Уншиж байна...

Өнөөдөр нийгэмд сэтгэл зовоож буй олон асуудал байгаагийн нэг нь гэр бүл, түүний төлөвшил, хөгжил болжээ. Гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдэн, олон хэв шинж бий болж, тэр хэрээр гэр бүл хэврэгшиж байгаа зэргээс дүгнэхэд Монгол төрийн тулгуур багана байх ёстой гэр бүлүүдэд задрал явагдаж, хор хохирол их болж байх шиг санагдах юм. Та юу гэж үзэж байна вэ, багш аа?
-Санал нэг байна. Өнөөдөр хүн бүрийн сэтгэл зовоож байгаа асуудал, сэдвүүдийн нэг нь монгол гэр бүл мөн. Хэчнээн гэр бүл салж сарнин, хэдэн эмэгтэй өрх толгойлон амьдарч байна вэ.

Мөн хэчнээн аав ганцаараа үр хүүхдээ тэжээх болов. Энэ бүхэн янз бүрийн шалтгаантай. Гол нь хүмүүс, тэр дундаа залуучууд амьдралын гол асуудалдаа хөнгөн хуумгай хандаж байгаагаас болж байна. Монгол уламжлалаа умартаж, гэр бүл, амьдрал хэмээх сонголтдоо хайнга ханддаг, эрт, өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх чадамжгүй насандаа гэр бүл зохиох гэж оролдох, харийнхны амьдралыг өнгөцөөр даган дуурайх болсон гэх зэрэг шалтгаантай.
Баруунд “Бид сайн хүн бий болгохын тулд эхийн хэвлийд таван сартай байхаас нь санаа тавьж байна. Таван сартай үр хөврөл мэдээлэл хүлээж авч чаддагийг шинжлэх ухаан нотолсон. Тэр үеэс нь сайн, сайхан мэдээлэл өгөхөөс хүүхдийн хүмүүжилд анхаардаг” гэж ярьж байна. Тэнд тийм юм байж. Харин монголчууд төрөх хүүхдийн ирээдүй, төвшин сайхан гэр бүлийн төлөө бүр эрт санаа тавьж ирсэн уламжлалтай. Гэр бүл болох хоёр залуугийн удам судрыг судалж, жил, мэнгэ нь таарах нь уу, үгүй юү, ивээл үү, харш уу гэж судлахаас эхэлдэг байлаа.
Одоо ч хардаг, судалдаг тал бий. Эмэгтэй хөл хүнд болоход хорио цээр тавихаас авахуулаад гэр бүл бүрэн бүтэн, эхнэр, нөхөр төлөв амгалан байж, хүүхэд багачууд нь эрүүл саруул өсөж хөгжих нөхцөл бүрдүүлэх тухай бүхэл бүтэн шинжлэх ухаантай улс, бид. Жирэмсэн эхийн дэргэд чанга ярихгүй, айлгаж цочоохгүй, муу муухай, хараалын үг хэлдэггүй. Жирэмсэн эмэгтэй ч өөрөө энэ бүхнийг цээрлэнэ. Ингэж урагт муугаар нөлөөлөхгүй, үр зулбуулахгүй байх тухайд аль аль талаас хичээж ирсэн. Би энэ талаар “Монголчуудын хүн бүтээх эрдэм” гэдэг номондоо бичсэн дээ.
Олдохоосоо авахуулаад ннгэж хайрлуулж төрсөн хүүхэд ёстой л өнөө арвай буудай асгахад зүүний толгой олж тогтохтой адил хүн болох хувь заяаг онож төрсөн үр айл гэрийн шүтээн байхаас яах билээ. Энэ ховорхон хувь заяанд хүн болж төрсөн юм шүү гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулахаас, хүмүүжүүлэхээс хэн болох вэ гэдэг нь хамаарна. Тэр хүүхэд нь насанд хүрч айл гэр толгойлох эр, гэр бүл, үр хүүхдээ авч авах гэргий болдог. Эндээс, эхнээс нь ярих ёстой асуудал бол гэр бүл, түүний төлөвлөлт, төлөвшил, хөгжил юм.
-Хүмүүн заяаг олох гэдгийг маш их дээдэлдэг, тэндээс хүнээр хүн хийх ухаан бий болгож байсан гэж ойлгох уу?
-Болно. Монголчуудын уламжлалт ухаан бол дахин төрөх гэдэг ойлголт агуулсан Дорнын ухаанаас гаралтай. Дахин төрөх явцад янз бүрээр хувирч болно. Гагцхүү хүний төрлийг олж төрөх гэдэг тэр бүр заяахгүй хувь тавилан. Тиймээс энэ тавиландаа эзэн болж амьдрах гэдэг хүмүүний жаргал юм.
-Тэгэхээр ээж аав бүр, гэр бүл болгон үүнийг мэддэг учраас хүмүүн заяанд ирсэн хүүхдээ эхийн хэвлийд олдсон цагаас нь эхэлж хайрладаг, бөөцийлдөг, хүндэлдэг байх нь. Хүүхэд тэр их хайрыг мэдэрч төрж, өсөх нь сайн хүн болохын гараа юу?
-Тийм ээ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдгийн учир энэ. Энэ хэдхэн үг бүхэл бүтэн хөтөлбөрийн утга, агуулгатай. Хөтөлбөрт зорилго, зорилт тодорхойлдог биз дээ, түүн шиг зорилгыг ч, зорилтыг ч тодорхойлсон ардын ухаан юм. Хүүхдийг хүн болгоё гэвэл багаас нь анхаар, мундаг сайхан хүлэгтэй болъё гэвэл унаганаас нь сурга.
Хүүхдийн хүн болж төлөвших орчин нь гэр бүл. Хүн болсон хүнээ эрдэмтэй, номтой болгохын төлөө сургана гэж авчрах ёстой. Харамсалтай нь одоо хүн хараахан болгож чадалгүй, түүхий, нойтон чигээр нь эрдэмтэй номтой болгоё гэх болжээ.
-Тэгэхээр эндээс үүдээд хүнийг бий болгодог, өөрөөр хэлбэл олдог, тээдэг, төрүүлдэг, хүн хийдэг асар том амьдралын процессыг удирддаг гол хариуцлага ээж, аавд, гэр бүлд байна.
Монголчуудын хувьд гэр бүл гэдэг нь ариун дагшин, энэрэхүй, нигүүлсэхүй сэтгэл дээр тулгуурласан ойлголт байж. Өнөөдөр энэ ойлголт ямар болоод байна вэ. Их өөрчлөгдсөн юм биш үү?
-Амьдралын хэвшил, ахуй, монголчуудын сайн, муу гэх үзэл, амьдралынхаа зорилгыг тодорхойлж байгаа байдал энэ бүхэн уламжлалт ойлголттой харьцуулахад өөрчлөгджээ. Цагийн эрх, нийт хүн төрөлхтний хөгжил, бусад үндэстний соёл, шинжлэх ухаан, техник, технологи нөлөөлж байна. Түүхээ эргэж харахад хүн болгосон хүнээ ямар мэргэжил, чадвартай болгох вэ гэдэг нь их тодорхой байдаг байсан.
Малчин бол бүх талын чадвартай малчин болгох, эсвэл сүм, хийд бараадуулж номын мөр хөөлгөх зэргээр замыг нь чиглүүлж өгдөг байсан. Энэ нь малаа зүс, шүдээр нь сайн таньдаг шиг хүүхдээ бас сайн таньж мэддэг байсантай холбоотой.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/