Уншиж байна...

1218 онд Алтан болон Тангуд улсыг номхотгон доройтуулж, Хар Киданыг эзлэн авсан монголчууд Чингис хааныхаа удирдлага дор 500 худалдаачных нь амь насыг аймшиггүй хороож, удаа дараалан илгээсэн элч нарыг нь доромжлон буцаасан лалын их эзэнт гүрэн Хорезмоос ял асуухаар мордов. Зам зуур дайсны эсэргүүцэлтэй тулгарсангүй аялан явсаар, хэдхэн сарын дотор түмэн бээр холыг туулж, намар нь Хорезмын хилд тулж очив.

Халтар, ноорхой хувцастай, нусаа гоожуулсан хүүхдүүдээс эхлээд цэмцийтэл хувцасласан залуус, таяг тулсан өвөө, эмээ нар хүртэл энд олноор цугларчээ. Тэд 12.00 цаг болохыг тэсэж ядан хүлээнэ. Ням гариг бүрийн энэ цагт христэд итгэгчид олноор цуглардаг аж. “Шинэ гол” христийн сүмийн үүд онгойж бид дотогш орлоо. Тус сүм Сүхбаатар дүүргийн XII хорооны нутагт байрладаг, миний мэдэхийн анх монгол гэрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Гурван жилийн өмнөөс сүмийн байр барьж, иргэд тэнд залбирал мөргөл үйлддэг болсон. Христэд итгэдэггүй, тэдний магтаал дууллыг мэдэхгүй болохоор дэмий л гайхаж суув.

Оросын "Вольный город" сонины редактор Алексей Анатольевич Кунгуровын "Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон" хэмээх нийтлэл гарсан нь олны дунд шуугиан тарьсны дээр багагүй хэл ам дагуулсан.Монголын байлдан дагуулалтыг үгүйсгэсэн энэхүү нийтлэл манай зарим мэдээллийн вэб сайтууд дээр орчуулагдан гарсан цагаас эхлэн "Монголын эрдэмтэд үүнд яагаад хариу өгөхгүй байна вэ" гэсэн иргэдийн шаардлага их гарсан.Манай сонины орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн энэ сэдвийг анхаарч "Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй" хэмээх нийтлэл гаргаж байсан билээ.

Өнөөгийн Монголчууд бидний амьдарч буй гажуудсан нийгэм мөн хүн төрөлхтөн хөгжлийн мухардалд орсныг хойшид түүнийг яаж давж гарах арга замын талаар бичиж буйг маань их гэнэн, муйхар юм шиг Танд санагдаж магадгүй ч зориг гарган чармайн бичиж буйдаа баяртай байнаа.
Хүн төрөлхтөнийг иргэншлийн гүн хямралд орсон үед зөвхөн хөх толбот, тамгат Монголчууд хэд хэдэн удаа аварч хамгаалж засч залруулж удирдан чиглүүлж, төвшитгөж байсныг өнгөрсөн түүх бэлхнээ харуулдаг юм аа.

МЭӨ 221 онд умард хятадын Цин улсын хаан Цинь Ши хуанди бусад зургаан улсыг байлдан дагуулж, өөрийн улсад нэгггэж, эргний хятадын анхны хүчирхэг эзэнт улсыг байгуулсан нь умрын нүүдэлчин аймаг, улсууд болох хүннү, сиху, дүнхү нарт нэн ноцтой аюул занал учруулах болжээ. Энэ үед Хүннүгийн цэрэг, армийн холбооны шаньюй цолтой зонхилогч нь Түмэн хэмээх сурвалжит язгууртан байсан бөгөөд хүчирхэгжин нэгдсэн хятадын довтолгоонд эрсдэн баялаг, үржил шимтэй Ордос нутгаа алдсаны дараа өөрийн нутгийн умард хэсэг болох хойчийн үеийн ар монголд шилжин ирсэн байна.

Хүннү гүрэн МЭӨ 209 – МЭ 93 оршиж байсан. Анх Модунь Шаньюй хан болж байгуулсан. Мандан бадрал: МЭӨ 198 онд Хан улстай найрамдлын гэрээ байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба авч байсан, Торгоны их замыг хяналтандаа байлгасан. Уналт: Хүннү гүрний захиргаанд байсан Сяньби нар Тан улстай нэгдсэн, МЭӨ 48 онд Ар, Өвөр гэж 2 хуваагдаж өмнөд хэсэг Хан улсын харъяат болсон.

Чингис хаан Тэмүжин Их Монгол Улсын хан ор суумагцаа хийсэн шинэчлэлийн нэг нь ноёд дээдэс гагц удам залган цэрэг захирдаг байсан ёс заншлыг халсан явдал.
Хан хүмүүний есөн их бэлгийн нэг нь "Түшиг сайн өрлөгүүд” хэмээн "Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх”-нээ өгүүлжээ. Чингис хаан нэгэн удаа "Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авч, хатгалдах өдөр болбоос Жүрчидэй, Хуйлдар хоёрыг Урууд, Мангудтайгаа урдаа байгуулваас бүгд сэтгэлээ амруулах бөлгөө би” хэмээсэн гэж "Монголын нууц товчоо”-нд бичсэн буй. Үнэхээр ч төрийн итгэлт түшээ баатад, ноёдгүй байх аваас хэдий аугаа ч гэлээ ганц хаан юу болохсон билээ.

Манай сүгсэлзүүрүүд

 

Оны гомдоосон явдал.

Тиймээ энэ бол Фортуна ах. Амьтны охин үрсийг ад үзэн хаалгаараа ч шагайлгаагүй тахилгын гэртээ хаа байсан Тайландын нэг хүүхнийг оруулцан гал асаалгаад өөрсдөө нүд нь гялалзцан (хаашаа нь ч хараад байгаан) зогсож байгаагүй юу манай дарга нар. Цаадуул нь голдоо ортол гомдсон байж таараа. Гомдсон болоод ч “архины хяналтын” ч гэнүү хүн үнэмшмээргүй хуулиуд санаачлаад яваад байгаа байж таараа.

Бусад мэдээ

Apr 04, 2024 254

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 253

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 94

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 159

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/