Уншиж байна...

Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн уламжлалтай.

Энэхүү түүхт баярын өдөр 3 дугаар сарын 18—ны өдөр Монгол Улсын “зүрх уул” Бурхан халдун”-ыг хамгаалах үйлст зүтгэн Монгол төрийн түүхэн уламжлалын биелүүлж яваа Гөрөөч сартуул овогт Д.Хурцаатай уулзаж, түүхийн жимээр харилцан ярилцлаа. Энэхүү ярилцлагад МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Б.Солонго нар оролцлоо. Гөрөөч сартуул овогт Д.Хурцаа гуайн үзэл бодлоос танилцуулж байна.
ТАНЫ ОЮУН САНААНЫ ТУСГААР ТОГТНОЛД ТАНЬ
НЭМЭР БОЛОХ НЭГЭН ЗҮЙЛ

Нэгэн зүйл: Бодлого нэгтгэж хэрэгжүүлэх ёс
Монголчууд эрт дээр үеэс төрт ёсны тахилгат хайрханаа тайж тахихдаа нэгдэн нийлж нэг л овооноос тахилга тайлга үйлддэг уламжлалтай байжээ. Цугларсан олон түмэн зэрэг зиндаа “дээр доор” гэлтгүй ард иргэдийн аж байдал, улс гүрнийхээ тухай санаа бодлоо солилцож бодлын зөрүүгээ ойлголцож нэгдмэл нэг санаа зорилготой болж нутаг гэртээ буцаж ирээд тахилгад оролцож чадалгүй үлдсэн олон түмэнд тайлгын идээ шүүснээс аль болох олон хүнд хүртээж тахилгад хаанаас хэн гэгч эрхэмүүд оролцож нэгдсэн нэг “бодлого” хэрэгжүүлэх болсноо түмэн олонд таниулан бүх нийтээр мөрдүүлж байсан уламжлалт ёс жудагтай байв. Нэг үгээр хэлэхэд одоогийн хуулийг “ёс жудаг” орлож байсан бололтой.

Нэгэн зүйл: Уул хайрханы тахилгын овоо босгох ёс
Уул хайрхандаа тахилга тайлга үйлдэх тохиромжтой газрыг сонгож тэмдэглэснээр овоо босгох нөхцөл бүрдэж, тахилга тайлга болох өдөр олон түмэн цугларч өөрсдийн нутаг уул уснаас авчирсан чулуу болон ойр орчимд мод чулууны аль нь элбэг байгааг бодолцон, мөн уламжлалыг харгалзан нэгдэн нийлж тэмдэглэгдсэн нэг л овоонд өөрсдийн хүслээ шившсэн чулуугаа /модоо/ тавьснаар овоо босдог байжээ.

Нэгэн зүйл: Алсаас тахидаг уламжлалт ёс
Тахилгат хайрханы “зулай” хараа гүйцэхүйц харагдах газарт “тэмдэг” овоо босгон тахилга тайлга үйлддэг ёс нь орон зайн хувьд зон олон цугларах боломжтой байх. Хоёрт, Хайрханы түмэн бодис ан амьтан, лус савдагийг амар тайван байлгахтай холбоотой байжээ. Мөн төр ёсны тахилгад хайрханаас алсад оршиж буй хүмүүс нутгийнхаа хайрханд тахилга тайлга үйлдсэнээр хайрхадууд лус савдагуудаараа уламжлуулан нэг нэгэндээ тахилга тайлгад оролцсон зон олны “үгэн цацал”-ыг уламжлуулан хүргэдэг гэдэгт итгэдэг тул Монголчууд уул хайрхадыг “ялгаварлан үздэггүй” уламжлалтай билээ. Жишээ нь, монголд байгаа хайрхадуудаас нэг хайрханыг үндэсний бахархалт хайрхан болголоо. Тэгэхээр бусад хайрхад нь үндэсний бахархалт биш болоод байна. Үүний цаана хаанахын бодлого оршиж байна вэ гэдгийг бодох цаг нь болжээ.

Нэгэн зүйл: Тахилга тайлгыг нэг дороос үйлддэгийн утга учир
Тахилга тайлга нь бидэнд уламжлагдан ирснээр: Уул усанд оршиж буй эцэг өвгөдийн сүнс сүлд, хайрхадын лус савдагийг “үгээр баясгаж үнэрээр цатгадаг” ёсыг үйлддэг.

“Тахилгын үгэн цацал” нь уул, ус, хайрхадад зориулж зохиогдсон байдаг бөгөөд бичиж бэлдсэн үгэн цацалыг эрхэм хүмүүнээр дуудуулан, цугларсан олон даган түрснээр тэнгэрт сонсгож галд өргөн хайлуулж баясгадаг.

“Үнэрээр цатгах” нь тайлгын идээ будаа, зоог, зум шүүсийг арвинаар ид задгай өрж тавьдаг нь үнэрээр цатгах ёсон билээ. Тайллагын төгсгөлд: тайлга болгож хүн бүрт идээ будаа зум шүүсийг хишиг болгон хүртээмжээр нь хүртээхдээ “Олонд түгээ” гэж хэлдэг байжээ. Энэ нь монгол хүн бүр тайлгын идээ будаа хүртдэгийн учир энэ бөлгөө.

Нэгэн зүйл: Хадгийг хадгалах ёс
Өвгөдөөс өвлөгдөж ирснээр бол айл гэрт нэгэн хадгийг арслантай авдартаа хадгалж уул овооны тахилга тайлгад оролцохдоо хадагаа дэлгэн барьж тайлгын үгэн цацалыг дуудаж мөргөөд лус савдагаас шившлэг авч нямбайлан эвхэн арслантай авдартаа хадгалдаг байжээ.

Учир мэдэх өвгөдийн хэлснээр ил задгай байлгах нь лус савдагийн сайн сайхныг шившсэн шившлэг замрах, мөн хадаг ил задгай байснаар хорхой шавьж мэтийн амьтны хөлд нарийн мяндас нь орооцолдож үхүүлснээр буян биш нүгэл болно. Хадгийг хөдөө хээр уул овоонд үлдээх нь тэр айл өрхийн буян заяаг төөрүүлж байгаатай адилтгаж үздэг юм байна.

Нэгэн зүйл: Хийморийн дарцаг хийсгэх
Энэ ёс хэдийгээр сүсэг бишрэлтэй холбоотой ч үнэнхүү хийморь лундаагаа өөдрөг байлгая гэвэл хийсгэсэн хийморийн дарцагаа өөрсдөө хамгаалж харж байхаар нүдэнд ойр харагдах газар хийсгэж, засаж залж байх нь чухал гэнэ. Монголчууд гэрийнхээ гадаа, зүүн хойд талын бүслүүрт, саваа мод босгож түүндээ уяж хийсгэдэг байсныг огоорч цөвүүн цагийн хүмүүс уул овоо, мод чулуунд уядаг болсноор өөрийнхөө хийморь лундаагаа хөдөө хөсөр хаяж байгаатай агаар нэг болно.

“Бурхан халдун” хайрхан ба “Их хориг”-ийн талаарх түүхийн
сурвалжаас авсан судалгаа

(Эрдэмтдийн баг бүрдүүлж судалгаа хийлгэсэн болно)

Нэгэн зүйл:
Рашид-ад-Дин цааш нь бичсэн нь “Чингис таалал төгсөхөд хөвүүд, хатад, сайн түшмэд нь түүний гэрээсэлсэн ёсоор төрсөн нутаг нь шарилыг нь тээн хүргэхээр явсан...Монголд өтгөн ой модтой энд тэндээс нь өдий төдий гол горхи салаалан урссан “Бурхан Халдун” гэдэг том уул байдаг. Тэдгээрийн гол горхийг дагаж Тайчууд аймаг нутаглаж байдаг...Үүний урд Тэмүүжин өөрийгөө оршуулах газрыг өөрөө сонгож олоод дэргэд байгаа бараа бологчид “Энд бидний ургийг оршуулж байгтун” гэж зарлиг буулгасан. Чингисийн зуслан, өвөлжөө түүний мэндэлсэн “Дэлүүн Болдог” гэдэг газар мөн бөгөөд Онон мөрний адаг орчим байдаг. Тэр үеийн тодорхойлолтоор Чингисийн шарилыг оршуулсан “Бурхан Халдун” зургаан өдрийн замд орших ажээ. Нэгэн мянган ойрадууд Чингисийн шарилыг сахиж байдаг” гэжээ.

Тухайн үед “Их хориг”-ийг урианхай ноёд харгалзан хамгаалдаг байжээ. Хятадын “Цао-му-цзи” гэдэг сурвалж бичигт: “Юан гүрний хаадыг оршуулах ёсонд бүхэл модыг хоёр хэсэг болгож дунд нь биеийн хэмжээгээр нүхэлж нийлүүлээд авс болгоод түүний дотор цогцосыг хийж гадуур нь будаг шир тавьж, алтан цагиргаар гурав бүсэлж газарт гүн булж оршуулдаг. Дээр нь бунхан хийдэггүй. Оршуулж дуусаад түмэн адуу гишгүүлж газрыг тэгш болгоод түүний дээр нэгэн ботго алж тайлга хийгээд мянган цэргээр сахиулна. Дараах хавар өвс ногоо ургасан хойно шүүж очих тул үзэхэд тэв тэгш, хүн олж мэдэхгүй. Сүүлд тайлга тахилга хийхэд алсан ботгоны эх ингийг дагуулан газарч хийж ингэний булсан газрыг шарил оршуулсан газар хэмээн сая мэддэг” гэх зэргээр сонирхолтой зүйлийг дурдсан байдаг.

Нэгэн зүйл:
Рашид эд-диний “Судрын чуулган”-д өгүүлсэн нь: Чингис хааны үед Ойн урианхадын зүүн гараас гаралтай мянганы ноён Удачи гэгч байсан. Чингисийг тэнгэрт хальсны дараагаар энэ ноёны хүүхдүүд, тэдний мянгат Бурхан Халдун гэдэг газар мөнх нойрсон буй Чингис хааны алтан ясыг сахин хамгаалж ирсэн.

Тэднийг аян дайнд оролцуулдаггүй, энэ ёс одоо ч байгаа гэжээ.

Нэгэн зүйл:
“Гурван мөрний тэргүүнд хэнд бээр бүү буулгагтүн” гэж Монголын нууц товчоо /2006 оны хэвлэлийн 120 дугаар тал/

Тайлбар: Тэргүүн гэдэг нь Бурхан Халдун уул гэж хэлж болно. Хэнд бээр бүү буулгагтүн гэдэг нь хэнийг ч тийш алхуулж болохгүй гэсэн утга агуулж байгаа юм.

Үнэн хүүрийг заримууд нь Бурхан Халдунаа онголов гэх /Лувсанданзан Алтан товч/, Хэнтий Ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов. Мөн тэнд /220 дугаар нүүрт/.

Эзний алтан хүүрийг Хэнтий Ханы өлгөд их өтөг нэрт газар онголов. Саган Сэцэн, /Эрдэнийн товч 89 дүгээр нүүрт/.

 

Бусад мэдээ

Apr 04, 2024 263

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 260

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 96

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 162

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/