болж, дотоодын дайн самуун дэгджээ. Үүний үр дүнд Хүлэгүгийн улс биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагдан бутрахад хүрчээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
| |||
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.