Уншиж байна...

БИ УЙЛДАГ
БИ ДУУЛДАГ
Аавын алтан тэргүүн хүйтэн чулуу дэрлэхэд би уйлдаг
Аргамаг хүлгийн толгой овоон дээр залрахад би уйлдаг
Аргал угалзын хурга асганд бүдэрхэд би уйлдаг
Адууны бэлчээрт гүү унагалхад би уйлдаг
Ашдийн ерөөл бэлэгдэж
Амраг хосууд бөгж солилцоход би уйлдаг
Алтан ургийн хэлхээ


Амраг жаахан бүсгүй бие давхарлсанаа зарлахад би уйлдаг
Аавын хүү алдаж эндээд
Алтан төрөөс өршөөл хүсэхэд би уйлдаг
Ижилийн хөвөөнөөс Жангар хайлахад уйлдаг
Ил Тарвагатайгаас икэль эгшиглэхэд уйлдаг
Ольхон , Саянд дүнгэр дэлдэхэд уйлдаг
Ордос , Алтан эмээлд уртын дуу хангинахад уйлдаг
Хүний газараас эх ороноо хүсэж уйлдаг
Хүлгийн нуруунд мөнх тэнгэрээ шившиж уйлдаг
Хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэхэд уйлдаг
Хээрийн салхи Жамухийн шарилийг илбэхэд уйлдаг
Хүсэл сэтгэл хүн чанар үхэж байгаад нь уйлдаг
Хар сүлд, Хаан зориг хаачсаныг мэдэхгүйдээ уйлдаг
Хацар гоо охидоо
Харийн хүнээс хармалахдаа уйлдаг
Хаан цус хатуу дарстай сүлэлдэхэд уйлдаг
Төрийн сүлд , тамгатай бичиг газар хэвтэхэд уйлдаг
Төрсөн газарын минь ширхэг чулуу байрнаасаа хөдлөхөд уйлдаг
Үл мартах андыгаа дурсахдаа уйлдаг
Үхдэл үл харам эхийн ачийг бодохдоо уйлдаг
Эр хүний нулимс алтнаас үнэтэй гэдэг
Ээ хамаагүй би уйлдаг
Хайрлах эх оронтойдоо би уйлдаг
Хармалах газар шороотойдоо би уйлдаг
Хаан цус бүтэн биеийг минь
Нар зөв эргэн дуулдаг дуулдаг дуулдаг
2021•4•15 Д.Одонхүү

Бусад мэдээ

Apr 04, 2024 259

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 259

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 96

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 161

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/