Уншиж байна...

Манай улсад болж буй эсэргүүцлийн жагсаал олон улсын тэр дундаа хөрш орнуудын хэвлэлүүдийн анхаарлыг татсаар байна. Тэр дундаа Оросын хэвлэлүүд өнөөгийн улс төрийн үйл явдалд ихээхэн анхаарч, улс төр судлаачдаас тодруулга, байр суурь, ярилцлага авсаар байгаа юм. Энэ удаад профессор, монгол судлаач Юрий Кузьмин "Иркутск.Медиа" хэвлэлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

 


— Та 12 дугаар сарын зургааны өдөр Улаанбатараас ирсэн. Тэгэхээр та болж буй үйл явдлын гэрч болжээ?
— Тийм ээ, Монголд 12 дугаар сарын 3-6-ны хооронд байсан. Монголын талын урилгаар Улаанбаатарт болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон юм. Монголын Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтаар "Халхын гол:1939" нэвтэрхий толийг хэлэлцсэн.Энэ үеэр өвөрмөц "бэлэг" авлаа, түүхч, монгол судлаач хүн өөрийнх нь судалж байгаа оронд өрнөж буй энэ явдлыг нүдээрээ харж, ажиглах боломж гарлаа. Тухайн оронд төдийгүй Монголын хүн амд тун чухал үйл явдлуудын гэрч болсон юм.

— Хэвлэлүүдээр энэ үйл явдлыг "нүүрсний хэрэг", "авлигын дуулиан" гэж нэрлэж байна. 2021 онд дөнгөж төрсөн эмэгтэйг хүүхдийнх нь хамт эмнэлгээс гаргасан "хүнлэг бус харилцаа"-тай холбоотойгоор үүссэн эсэргүүцэл тус улсын засгийн газрын өндөр албан тушаалтнууд огцрох шалтгаан болж байлаа. Энэ үйл явдлыг Ардчилсан нам болон Монгол ардын намын хоорондын "дотоод тэмцэл"и эгж тайлбарлаж байсан. Өнөөдөр болж буй үйл явдал энэхүү дотоод улс төрийн тэмцлийн үргэлжлэл байж болох уу?

— Монголд болж буй үйл явдлын талаар хэвлэлүүдэдтайлбар өгч байгаа шинжээчдийн ихэнх нь өнөөгийн нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн ганц хоёр хүчин зүйлийг л хараад байна. Шинжээч биш хүмүүс, энэ улсын талаар огт мэддэггүй хүмүүс хүртэл өнөөгийн үйл явдалд хятадууд эсвэл америкчууд буруутай гэж ярьж байх юм.

Зөвхөн америкчууд, эсвэл хятадууд буруутай гэж цоллох нь буруу, өнөөгийн нөхцөл үүсэх хүчин зүйл маш олон байсан. Нэн тэргүүнд гол болон бусад хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Гол хүчин зүйлсэд Монгол дахь улс төрийн эрх мэдлийн шатлал болон намуудын тэмцэл багтана. Одоо сонгуулийн өмнөх кампанит ажил хэдийнэ эхлэчихсэн, 2024 онд тэнд сонгууль болох юм.

—Жагсаалын үеэр таны анхаарлыг татсан зүйл байв уу?
— 12 дугаар сарын гуравны өдөр эсэргүүцэл эхлэхэд хүмүүс ядуурлын эсрэг уриа лоозон дэвшүүлж байсан. Нийгмийн энэ бүлгийг хувцасаар нь тодорхойлж болохоор байлаа. Хамгийн энгийн иргэд байсан, тэд засгийн газрын ордныг тойрон жагсаж байсан юм. Харин маргааш өдөр нь сайхан хувцасласан, тамирчид ч юм уу, оюутнууд ч юм уу нэг тийм жавхаалаг залуус гарч ирсэн. Тэд инээмсэглэсэн төрхтэй, ямар нэг зүйлээр дутагдсан шинжгүй харагдаж байлаа. Тэд ухаалаг гар утас ашиглаж байсан.

— Нүүрсний хулгайн талаарх хэвлэлүүдэд гарсан мэдээллийг Хятадын мэдээллийн агентлагууд өгсөн гэсэн. Тэгэхээр энэ төлөвлөгөөтэй ажил байсан уу? Монголын стратегийн түнш энэ улс дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхээр тооцоолсон байж болох уу?

— Би өмнө нь ярилцлага өгөхдөө Монголын хэвлэлүүдийн тал нь Хятадаас, үлдсэн хэсэг нь Баруун, АНУ-аас санхүүжилттэй гэж би ярьж байсан. Дараа нь би Монголын хятад судлаачтай ярилцахад тэр энэ мэдээллийг няцаасан юм. Монгол ардын нам Хятадын Коммунист намын зүгээс тодорхой хэмжээнд дэмжлэг авдаг. Харин тэр Хятадад албан тушаалтнуудыг цаазалсан гээд байгаа нь худал мэдээлэл. Хятадад ч мөрдөн шалгалт хийж байгаа, үүний араас шүүх ажиллагаа болно. Бүх зүйл хуулийн дагуу явагдана.

Хятадын хэвлэлүүдээс өгсөн мэтээр энэ мэдээллийг цацсан нь барууны агентлагуудын ажил байж мэдэх юм. Үүнийг мэргэжилтнүүд л тогтоож чадна. Мэдээллийн талбарын тал хувийг америкчууд, япончууд, солонгосчууд эзлэдэг, тэднээс гол дэглэгч нь хэн бэ гэдэг нь тодорхой. Энэ байдал Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны эсрэг чиглэгдсэн. Гэхдээ, өнөөгийн байдал нэн тэргүүнд дотоодын зөрчлөөс л үүдэлтэй болов уу.

—2021 оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн улмаас өндөр албан тушаалтнууд огцорч байсан. Одоо яах бол?

— Одоо ч албан тушаалтнууд огцорно. Эрх баригчид буруутнуудыг зарлаж, хэн нэгнийг золионд гаргахаас аргагүй болно, өөр яах билээ дээ. Одоогоор 15 хүний нэрийг зарлачихсан байгаа, цаашид ч энэ жагсаалт үргэлжилнэ. Монголд иймэрхүү зүйлийг нуух аргагүй байдаг, энэ бол Монголын нийгмийн онцлог. Дээр нь энд ардчилсан зарчим үйлчилдэг.

—Монголын улс төрийн удирдлага цааш оршин тогтох нь эргэлзээтэй болж, сонгуулиар асуудал шийдэгдлээ гэж бодоход ийнхүү өнөөгийн удирдлага өөрчлөгдөх нь Оросын хувьд аюултай болов уу?

— Өнөөгийн энэ байдлыг америкчууд захиалсан бол тун муу. Энэ оны нэгдүгээр сард Казахстанд болсон шиг үйл явдал болвол таагүй хэрэг болно. Орос, Хятадаас холдуулахын тулд "бантан хутгаж" болзошгүй юм. Миний бодлоор Орос улс үүнд тайван хандах байх. Монгол дахь Оросын бизнесийг цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой.

—Өнөөгийн эсэргүүцэл Монголын хувьд эдийн засгийн үр дагавар дагуулах болов уу?

— Монголын ард түмэн эдийн засгийн ноцтой хүндрэлийг туулж байгаа. Өнөөгийн үйл явдал ч үүнийг харуулж байна. Инфляци нэмэгдсэн, ажилгүйдэл газар авсан зэрэг нь өнөөгийн эсэргүүцэл дэгдэх хөрсийг бэлдсэн юм. Үр хүүхэд, ач зээгийнхээ ирээдүйд санаа зовниж байгаа, эдийн засгийн нөхцөлд сэтгэл ханамжгүй байгаа олон хүн жагсаалд оролцож байна. Гэхдээ эсэргүүцэлд голчлон залуус, тэр дундаа нийгмтийн шударга бус байдлыг ихэд мэдэрч байгаа оюутан залуус оролцож байна.

Нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь нэн ядуу амьдарч байгаа нь энэ улсын эрх баригчид ялангуяа амжиргааны төвшин доогуур хүмүүсийнхээ нийгмийн дэмжлэгийн талаар сайтар бодох ноцтой шалтгаан юм.

Г.Бямбасүрэн

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/