Уншиж байна...

Би, шашин шүтлэг түүний ойлголтийн талаар,хөгжил дэвшлийн түүхийнх нь талаар сайн мэдэх биш.Гэхдээ өөрийн бодлоо бичье.Ер нь хүмүүнд шүтэх гэдэг ойлголт ямар утгаар оюун санаанд буудаг юм бол доо.

Миний бодоход дээдлэх гэсэн утга оршдог байх.Тэгэхээр юуг нь дээдлэх гэсэн ойлголт урган гарах нь дамжиггүй.Тийм ээ, чухам юуг нь дээдлэх юм бэ?. Дээдлэх гэдэг нь хүмүүний ухамсарт хүлээн авахын угтал эрмэлзлэлийг төрүүлэх байх.Тэгээд чухам юуг нь дээдлэх юм бэ?.Энд л олон олон асуудал,асуулт,хариулт,тайлбар орших биз ээ.Тиймээс энэ чиглэлд л зориулж өөрийн бодлоо бичихийг хүслээ.Хүмүүсийн хэрхэн бодох,хүлээж авахыг үл харгалзан бичиж байгааг минь болгооно биз ээ.

Ер аль ч шашин эцсийн утгандаа бүгд л хүмүүнийг сайн сайхан,зөв ойлголтоор амьдраасай гэсэндээ сургаал номлолоо гаргасан гэдэгт хэн ч маргахгүй байх. Гэтэл яагаад өнөөдөр минийх зөв,чинийх буруу,бид үнэн та нар худал гээд маргалдаад нанчилдах нь нанчилдаад,дайтах нь дайтаад байгаа юм бэ? Нөгөө энэрэх нигүүлсэх,далд ертөнцөд жаргалтай байх замыг заагчид өөрсдөө талцдаг тулалддаг,гүтгэдэг,хулгайлдаг муу бүхнийг хийдэг болчихсон байна вэ?. Яагаад . . .
Тэгвэл өнөөдөр юу нь үнэтэй гээд түүнтэйгээ зууралдаад,чаргуудалцаад байдаг байна аа. Яагаад . . .
Шашин засгийн эрх мэдлийн төлөө үйлчлэх болсон цагаасаа л гажуудаж эхэлсэн. Мяндагтангууд нь эрх мэдэл,зоорьтой болохыг эрмэлзэж,засаг барьдаг хүмүүсийн гарыг атгасан тэр цагаас сургаал нь засагдаж явсаар,үйл нь нууцлаг болсоор,үйлдэл нь хуурамчаар халхлагсаар өнөөг хүрч ирсэн.Тэгээд өнөөдөр бүгд түүндээ үнэмшээд,эргүүлэгнээсээ гарч чадахаа больсон байна.
Юун тэр анхны сургааль,бүр холоо тойрог таягдсан болжээ.Одоо хүний ухамсарт шинэчлэл хийж чадах тийм урсгал байхгүй болжээ.Нийт дунд нь хийсэн дүгнэлт нэг иймэрхүү.

Тэгвэл миний Монголд минь хэрхэн өрнөсөн байх вэ?.Буддагийн сургаал гажуудсан тэртээ цагт Зонхов гэгч нэгэн хүн шинэчлэл хийсэн нь хүчээ авчээ.Түмэдийн Алтан хаанаар дамжин өнөөгийн хэлдэг төвд Монголд нэвтэрч,зарим нь Хувилай хааны үед гэх байх гэвч энэ биш,тухайн үед газар аваагүй.

Түүнээс хойш Монголын маань олон оюунт өвгөд энэ шашинд оюуны бүтээлээ оруулсан ч нэгэнт замаа алдаж байсан ч Төрбайхын үеэс улам гаарсан.Түүнээс хойш гарцгүй болсон харагддаг.Одоо яахав,Буддын гэдэг нэрний халхавчин дор амь зогоож,арай ядан амьсгалж байгаа нь үнэн.Гэтэл Монголчууд бид шатрын тоглоомын хүүхэлдэй болсоор,санхүүгийн ивээн тэтгэгч болсоор,мухар сүсгийн бамбай болсоор өдий хүрч ирсэн ч мөн л 10 - р богд тодруулж,өөрийн хөлөг онгоцгүй далай руу шунгах гэж байна.Өөрийн хэлгүй,өөрийн оюун санааны бодлогын төвгүй,өөрийн суурь ойлгомжгүй тийм үндэстний шашин байдаг юм уу?. Төвд буддын сургаалийг өөрийн бон бөөтэйгөө хольж,өөрийн хэл дээрээ суурилж тусгаж авсан.Бидэнд тэгвэл юу байна.Ганжуур,данжуурын хэдэн зуун ботийг орчуулан буулгасан ч эх хэл маань хаачив.Түүнийг Монгол ухаантайгаа холиод,оюуны бодлогын төв болгосон нь хаана байна.Одоо ийм харанхуй явахаа больцгооё ахан дүүс минь.Шүтэх,эс шүтэх нь та бүхний эрх хойно гуйхаас өөр яана гэж.

МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Танхай.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/