Уншиж байна...

Д.Мягмаржаргал

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг уншигчдадаа хүргэе. Эл өдрийг угтан “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун тусгай илтгэл тавьсан. Илтгэлийн дараа оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсөн юм. Энэ тухай сурвалжлагыг та бүхэнд сийрүүлэн хүргэе ээ.


Илтгэлд “Чингис хаан бидний үнэт зүйл төдийгүй дэлхийн дахинд Монголчуудын нэрийн хуудас юм. Их хаан Чингис хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан нь хүнд тохиож болох бүхий л шинж чанарыг агуулсантай холбоотой. Монголчууд төдийгүй хүн төрөлхтний анхаарлыг татсан юм. Чингис хаанд харизм байна, ес суртахуун дээд хэмжээнд байна, хүнлэг зөөлөн сэтгэл байна, дайчин чанар байна. Бүгдийг энэ хүн цогцлоожээ. Үүнийг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэсэн нь үндэсний үзлийн хувьд том сэргэлт болсон. Дэлхийн олон Монголч эрдэмтэн цуглаж, их хурлаа хийж Чингис хаан судлалыг хэлэлцсэн. Монголын нууц товчоо бол Чингис хааны түүх, Бурхан халдун бол тахилгын газар нь юм. Тиймээс үндэсний үзлын их сэргэлтийн гол үнэ цэн нь Чингис хаан байсан юм” хэмээн дурдсан.
Хүн төрөлхтөн буюу гадаад ертөнцөд ч гэсэн Чингис хааныг олон талаар хүлээн зөвшөөрдөг. 1996 онд АНУ-ын “Вашингтон пост” сонины Мянганы агуу суут хүнээр их эзэн Чингис хааныг нэрлэсэн нь гал голомтыг сахиж, төр улсаа авч яваа монголчуудад дэлхий хүндэтгэл үзүүлсэн түүхэн үйл явдал болсон гэдэг.
Ийнхүү хэлэлцүүлгийн дараа асуулт хариулт өрнөсөн.
Оролцогч: -“Чингис хаан” музейг байгуулсны дараа гаднын жуулчдад үзүүлсэн. Музейн IV давхарт харь угсаатны буюу Түрэг, Уйгур, Киданы үзмэр байсан. Харийн өөр угсаатны түүхийг “Чингис хаан”-ы музейд харь улс гэсэн тайлбартай байршуулах нь зөв үү. Музейн үзмэр бол эд өлгийн зүйл. Үнэт зүйл гэж ярих нь буруу юм биш үү?
С.Чулуун: -“Чингис хаан” музейд төрт улсын түүхийн хэсэг бий. Танхимын нэр дээр, ялангуа тайлбар дотор харь улс гэж байхгүй. Монгол нутаг дахь эртний төрт улс гэж бичсэн. Ийм асуулт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Музейн ханан доторх бүх үг үсгийг би өөрөө бичсэн юм. Түрэг, Уйгурыг Монгол гэх хаашаа юм, биш гэх нь хаашаа юм. Ямартай ч Монголд нутагт 100-аад жил оршин тогтносон эзэнт гүрнүүдийн өвийг манай өвөг дээдэс 1000 жил тээж авч үлдээсэн соёл юм. Энэ түүхийг эзэмшигч монголчууд, өмчлөгч нь Монгол Улс юм. Тиймээс энэ бол Монголын дурсгал. Угсаа гарлыг дараагийн судалгааны үр дүнгээр хэлэх биз. Хоёр дахь асуултын тухайд үнэт зүйл гэдэгт сэтгэлгээ харах уу, материалыг харах уу гэдгээс шалтгаална. Миний ойлгож буйгаар үнэт чанарын асуудал юм. Түүхэнд ч бий. Бид шинжлэх ухаанд ямар нэр томъёогоор орсон, юу гэж баримталж буйг дагахаас аргагүй. Миний илтгэлийн агуулга нь эд материал талаас уу, сэтгэлгээ зүрх сэтгэлийн мөн чанараас уу гэдгийг сонсогч та бүхэн салаа утгагүй ойлгосон байх. Энэ асуудлыг үзмэр гэж буй үнэт зүйл гэж хараарай.
Оролцогч: -Чингис хааныг олон газар булаалдах юм. Казахууд Казах хүн гэж хэлдэг. Турк чинь Түрэг юм уу, биш юм уу?
- Турк чинь Түрэг юм уу, биш юм уу гэдэг нь судалгааны үр дүн. Энэ асуулт Чингис хааны үнэт зүйлээс халиад байна. Тиймээс савандаа л ярья. Ер нь бол Монголд байсан хөх Түрэг бол Турк гэж би хэлэхгүй. Чингис хааныг манайх гэж хэлэх эрх Монгол туургатанд бий. Чингис хаанд захирагдаж байсан хүмүүс манай хаан гэж хэлж болно. Харин Чингис хаан казах хаан гэж хэлэхийг зөвшөөрөхгүй. 2014 оноос Казахстануудтай ажилласан. Нэн тэргүүнд шинжлэх ухааны сэтгүүлүүд дээрээс “Монгол бол казахын уугуул нутаг. Чингис хаан бол казах хүн мөн” гэдэг үг өгүүлбэрүүдээ шинжлэх ухааны сэтгүүл дээрээсээ авч байж Монголтой харилц гэдэг шаардлага тавьсан. 2016 оноос хойш Казахстаны эрдэмтдийн шинжлэх ухааны сэтгүүлд дээрх утгатай нэр томъёолол, нэг үсэг өгүүлбэр ч гараагүй. Энэ бол дэвшил юм. Чингис хаан бол Бурхан халдуны сав, гурван голын эхэнд төрсөн Монгол хүн. Монголчууд бид Хүннүгийн төр улсын Монгол гэж хэлэхээсээ илүү одоогийн Монголын нутаг нь Хүннүгийн төрт улсын голомт юм. Хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Чингис хаан бол хүн төрөлхний хаан. Үзэл санааныхаа хувьд хүн төрөлхтөн Чингис хааныг хүндэлж байна. Энэ бол дэлхийн судлаачдын гавьяа.
-Эзэн хааны судалгаатай холбоотой төлөвлөгөө, ажлыг эртнээс мэдэж баймаар байна. Хаанаас мэдэж болох вэ?
-Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрний судалгаа мэдээллийн хамгийн чухал төв байх ёстой. Эндээс хүмүүс мэдээллээ авдаг байх ёстой. Мөн манай судлаачид “хачин зантай”. Өөрөө өөртөө зориулаад хийгээд явдаг. Тиймээс олон түмэнд зориулж долоо хоног бүр Чингис хаан, Монгол гүрний тухай семинар хийх төлөвлөгөө гарсан. Үүнийгээ хүүхдүүдэд зориулж, дэлгэрүүлнэ. Ирэх жилийн төлөвлөгөөнд энэ бүхнийг тусгана. Энд мөн Чингис хаан, түүний түүхтэй холбоотой 5000 гаруй ном цуглуулсан. Ирэх жил үүнийг илүү их баяжуулна. Үүнд илүү их анхаарна. Номын сан байгуулна. Музей бол үнэтэй хөөрөг хадгалдаг газар биш. Эрдэм шинжилгээ, соён гэгээрлийн төв юм.




Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/