Уншиж байна...

2018 онд би хоёр нөхрийнхөө хамт Орбитын эцэст амьдардаг хуучны танил тэнэмэл амьдралтай нэгэн эрийг гэрт нь дагаж очиж буян үйлдсэн билээ Нас яваад ирэхээр орчлонг ухаарч хаяа буяны үйлс хийхийг эрхэмлэх болсон хэрэг.

4 шуудай түлээ нүүрс аваачиж идэх хоол будаа боов цайны сүү дугтуйтай мөнгө тэргүүтнийг хүргэж өгч ихэд баярлуулав. Хэдэн сар ч юм бүү мэд огт гал түлээгүй байсан мөсөн хонгил гэрийг нь галлаж цай чанаж түүний баялаг түүхтэй сонирхолтой хууч яриаг дүрсжүүлж авч үлдэв. Гэрт нь ширхэг ч мод түлээ байсангүй Идэх юмны үртэс ч байсангүй бүх зүйл хөлдүү савтай ус нь хөлдчихсөн байж байх юм. Гурван есийн жавар тачигнасан ид хүйтэн байсан тул аргагүй байлаа. Тэрээр баяралсанаа илэрхийлж байн байн нулимс дуслуулав.Түүний амьдрал тэр чигээрээ түүх, баялаг намтар ажээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр хуучинаар МАХНТХорооны Улс Төрийн Товчооны гишүүн Түмэнбаярын Рагчаа агсаны өргөмөл хүү байлаа. Иргэний үнэмлэх дээрхи овог нь яах арагагүй тэр хүний нэрээр дурайж байх юм. Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Алтан гэдас одон Нийслэлийн хүндэт иргэний тэмдэгээр шагнуулж байжээ. Бас Ардчилалын 25 жилийн ой МАН ын 90 жилийн ойн медаль байх ажээ. Нийслэлийн хүндэт иргэний тэмдэгийг нь нэгэн найз нь түр гуйж зүүхээр аваад явсан ажээ. Амралтанд явахад хэрэг болдог гэнэ. Тэр найз нь түүний нэртэй ижил нэртэй нэгэн ажээ. Одон медалийг нь энгэрт нь зүүж зураг хөргийг нь авч хүндэтгэл үзүүлэв. Тэрээр бас халааснаасаа 100 граммын шилтэй “Хараа” архи гаргаж биднийг ёс болгон сэтгэлээсээ дайлав. Пан азийн аварга Лхагва болон нэр хүнд бүхий хүмүүстэй авхуулсан зураг хөрөг бусад шагнал дипломоо үзүүлэв. Хэдэн жилийн өмнө гэр нь шатаж өмссөн хувцастайгаа л үлдсэн гэнэ. Тэгэхэд хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одон бусад зураг хөрөг дурсгалтай бүх зүйл нь шатаж үгүй болжээ. Цахилгааны массаас болж гэр нь шатсан гэнэ.

Төрөхдөө ганцаараа төрсөн одоо ч ганцаараа байгаа тэр эр хэдийнээ 75 насыг зооголжээ.Та энэ хүйтэн гэрт яаж амьдарч байнаа ? гэхэд Харин ингээд л сурчихсан юм өөр хаана амьдрах вэ гэж хариулав. Ширхэгч түлээ алга байна ш дээ Харин тиймээ Би хөлдүү мөсөн гэртээ орой ирээд шууд хувцастайгаа хөнжилд шургаж орж унтаад өглөө хувцастайгаа гараад явдаг юм гэж байна . Залуудаа нэгэн польш бүсгүйд сэтгэл алдарч явсан ч бүтээгүй гэнэ. Хэн нэгэнтэй гэр бүл болж явсангүй иймээс үр хүүхэд алга. Гэрээ шатсаны дараа өнгөрсөн жил энэ оромжийг тэтгэврийн зээл авч байж 800 мянгаар худалдан авчээ. Ингээд өнөөдрийг хүртэл тэтгэвэр авахгүй байгаа аж. Харж хандах ганц ч хамаатан садан үгүй тэрээр орь ганцаар ажээ. Өдөр нь сонин борлуулж цөөн хэдэн төгрөг олж авдагч өдөр нь хоолны газар хоол аваад үрээд дуусдаг ажээ. Хаанаас хэрхэн яаж өргөж авсан тухайг нь яриулав. Хэрхэн МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүн эрхэмийн өргөмөл хүү болсон түүх сонирхолтой байлаа. Түүний нэрийг Рагчаагийн Эрхэмбаяр бөгөөд тэрээр Солонгос үндэстэн.
Солонгос Японы дайнд эцэг нь алуулаад хойд солонгосын цэрэггүй бүсэд бас дайны талбарт эх нь буудуулж унаад амьсгал хураасан байхад нэг настай бяцхан хүү өөрөө шархтай хэдий ч цусанд хутгалдаж амь тавьсан эхийнхээ хөхийг үлгэж байхад нь орос цэргүүд олжээ. Тэгээд алс дорно Гулаг Олтригт аваачиж эмчилжээ Тэрээр гэдсэндээ байгаа бууны шархыг тэрээр үзүүлэв. Толгойдоо байгаа шархыг бас харуулав. Их бууны дэлбэрэлтийн шарх гэнэ. 1945 онд монголд төмөр зам анх тавигдаад нээлт хийж Сталины зургийг толгойдоо байрлуулсан анхны галт тэрэг монголд орж ирэхэд тэр галт тэрэгээр цор ганцаараа нялх хүүхэд монголд ирж асрамжийн газарт хүргэгджээ. Түүний дараа манай нам төрийн зүтгэлтэн Рагчаа гуай өргөж авч өсгөж хөмүүжүүлсэн аж. Ийм болохоор мэдээж түүний бага нас эрх ямба тансаглал дунд өсөн торнижээ.Одоогийн Кубын элчингийн байранд томцуултай айл саахалт өсжээ Тэрээр өсөхийн жаргал жаргал бишээ хэмээн ярив Нам төрийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн үр хүүхдүүд ялангуяа том Сүрэнжавтай нь дотно хамт тоглож өсжээ. Хар тэргэнд сууж эрхэлж тоглож эрх ямба эдэлж дээдсийн зиндаанд өсөж хүмүүжиж хүн болжээ. Гэхдээ тэр түүхээ их дэлгэрэнгүй ярьж олонд дэлгэхийг хүссэнгүй. Залуудаа тэр НАХЯаманд эх орныхоо төлөө алба хашиж байжээ Олон ч байгууллагад алба хашиж явж. Гадаад орнуудад ч их явж байж Одоо тэрээр бэлтгэл дэд хурандаа цолтой ажээ. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож МоАХ болон Шинэ Дэвшилт Холбоонд элсэж дэмжиж ардчилалын төлөө зүтгэсэн олон мянган гишүүдийн нэг байсан тул тэрээр ажил албанаасаа хөндийрч холдожээ Гэр нь шатахад түүний хувийн амьдралын дурсгалт юм бүхэн шатаж устсан байна. Тэрээр С.Эрдэнэ даргын дэмжлэгээр Баянгол дүүргээс Батсүмбэрийн асрамжийн газар нэг одоо хүргэгдсэн авч тэндээсээ оргожээ.
Сайн эр тэрээр мэдээж балгадаг байсан Ойрд уухгүй байгаа хэмээн тэрээр ярих ажээ Үүнээс болж нам төрийн зүтгэлтний өөрийн нь үр хүүхдүүд хамаатан садан нар зайгаа бариж тэрээр орь ганцаар тэнүүчлэх болсон байж магад Тэрээр биднийг автобусны буудал хүртэл гаргаж өгөөд баяралснаа байн байн илэрхийлж байсан авч хэн нэгэнтэй уулзахаар яаравчлан өөр зүг тийш яваад өгөв. Уг нь гэр нь одоохондоо дулаахан байгаа идэх хоол ч байгаа. Уулзаж учирдаг үе тэнгийн хөгшин байдаг юм бол уу гэж бид тааварлав. Яагаад гэвэл халаасанд нь дугтуйтай мөнгө байгаа. Үе тэнгийн хир таарсан эмгэн байдаг тухайгаа ч цухас дурьдаж байсан. Өөрт нь бас буруу байгаа л байх Улс төрийн хүчин төр засгаас бага сага дэмжлэг авч байсан бололтой. Ер нь Монголын нийгмийн өнөөгийн дүр зураг гэж ийм буюу Хүний хувь төөрөг тавилан гэж бас ийн буюу. Далан таван настай тэрээр хаа очиж бие сайтай нь ажиглагдав. Мань шиг юм ингэж амьдарвал аль хэдийнээ чад болсон. Хэн нэгэн эрхэм, төр засгийг харааж зүхсэнгүй Цор ганцаараа тэрээр өөрийн гашуун хувь заяатайгаа үүрд эвлэрчээ. Тэрээр өөрийн энэ амьдралаа олонд дэлгэрэнгүй дэлгэхийг хүсдэггүй юм байна. Ялангуяа аав Рагчаа гуайн тухай бага дурсав. Аавыгаа дотроо хайрлаж хүндэлж байснаас тэр байх. Хоёр улсын хоорондын харилцааны асуудалд сэв үүсэж магадгүй ч гэж өөрөө боддог бололтой. Түүний дүрстэй бичлэг яриа надад одоо болтол хадгалагдаж байдаг. Ингээд би энэ хүний тухай Face book хуудаснаа бичсэн Сайн санаат хүмүүс минь нэг удаа ч юм уу түүнд туслахад юуны буруу байхав туслаж дэмжээч, хэмээн уриалж бичсэн Зохиолч найруулагч Төрмөнх надруу холбогдож энэ хүний тухай баримтат кино хиймээр байна Херо Баатартай холбож өгөхөөр санаа гаргаж байлаа. Дараа нь сураггүй болсон. Ингээд монголчуудад минь сайхан сэтгэл халуун зүрхтэй хүн чанар нь гэрэлтсэн сайн хүмүүс арвин олон билээ. Тэдний нэг бол “Буянт Ээж” эмнэлгийн дарга Б.Наранцэцэг эмч юм тэрээр надтай холбогдож тэр хүнээ надруу явуулаач..... Би эмнэлэгтээ авч хэвтүүлж эмчилэе, асарая, өргөе хэмээн хүсэлт гаргасан Би Эрхэмбаяртай холбоо тогтоож тэр эмнэлэгрүү хүргэсэн Нараа эмч халуун дотно хүлээн авч ус цасанд оруулж хувцас хунарыг нь сольж үсийг засаж 20 гариу хоног асарч сувилсан Их сайхан болсон Улмаар эмнэлгийнхээ дэргэд хөнгөн ажил хийж тэндээ амьдрахыг санал болгож байлаа Тэрээр Эрхэмбаярын тухай дурсаж надад хэлэхдээ сэтгэл сайтай яриа хөөрөөтэй, амгалан хүн байна хэмээн надад магтаж байсан Гэсэн ч тэр хувь тавилан зургаа дагаад нэг л өдөр яваад өгчээ. Хаяа нэг эмнэлгээр үзэгдэж эмчилгээ сувилгаа авдаг байсан гэсэн Тэгэсхийгээд сураг тасарсан Надад ч сураг тасарсан надтай тааралдахаа больсон. Нараа эмчид ч олдохоо больсон Жил хагасын дараа Наранцэцэг эмч түүнийг тэнгэрт хальсаныг хаанаас ч юм сурагаар олж мэдсэн байсан. Хэрвээ тэр хүн хүсэлт гаргаад өөрийн эх орон хойт Солонгостоо очсон бол тэнд хүндэтгэлтэйгээр хүлээн авч тэндээ үлдсэн амьдралаа дуусгах боломжтой байсан байж магад Гэвч зүрх сэтгэл нь монголд татагдаж монгол хүн болж бас ч болоогүй монголын шудрага нийгмийн төлөө тэмцэж зүтгэж явсан юм. Ингээд тэр Монголынхоо хөрсөнд шингэж алга болсон Ийм нэгэн хувь заяаг би санаж сайн нөхрөө эргэн дурсаж үсэг тэрэллээ /Надад хань болж эргэж очсон журмын нөхөр Дамдинсүрэн Пүрэвжал нарынхаа нэрийг энд бас дурьдая/ Зураг дээр Наранцэцэг эмч Эрхэмбаяр болон түүнийг Монголд авчирсан анхны гал тэрэг Мөн Солонгос хүүхдүүд монголын асарамжийн газарт байгаа зураг
Altangerel Gombo
·

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/