Уншиж байна...

ЯРИЛЦЛАГА-Шүүмжлэхэд амархан, хийхэд хэцүү. Манай олон улаач нар сургалтыг шүүмжлэн угтсан байдаг. Гэвч улаач нар нэгдэж сургалт хийж болохыг нийтэд харуулж чадсанаар манай цугларалт бодит хариултыг өгч чадсан юм.
МБНЭ-ийн зайран Н.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Таньд энэ өдрийн мэнд хүргэе!
-Баярлалаа, та бүхэнд бас мэнд хүргэе!
-Та хаанаас ирж сургалтандаа оролцов? Та мөнх тэнгэртэйгээ золгоод хэдэн жилтэйгээ золгож байна?
-За би хөвсгөл аймгийн Мөрөн сумаас ирлээ. Энэ жил ес дахь жилдээ бөөлж байна даа.
-9 жил гэдэг бол маш их хугацаа гэж бодож байна л даа. Биднийг энэ сургалтыг эхлэх гэж байхад бөө нарт сургалт хэзээ ч хэрэггүй, наадахаа боль гэх мэтээр олон асуудал үүссэн л дээ.


-Таньд сургалт хэр санагдав?
-За яг үнэнийг хэлхэд би бас юу л заах гэж байгаа бол доо? Гэж эргэлзэж байсан гэтэл сургалт эхэлсэн өдрөөс эхлээд л маш хэрэгцээтэй зүйл заасан гэж бодож байна. Хэдий бид олон жил бөөлсөн, онгодоосоо мэдээлэл авдагч гэсэн миний мэдэхгүй зүйл их байдаг юм байна гэдгийг ойлгосон. Цаашдаа ч ирэх жилийн сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаа шүү. Мөн хөдөө орон нутгаас их улаач нар хүрэлцэн ирсэн байсан. Тэд ч надтай нэгэн адил бодолтой байсан. Мөн тахилага хийхэд газар лусаа шинжих асар том ажил байдаг. Энэ тухай болон түшээ, мөн хээрийн онгодтой золгох гэдэг асар том зүйл болох багш шавийн хоорондын холбоо гээд л их зүйлийг сонсож мэдэж авлаа. Сургалт бол маш хэрэгтэй зүйл байсан гэдгийг дахин хэлмээр байна л даа.
-Та онгод тэнгэрийнхээ хэд дэх үе вэ?
-Би 4 дэх үе нь. Миний өвөг дээдэс ойрын 60 жилд буугаагүй байсан. Үндсэндээ 3 дахь үеээс хойш 60 жилийн дараа би авсан гэсэн үг юм л даа. Миний өвөг дээдэсийн шүтээн онгодууд тэр хэвээрэй л хадаглагдаж би өвлөн авсан.
-Сүүлийн жилүүдэд онгод тэнгэртэйгээ золгоод нэг жил ч болоогүй байж маш олон шавь төрүүлэн гаргасан хүмүүс байна л даа. Та хэдэн шавьтай вэ?
-Одоогоор надад шавь байхгүй ээ гэхдээ 3 час хийсэн шавьтай болно гэж боддог. Тэрнээс илүү бол дийлэхгүй байлгүй дээ. /инээмсэглэв/ энэ сургалтнд суусанаараа багш хүний үүрэг маш их байдаг тухай олон жил бөөлсөн туршлагатай зайран, удган нараас лекц сонссоноор мэдэж авлаа. Мөн МБНЭ-ийн зайран Дарьчулууны шавь босгож байгаа бичлэгийг хараад маш их огшиж байлаа. Тэр бичлэгийг үзээд өөрийн эрхгүй найгачихсан хуураа авч явсан бол хажууд нь очоод хуураа татаад суумаар санагдсан шүү. Үнэхээр сайхан байсан. Өнөөгийн онгод тэнгэртэй гээд байдаг хүмүүс дээр очихоор хуягаа өмсөөд өөрөө бөөлөөд суучихдаг. Тийм байж яаж шавь босгоод, боссон шавь нь ч юу л бол гэж боддог.
-За бидэнтэй сургалттай холбоотой бодолоо хуваалцсанд тань баярлалаа.
-Баярлалаа би ч гэсэн их баяртай байна. Дахиад л хэлмээр байна. Сургалт лекц их хэрэгтэй зүйл байдаг юм байна. Ийм сургалт зохион байгуулсан МБНЭ-ийн хамт олон болон лекц уншсан багш нартаа баярлалаа.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/