Уншиж байна...
-Дундаж наслалтын тухай есөн содон баримт-
Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт (IHME) дэлхийн улсуудын хүн амын дундаж наслалтаар “Global Burden of Disease” хэмээх сонирхолтой судалгаа хийж, тайлан гаргажээ. Энэхүү тайлангаас та бүхэндээ хүргэж байна. 
Дэлхийн 195 улсад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг, Монголд бол есөн насаар илүү. 2016 онд Эфиопт мэндэлсэн хүүхэд 1990-ээд онд мэндэлсэн эх орон нэгтнүүдээсээ 19 жилээр урт наслах болно. Наслалтаараа тэргүүлдэг улс, хомоол хамагч улсын дундаж наслалтын зөрүү 34 жил байдаг...
Бид өмнөх үеэсээ, хойч үе маань биднээс урт насална

XVII зуунд манж нар хүчирхэгжин өндийж, тэдэнд дагаар орсон өвөрмонголчуудтай нийлэн хятадыг эзлэн, Манж дайчин гүрнийг байгуулахад төв азид түүнийг сөрөн нүүдэлчдийн бас нэгэн том гүрэн босч ирсэн юм. Энэ бол ойрад монголчууд байв. Өөрөөр хэлбэл хоёр гүрэн нэгэн цагт, зэрэгцэн хүчирхэгжиж хатуу цагийн хуулиар хэтдээ эрэгчин, эмэгчинээ үзэх нь тодорхой болжээ.


 
Их Британийн М15 нууц албаны ажилтан асан Жон Хопкинс Диана гүнжийн аллагыг зохион байгуулахад оролцсон тухайгаа ярьсныг “Neon Nettle” сайт нийтлэв. Эдгэршгүй хүнд өвчинд нэрвэгдэн, үхлээ хүлээж буй энэ хүн өдгөө 80 нас хүрч яваа юм. Түүнд хэдхэн хоногийн амьдрал үлдээд байгааг эмч нар хэлжээ.
Тиймээс нөгөө ертөнц руу явахаасаа өмнө Хопкинс “нүглээ наманчлахаар” шийдсэн бололтой. Тэрбээр Диана гүнжийг “үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй” хэмээн тодорхойлоод гэхдээ тэр “Их Британийн хаант төрийг эрсдэлд оруулсан” гэжээ. “Диана гүнж хааны гэр бүлийн талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан юм.
Диана ханхүү Чарльзаас маш их гомдолтой салсан бөгөөд тэдгээр нууцуудыг хэвлэлд өгөхөөр завдсан нотолгоог хааны гэр бүл олж авсан байжээ. Энэ нууц гадагшлах ёсгүйг манай дарга бидэнд ойлгуулсан. Харин бүх юм хэн ч харсан золгүй явдал мэт ойлгогдох ёстой гэсэн заавар өгсөн гэж Хопкинс ярьжээ.
 
Хопкинс хэзээ ч эмэгтэй хүний аллагад оролцож байгаагүй ч Хатан хааны төлөө энэ даалгаврыг биелүүлсэн гээд нууц ажиллагаа хунтайж Филлипын даалгавраар эхэлсэн гэж ярьсан байна.
Диана гүнж 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотод замын ослын улмаас нас барсан билээ. Түүнтэй хамт машинд Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед, жолооч Анри Пол нар хамт явж байсан юм. Ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй ч олон таамаглал өрнөж байсны нэг нь жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папараццуудаас зугтах гэх мэт ярианууд үлдсэн.
Харин Daily Star” сонин Хопинсын яриан нийтэлсэн “Neon Nettle” сайтыг худал мэдээллээр алдартай хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: news.rambler.ru
 
 
Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно.
Судлаач, профессор Д.Чулуунжавын "Бидний ухааныг юу самууруулж,Чингис хааны асаасан их гал голомтыг бөхөөгөө вэ?" нийтлэлийн хэсгээс.
Нэг талаас шар малгайтан гээчдийн тэргүүлсэн бүлэглэлүүд, нөгөө талаас улаан малгайтан хэмээгдэгсдийн тэргүүлсэн бүлэглэлүүдийн дэгдээсэн иргэний дайнд монголчууд мөн хоёр хуваагдан оролцож Төвдийн нутагруу хоёр замаар давшин хүрч хоорондоо тулалдаж элэг нэгтнүүдээ хэдэн түмээр нь хядсан баримт Буддагийн сургаал, сурталд огтхон ч үл нийцэх үзэгдэл юм.

Марк Твений зохиолд гардаг даа. Дундад зууны нэгэн мөргөлчин өдөр тутам байнга мөргөл үйлдэн хөдөлгөөн хийж байгааг ашиглаад цахилгаан үүсгүүрийн хөдөлгүүр¬тэй холбочихдог. Зохиолын баатар болох овжин эр  хагас бүтэн сайн ч гэхгүй, цалин хөлс ч нэхэхгүй мөнхийн цахилгаан гаргагчтай болоод авдаг.
Өнөөдөр байгаль хамгаалах салбарт жинхэнэ байгаль хамгаа¬лагч хэн бэ гэдгийг таних чадамжгүй болчихоод байна.

 
1. Дэлхийн далд колончлогчид Барууны шуналтангууд Их Монгол улсын газар нутгийг Орос, Хятад, Манж, Кидан, Дундад Ази, Зүүн гарын хаант улс, ЗХУ, Казахстан мэтийн янз бүрийн нэр халхавчин дор хайр найргүй хуваан дээрэмдэхдээ түүхийг болон үнэнийг гуйвуулж байгаагийн нэгэн яруу тод жишээ нь нэн эртний Монголын газрын нэрүүдийг олон зууны турш Жунга, Манж, Түрэг, Орос, Англи гэх мэтийн олон хилийн дор будлиантуулж байгаагийн нэг яруу тод жишээ нь Өвөрмонголын алдарт эрдэмтэн Сайшаалт гуайн "Чингисийн товчоо"-нд бичигдсэн "Хүн Түн Жиян мөрөн" гэдэг нэр юм.
Энэ нэр бол Хармөрөн, Сунгаарь мөрөн хоёр Гирин мужийн Түн Жиян сияны хойно хүрч нийлээд цааш урссан хэсгийнх нь нэр болно.

10 дугаар сарын 25-нд Японы Худалдааны сайд Ишшү Сугавара тойргийнхоо сонгогч-дэмжигч нь нас барсанд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, 20,000 иен ($185) дугтуйнд хийж илгээсний улмаас огцорлоо. Нас барсан хүний ар гэрийнхэнд мөнгө өгдөг уламжлал Японд байдаг. Сугавара “Өөрийгөө хууль зөрчсөн эсэхэд эргэлзэж байгаа ч Засгийн газрын үйл ажиллагаанд хэвлэлийн дуулиан саад учруулах вий гэж болгоомжлох үүднээс ёс зүйн хариуцлага хүлээж, огцорч байна” гэж мэдэгдсэн байгаа юм.


Хаанчлал:                                      Их Монгол Улсын хаан . 1206–1227
Хаан ширээнд:                              Онон мөрний орчим 1206 оны Их Хуралдайгаар
Мэндэлсэн он:                              1162 оны орчим
Мэндэлсэн газар:                         Монгол улс. Хэнтий аймаг . Дэлүүн Болдог
Нэр:                                                 Тэмүүжин
Нас барсан он:                              1227
Дараагийн хаан:                            Өгэдэй хаан
Их хатан:                                         Бөртэ үжин
Бага хатад                                      Есүй, Есүгэн, Хулан
Хааны удам                                   Зүчи, Цагадай, Өгэдэй, Тулуй
Хааны овог:                                   Боржигин
Улсын нэр:                                     Их Монгол Улс
Эцэг:                                               Есүхэй
Эх:                                                  Өүлэн
Чингис хаан (ойролцоогоор 1162 оноос 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулжээ.  Хиад Боржигин Есүхэйн Тэмүүжин түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагч төдийгүй Мянганы суут хүмүүнээр тодорсон билээ. Их Монгол Улсаа байгуулсны дараагаар Ази, Евродын ихэнх улс гүрнүүдийг байлдан дагуулж тухайн үеийн нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлжээ. Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар, онго нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа билээ. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Орос, Солонгос, төв Азийн орнууд, Кавказ, зүүн Европ, ойрхи Дорнодын зарим хэсгийг эзэлж зармыг нь түшмэг улсуудаа болгожээ. Монголын нууц товчоонд:  … Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, эхнэр Гоо Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг.

Бусад мэдээ

Apr 04, 2024 258

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 259

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 96

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 161

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?