Уншиж байна...

1. Орой унтахаасаа өмнө адууны хөх хомоол 1 кг-г нэрмэл архинд хийж халаагаад өвчтэй газартаа сайн шавж, гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй.

 

7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.
2. Харшаа ядаргааг нь тайлж сувилах хүнд үнээний ба ямааны дан сүүний охь архийг жаврыг нь гарган бага зэрэг халааж цэвэр шар тосыг зохих тунгаар уусган нэг мөнгөн цөгц буюу 120-250грамыг шөнө нойрсохын өмнө ор хөнжилд уулгаваас хамаг бие нь халуу дүүгэн хөлөрч, сэтгэл ихэд амирлан тайвширч бөх нойрсдог.
3. Үхрийн исгэсэн айргаа тогоонд хийж дээр нь арван тогооны охь нэмэн шинэ төхөөрсөн шүдлэн эр хонины махыг бүхлээр нь үйж, нэг жин үзэм, нэг жин бал бурам зэргийг холин нэрж гаргаж авдаг. Ийнхүү чанасан махаа идэх ба цагаа сархадыг нь ууж ядаргаа сульдаа дээд цэгтээ хүрсэн хүнийг эмчлэн сувилдаг байна.
4. Ахмад настай хүмүүс 7 тогооны охийг нөөцлөн авч өвлийн хүйтэнд нойр хулжих, ядрах үед шар тостой халаан бага хэмжээгээр хэрэглэдэг. Шар тостой халаасан монго архи тамир тэнхээг нэмэгдүүлж нойр хүргэнэ. Шимийн архийг халааж бурам, шар тостой уувал ходоодны шингээлт муудсаныг засахаас гадна чийг бамаас болсон нуруу хөлний өвчинг засна. Мөн 9 орой унтахын өмнө бага тагшаар шар тостой бүлээн шимийн архи хүртэхэд 9 сүв нээгдэнэ гэж үздэг байна

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/