Уншиж байна...

Гурван гомдол нэг хараал болно.
Хараал эргээд өөрийн толгой дээр.
Өөрөөс л бүх юм болдог.
Сайн бод.
Битгий гомд.
Битгий зүү, чулуу шидээд бай.
Тэндээс дайн л гарна.
Би дайнд дургүй. Хайрла.
Нэг л удаа хамт амьдарна.
Юун сүртэй юм бэ?
Дахин дахин төрлөө гээд та нарыгаа таних уу?
Эргэн эргэн төрлөө гээд ээжийгээ таних уу?


Тэгэхээр энэ удаа л гамтай сайхан амьдармаар байна.
Харангын Лхагва.
2021.04.19
ЛХАГВАГ ЭРГЭСЭН НЬ
Хийж байгаа ажил маань улс төртэй хутгалдана.
Улс төрчдийн үйл ажиллагааны эхлэлийг таамаглахад хэцүү,
өрнөөд эхэлбэл учрыг нь мэдэхэд амархан.
Н.Энхбаяр хүчээ авч байсан үе л дээ,
түүний гар хөл бологсод надаар оролдоод эхэлчихсэн цаг.
Тагнуул хэрэг нээгээд жил гаруй хугацаанд
байцаагдаж байсан үе байв.
Амьдрал эгзэгтэй цагт тулсан үе,
би ч “аавын” хаалга хүчээр татаж болох байв.
Миний бие халхын бүх шоронг шалгаж,
танилцаад дуусч байсан цаг,
хотын хэдэн хорих анги үлдсэн байсан.
Эрх мэдэл байгаа дээрээ шалгах нэрээр
Лхагвааг эргэхээр мордов.
Түүний хоригдож байсан тоосгоны буюу
Цагаан давааны хорих ангид шалгах, танилцахаар очвой.
Шинээр барьсан хоригдогчдын байрны баруун урд танхимд,
Лхагва, түүний нөхөд харангын хэд тоглолтын бэлтгэл хийнэ.
Баахан харж зогсов.
Намайг нэгэн дарга явж байна гэж бодоо байлгүй,
Байдал харваас ая, чигийг нь олсон боломжтой харагдав,
тэгэхээр миний эргэлт бол оо.
Харангын Лхагва би сайн танихгүй,
Их ойрхон ч ойртож байсангүй,
Гар ч барьж, мэндлэж байсангүй.
Эр хүнийх нь хувьд, эх оронч сайхан хүний хувьд
Дуулдаг сайхан хоолойгоор түүнийг сайн дэмжигч
Эр хүнийг эндэж явахад,
зовлонг гэтлэж явахад туслахсан гэж боддог.
Түүнийгээ ч ажил болгоно.
Харин урд хорих байранд улсын начин Одхүүг байгааг мэдэв, эртний танил байсан.
Тэгээд түүнийг эргэсэн, уулзсан, ярилцсан,
тэрээр туслалцаа хүссэн, түүнийг нь биелүүлсэн.
Тэр жилийн эргэлт тэгээд дурсамж болоод үлдсэн.

Бусад мэдээ

Apr 04, 2024 263

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 259

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 96

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 162

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/