Уншиж байна...

Ма Бэйсийн Дулмаагийн талаар 2020 оны 11 сард бичиж байсан нийтлэлээ хүргэе!
Монголын хамгийн анхны сэхээтэн эмэгтэйн нэг бол Ма Бэйсийн Дулмаа.


1907 онд Даргангын хоньчин гарын тэргүүн бэйс Магсаржавын 3 дахь охин болж төрөв. Ноёдын хүүхдүүдийн жишгээр гэрийн сургалтаар өндөр боловсрол эзэмшсэн Дулмаа (жинхэнэ нэр нь Лувсандулам) юм.
Улаанбаатар хотод түр сургууль төгсөөд ЗХУ-д КУТВ-т суралцан тухайн цаг үедээ мэдлэг боловсрол, зүс царайгаараа Хүрээний хүүхнүүдийн сор нь болж шагшигдаж явсан ч элдвээр гадуурхагдан эрхэлсэн ажилгүй явсан юм.
Дулмааг нөхөр ДХГ-ын дарга байсан Д.Намсрайн хамт баривчлан “Их монгол улсыг байгуулах эмэгтэйчүүдийн бүлгэмийн толгойлогч” гэсэн ял тулган эцэст нь хэрэг хүлээлгэж чадахгүй болохоор халимаг сургагч гардан байцааж, хилс хэрэг хүчээр хүлээлгэж байв.
Хvчээр хэрэг хvлээлгэх буюу Сталины "Өөрийгөө илчлэх" арга нь 1938 оноос эхэлсэн.
Харин Дулмаа хэрэг хvлээлгээгvй(Бүргэдийн Лосол шиг хөгийн эрчүүд амьд үлдэх гэж гүрийж байхад бүсгүйчүүд маань хэрэг хүлээлгүй шүд зууж байсан бас нэгэн агуу бүсгүй.)
Тухайн үед Дулмааг байцаахдаа яг маршалын хэлж зааварласны дагуу асуулт тавьдаг байв.
Манай II хэлтсийн мердєн байцаалтыг хэлтсийн дарга Галиндэв, тасгийн дарга Тvвшинжаргал, хэлтсийн зєвлєх Хичиков, хэлтсийн сургагч Сидиков нар удирдан зєвлєж явуулдаг.
"Ма бэйсийн Дулмааг баривчилж ир" гэсэн удирдлагын шийдвэрээр л III хэлтсийн Чимид бид нар дайчилсан.
Чухам ямар vндэслэлээр байсныг мэдэхгvй.
Анх байцаахад хавтаст хэрэгт нь ганц хоёр хуудас л байсан шиг санагдана.
Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй.
Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн.
Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан.
Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй.
Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн.
Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан.
Харин тэр мэдvvлэг бичээгvй байх.
Тэр эмэгтэй орос хэл мэддэг, боловсролтой, худалдааны мэргэжилтэй хvн байсан.
Хэлтсийн зєвлєх Хичиков нэг удаа байцаасан шиг билээ.
Энэ хvн ууртай догшин хvн байсан.
Тvvгээр л байцаалт дууссан байх.
Нэг мэдэхэд л ял тєлєвлєсєн байсан.
Ялын тєлєвлєгєег Тvвшинжаргал хийж, Сидиков орос хэл дээр орчуулжээ.
Тусгай комиссаар оруулж буудан алах ял оноосон. Ямар ч гэмт хэргийн бvрэлдэхvvн байгаагvй, гэрчийн этгээд ч байгаагvй.
Эрдэм мэдлэг, эрхэмсэг гоо сайхан, эрэлхэг хатан зоригийн нэгэн биед цогцлоосон Ма Бэйсийн Дулмаа бүсгүй хийсэн хэрэг байхгүй гэдгээ өмнө нь байнга хоргоож, хормой хотноос нь чангаадаг байсан Чойбалсанд хэлүүлжээ.
Гэтэл Чойбалсан: ".Миний хүслийг чи биелүүлж байсангүй, тиймээс би чиний хүсэлтийг гүйцэтгэж чадахгүй” гээд онцгой комиссоор оруулж дээд хэмжээ шийтгэсэн тогтоолд гарын үсэг зурсан гэдэг.
Одоогоор бол бэлгийн дарамт үзүүлээд өвөрт нь ороогүй сайхан бүсгүйг зүгээр л хөнөөжээ
Монгол улсын цагаатгах ажлыг удирдах комиссын дарга байсан Тогоочийн Гэндэн гуай ярихдаа: "..Хоршоодын тєв холбооны дарга байгаад баригдсан шалтгаан нь тvvний нєхєр худалдаа vйлдвэрийн сайд агсан Гомбын Содном (Дулмаа нь хожим Намсрайтай гэр бvл болсон бололтой)
Тариатын хvрээний бослогод алагдсаны дараа Дулмаа их гутрангуй болсон.
Энэ vед Чойбалсан их оролдож, єдєр шєнє салахгvй эргvvлэхэд нь Дулмаа огт зєвшєєрєхгvй гэрээсээ хєєдєг байсан юм билээ.
Үүнийг нь МАХН-ын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Бадамын Лхамсvрэн ярьсан юм" гэж.
Улаанбаатар хотын хойхно оршдог хүн тавьдаг Самбалхүндэвийн энгэрт өрлөг жанжин Дэмидийн эхнэр Навчаагийн хамт Ма Бэйсийн Дулмааг цаазалжээ.
Ganbat Balkhuu

 

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/