Уншиж байна...

1912 онд Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу буюу одоогийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутаг Гашууны худаг хэмээх газар малчин ард Цэрэндоржийн гэр бүлд төржээ.

 

Тэрбээр найман настайдаа Тэгшийн хүрээнд шавилан сууж буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн арга, их бага арван ухаанд суралцаж эхэлсэн байна. Түүнчлэн балин тахил хийхээс гадна бурханы гуу, гүнгэрвааг угалзаар чимэхийн сацуу хожмоо Човомбын (Буддын шашны ямарваа нэгэн тахилга, зан үйл, ёслолын үйл ажиллагааг удирддаг мяндаг тушаалтан) үүрэг гүйцэтгэх болжээ.
1939 онд хүрээ хийд нь татан буугдахад тэрээр хар болсон бөгөөд аж амьдралын мөр хөөн арслантай авдар хийж, гэрийн мод хээлж хуарлахын зэрэгцээ алт мөнгөн бөгж, ээмэг, бугуйвч, эхнэр хүний толгойн боолт, мөнгөн аяга зэргийг урлаж байжээ. Бас заримдаа ах дүүсийн захиалгаар нууцаар бурхан бүтээж явсан түүнийг нутгийн олон нь "Хүнгийн голын уран Минжүүр” хэмээн алдаршуулсан байна.
Мөн 1940 оноос эхлэн сумандаа шинэ үсгийн багш, улаан булангийн эрхлэгчийн ажил хийж байжээ. Улмаар Минжүүр нь хосгүй авьяасаараа алдаршин нийслэл хотод ирж Урчуудын артелиар дамжин 1961 оноос Урчуудын эвлэлийн хороонд зураач болж, монгол зургийн аргаар “Адуучин”, “Нүүдэл”, “Нэгдэл”, “Баяр наадам”, “Багануур”, “Отгонтэнгэр” зэрэг олон бүтээлийг туурвижээ. Мөн 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарсан дархчуулыг ахласан, 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг сэргээж янзалсан гээд Уран Минжүүрийн оролцоогүй уран нарийн ажил тэр үед бараг байхгүй байв.
Тухайлбал, уран зураач Минжүүр нь 1963 оноос БНМАУ-ын шинэчлэгдсэн мөнгөн тэмдэгт зурах ажилд томилогдон НАХЯ, Улсын Банкны Ерөнхий Хорооны хатуу чанд хяналтын дор 1, 3, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртүүдийн эх загварыг (УГЗ Д.Цэрэнпилийн хамт) зохион урласан юм. Социализмын үед түүний урласан монголын мөнгөн тэмдэгтүүд нь хатуу чанга ханштайгаар олон жил болсон бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн утга билэгдэл төгөлдөр нь 1-тийн дэвсгэрт гэж хэлж болно.
Түүнээс монгол зураачийн ур, ухаан хоёр мэдрэгддэг. Араатны хаан арслангийн зурагтай авдрыг монголчууд гэрийнхээ хоймор тавьж орон гэрээ аюул осол, гай түйтгэрээс хамгаалуулдаг уламжлалыг 1964 онд улсынхаа мөнгөн тэмдэгтэд шингээхдээ “уран” хэмээх Ц.Минжүүр тэр үеийн үзэл суртлын хатуу чанга цагдалтыг тойрч гарахын тулд арслангийн дүрсийг уран нарийн хээ мэт харагдахаар зурсан гэдэг.
Түүний зурсан мөнгөн тэмдэгтийн эхийг МАХН-ын Төв хорооныхон батлахаар хэлэлцтэл “Үүнийг хүн зураагүй, хэвлэсэн байна. Ямар ч уран хүн ингэж зурж чадахгүй” гэсэн яриа гарч Ц.Минжүүрийг өөрийг нь дуудан шалгаж байсан гэдэг.
Минжүүр гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд Гандантэгчинлэн хийдийн бурханч ламаар ажиллаж “Өндөр гэгээн Занабазар”, “Цагаан Дар эх”, “Жүгдэрнамжил”, “Мэлмийн бурхан”, “Суугаа Жанрайсиг” зэрэг олон бурхан бүтээсэн байна. Зураг дээр Уран Минжүүр, түүний бүтээсэн АРСЛАНТАЙ 1-тийн дэвсгэрт.

Тэмдэглэсэн: Завхан Хүнгүй голын унаган хүү доктор хурандаа ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

42Burmaa Dugar болон өөр 41 хүн
3 сэтгэгдэл

Бусад мэдээ

Apr 04, 2024 248

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 247

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 92

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 157

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/