Уншиж байна...

“ТҮРЭГИЙН ХААНТ УЛС БА ӨНӨӨГИЙН ТУРК УЛС” хэлэлцүүлэг (2023-5-4).

Хэлэлцүүлгийг захиалагч: ҮАБЗ-ийн Ажлын алба. Хэлэлцүүлгийг чиглүүлэгч ШУА-ын төлөөлөл. Илтгэл тавигчид: ШУА, Сэргэлэн Интернашионал Экспедишн ТББ. Оролцогчид: Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Гадаад Харилцааны Яам, Соёлын Яам, Шинжлэх Ухааны Академи, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, Сэргэлэн Интернешнл Экспедишн ТББ-ын төлөөлөл.


2023-р оны 5-р сарын 4-ий өдөр ШУА-ийн том асарт “ТҮРЭГИЙН ХААНТ УЛС БА ӨНӨӨГИЙН ТУРК УЛС” хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг ШУА-ын Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар чиглүүлэв.
Хэлэлцүүлэгт Түрэг төрийн түүхийн талаар хоёр, Түрэг төрөөс үлдээсэн үсэг бичгийн өвийн талаар хоёр илтгэл тавив. Энэ удаа бид Түрэг төрөөс үлдээсэн үсэг бичгийн өвийн талаар хийсэн илтгэл, хэлэлцүүлгийг та бүхэндээ толилуулна. Дараа Түрэг төрийн түүхийн талаар хийсэн илтгэл хэлэлцүүлгийг толилуулна.
Уг хэлэлцүүлэгт Хүн үсэгт хадны бичээсийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Л.Болд “Руни бичиг ба хэлний дурсгал” илтгэл, Сэргэлэн Интернешнл Экспедишн ТББ-ын эх сурвалж судлаач Б.Хандмаа “Хадан бичгийн шинэ судалгаа, бидний өвөг дээдсийн бичиг” илтгэлийг тавьж, хоёр илтгэлийн хойноос хэлэлцүүлэг өрнөв.
Л.Болд “Руни бичиг ба хэлний дурсгал” илтгэлдээ Томсен тэмдэгтийг хэрхэн авиалсан тухай, мөн хадан бичиг дэх хоёр үгүүлбэрийг СИЭ ТББ-ын тайлсан хувилбарыг өөрийн номондоо оруулсан хувилбартай зэрэгцүүлэн үзүүлэв. Л.Болд миний тайлал урьд үеийн бүх судлаачдын тайлалтай ижил, СИЭ ТББ-ын тайлал урьд үеийн судлаачдын тайлалтай таарахгүй гэж үгүүлэв. Л.Болд өөрөө энэ нь зөв, энэ нь буруу гэж баталсангүй. Л.Болдын илтгэлд хэлний судалгааны хамгийн чухал иж бүрдэл болох үг зүй, хэл зүйн судалгаа огт орсонгүй.
Б.Хандмаа “Хадан бичгийн шинэ судалгаа, бидний өвөг дээдсийн бичиг” илтгэлдээ дешифровка буюу үл таних тэмдэгтийг Томсен тайлсан логик дарааллыг, мөн хадан бичээс дэх зарим үгийг оролцогчдод таниулж, уг бичээс дэх үгийн сангийн 90 орчим хувийг өнөөдөр идэвхтэй, идэвхгүй хэлбэрээр бидний үгийн санд оршиж буйг, уг бичээс дэх тийн ялгал, үйлийн явц нь өнөөгийн халх ард түмний дээдсийнх болохыг тайлбарлан үзүүлэв.
Л.Хандмаа VII-VIII зууны Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичээс дэх хэл зүйг сүүлийн 100 орчим жил судалж буй харийн судлаачид бүрэн тогтоож чадаагүйн улмаас уг бичээс дэх олон хэсгийн тайлбар нь өнөө хүртэл маргаантай байгааг үгүүлэв.
Л.Хандмаа “Анх удаа уг хэлний мэдлэг тээгчид уг бичээсийг судлан хэл зүйг нь бүрэн гаргалаа” гэж үгүүлэв.
Л.Хандмаа Л.Болдын зэрэгцүүлэн үзүүлсэн үгүүлбэрт Тэнгэр тэг нь яагаад Тэнгэр цаг гээн ухах нь зөв болохыг илтгэлийн цаг бага тул товч тайлбарлав.
Л.Хандмаад олон хүмүүс алга ташив.
Дараа нь хэлэлцүүлэг эхлэв.
Хүн үсэг бичгийг Л.Болд судлаагүй гэдгийг түүний ажиллаас мэдэх тул Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн надад түүний мөн чанарыг илчлэх боломж олдож ингэж асуув (бичлэгтэй):
С.Сэргэлэн: Болд гуай, Таны гаргасан 2 ном байгаа. Дээр нь ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн гээд ... Би өөрөө эх сурвалж судлаачийн хувьд таны ажлыг харахад, Та фонем дээр нь ажиллаагүй байдаг, Та үг зүй дээр нь ажиллаагүй байдаг, “СИЭ” шиг адилхан тийн ялгалыг нь гаргаагүй, “дахь, дэх” тийн ялгалыг Кононов нэр үгээс тэмдэг нэр үүсгэх дагавар гэсэн гээд бичсэн байдаг. Бид Кононовыг харна шүү дээ. Тэгэхэд тэнд жаахан юм бичсэн байдаг.
Та мөн “саар, сээр” явцыг гаргаагүй байна. Та өөрийгөө судалгаа хийсэн гэж өөрийгөө бодож байна уу, Биднийхээр бол, Та бол сэтгүүлч шиг материал цуглуулсан хүн байна шүү. Аль нь вэ?
Л.Болд: -За баярлалаа, сайхан асуулт байна. Би бол эртний турк бичээсийг орчуулсан л хүн. Би бол дараа дараагийн судалгаанд чөтгөр нь чөлөө өгөөд, бурхан нь буянаа хайрладаг юм бол тэр хэл зүйн асуудал, Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай.
Хойноос нь ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Чулуунбаатар сандарсан хоолойгоор: “Та гэхдээ хэл шинжлэлийнхээ суурь юмнуудыг мэддэг байлгүй дээ. Мэдэж байж тэр орчуулга юмнуудаа хийсэн байлгүй. Авиа мавиа тийн ялгалаа гадарладаг юм байгаа биз дээ” гэж хэлээд инээв.
Л.Болд зөвхөн гадны хүмүүсийн ажлыг орчуулсан гэдгийг бид өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэв. Л.Болдын ажилд өөрийх нь хийсэн фонем буюу тэмдэгт бүрийн авиалбар ороогүй, В.В.Томсены авиалбарыг хадаж, түүний үг зүйн хэсэгт морфолог задаргаа огт хийгдээгүй, тэрээр дээдсийнхээ тийн ялгалаа таниж ажиллахын оронд Г.Айдаров, А.Н.Кононов судлаачдын ажлын гаргасан дутуу тийн ялгалыг шууд ишилсэн, бичээс дэх үйлийн явц, үйлийн цаг дээр огт ажлаагүй нэгэн болох нь СИЭ ТББ-ын эх сурвалж судлаач хамт олонд тодоос тод харагдаж байв.
Монгол улсад Үндэстний эх сурвалж судлал бий болсны ачаар хэний ажил материал цуглуулга, хэний ажил судалгаа болохыг төвөггүй тодорхойлох болов. Л.Болдын “Орхон бичгийн дурсгал” III, IV ном нь материал цуглуулга болохоос судалгаа биш гэдгийг СИЭ ТББ тогтоовой.
Л.Болд “Орхон бичгийн дурсгал” III, IV номныхоо нүүр хавтаст дээр “ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэн” гэж нэрийг оруулжээ. Энд асуудлын гол нь өнөөгийн ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан гэх олон нөхдийн дунд эх сурвалж судлал, материал цуглуулга хоёрыг ялгах чадвартай ганц ч хүн алга гэдэгт оршино. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд суурь судалгаа хийдэг ганц ч ажилтан үгүй учир тэд “судалгаа”, “материал цуглуулга” гэх ухагдахуунуудыг ялган салгаж сураагүй учир Л.Болдын “Орхон бичгийн дурсгал” номыг судалгаа биш гэдгийг тогтоож чадсангүй.
Хэл зохиолын хүрээлэн нь “судалгаа”, “материал цуглуулга” гэх хоёр ухагдахууныг гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлээр ялгуулдаг юм байна. Гадаадын сэтгүүлд гарсан бол судалгаа, гараагүй бол материал цуглуулга буюу судалгаа биш гэх шалгуурыг тэд мөрдсөөр өнөөг хүрэв. Үүний нэг тод жишээлбэр нь уг хэлэлцүүлэгт Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүйн хэлсэн үг: “Шинжлэх ухаан гэдгийг үнэхээр баталъя гэвэл эрдэм шинжилгээний гадаад, дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлж батлах хэрэгтэй. Ингэж ШУА руу шинжлэх ухаанаар дамжиж бидэн рүү орж ирэх хэрэгтэй гэж бодож байна” гэж хэлжээ. Ж.Бат-Ирээдүй нь “гадаад сэтгүүлд” нийтлэгдсэн бүхэн шинжлэх ухаан гэж дотроо гүн итгэжээ.
Мөн 2019-8-2-нд БСШУСЯ-ны сайдын А/497 дугаар тушаал “Монгол орны нутаг дэвсгэр дээрх Түрэгийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах” зорилгоор байгуулагдсан “Ажлын хэсэг”-т орсон тухайн үеийн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Бэлгүдэй бидэнд “Сэргэлэн, гадаадын сэтгүүлд нийтлээд болоо юм биш үү” гэж хэлж байв.
СИЭ ТББ-ын суурь судалгаа эх сурвалж дээр суурилах учир гадаадын судлаачтай ойлголцоход бид шууд нэг хэлээр ойлгоцдог билээ. Гадаадын сэтгүүлд нийтлэлээ гаргах нь бидний хувьд техник асуудал. СИЭ ТББ-ын үндсэн зорилго нь Үндэстний ой санамжийг эх сурвалж судлан сэрээх үйл. Хэн олон гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн нь ШУ-ны үндэстэй гэх ойлголт буруу. Манай зорилго Монгол улсад эх сурвалж судлалыг бий болгож, суурь судалгааг үүсгэсээр үндэстний дархлаа болох үндэстнийнхээ ой санамжийг хамтран сэрээх үйл мөн. Бид академийн нөхдөд “Тануус биднийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх үйлээ бүү чухалчил! Тануус эхний ээлжинд “эх сурвалж судлал”, “материал цуглуулга” хоёроо ялгаж сур! Үүний тулд эх сурвалж судлах боловсролд суралц!” гэж уриалж байна.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Үндэстний хэл нь үндэстэн оршихуйн дархлаа билээ. Энэ тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд: “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж бичжээ. Мөн Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи / цаашид "Академи" гэх/ нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага мөн. Академи нь төрийн ивээлд байна” гэж оржээ. Ж.Бат-Ирээдүй захирал аа! Дээрх хоёр хуулиас ишилсэн заалт бүрийн утгыг таны хариуцах ажил дээр тайлбарлая.
ШУА нь Монголын улсын иргэдийн татварын мөнгөөр санхүүжиж буй байгууллага мөнөөс мөн. Монголын ард түмнээс сонгогдсон эрхэмүүд “үндэсний хэлээ хадгалж хамгаал”, “шинжлэх ухааны төв байгууллага бол” гэж дээрх хоёр эрх зүйн актанд таны үүргийг цагаан дээр хараар бичиж, тодорхойлжээ.
“Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэдэг нь “хэлний салбарт эх сурвалж судалж, суурь судалгаа хий” гэсэн үүрэг. Хэлний салбарт үнэн судалгаа хийдэг Шинжлэх ухааны төв байгууллага нь Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид байх үүрэгтэй гэж уг хууль хоёргүй санаагаар бичжээ. Монгол улсын ард түмэн Хэл зохиолын хүрээлэнгээс мөн ийм хүлээнэ.
Бат-Ирээдүй захирал аа! Танай ажилтан Л.Болд үнэн судалгаа хийгээгүй, орчуулга хийснийг СИЭ ТББ-ын судлаачид өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэв. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн гэж хаягласан түүний хоёр ном судалгаа биш материал цуглуулга болно. Хэл зохиолын хүрээлэн суурь судалгаа хийх үүргийнхээ оронд орчуулгын товчооны үүрэг гүйцэтгэжээ. Энэ бол зөвхөн гутамшиг төдийгүй “үндэсний хэлээ хадгалж хамгаал” гэх Үндсэн хууль дахь заалтыг “үндэсний хэлээ харьд бэлэглэ” гэх утгаар сольсон хортой үйл болон өрнөж буй. Энэ бүхнийг нэг нэгэнгүй танд тайлбарлана.
Бат-Ирээдүй захирал аа! Монгол улсад анх удаа хэл, түүхийн чиглэлээр суурь судалгаа хийдэг байгууллага гарч ирэв. Түрэг, Уйгур төрийнхөө VII-VIII зууны хадан бичээс үгийн сан, хэл зүй буюу тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг гаргаж энэ бүгд Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халх түмний дээдсийн хэл гэдгийг хөдлөшгүй, эргэж буцалтгүйгээр батлав. Эх сурвалж судлахын ачаар манай мэдлэг, туршлага нэмэгдэв. Өнөөгийн өндөрлөгөөс Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтнуудын хийж буй үйлийг дүгнэхэд тануус судалгаа хийхгүй байна. Тануус материал цуглуулж байна. Тануус эх сурвалж судлахын оронд эх сурвалж судлах үүрэггүй яруу найрагч, зохиолчдын бүтээл дээрээс хэл зүйн дүгнэлт гаргаж байна. Эх сурвалжгүй нөхөр эх сурвалжгүй нөхрийнхөө бүтээлээс хэл зүйн арга ухаан хайх үйлийг “чөтгөрийн эргүүлэг” гэж нэрийдвээс тохирно. Эх сурвалж судалдаггүй нэгэн нь гадаадын судлаачдын нийтлэлээс мөн чанарыг нь олж тогтоож үл чадна. Тануус өөрсдийнхөө хүссэнээр тэдний ажлыг гуйвуулан тайлбарлаж байна. Ийм жишээ маш олон бий.
Ж.Бат-Ирээдүй захирал аа! Хэл зохиолын хүрээлэнг “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” болгох үүрэгтэй. Энэ үүргээ та огт биелүүлэхгүй байна. Үр дүнд нь VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх хэл зүйг судалсан ганц ч монгол судлаач байхгүй. Л.Болд гадаадын нөхдийн ажлыг цуглуулжээ.
Судалгаа, материал цуглуулга хоёроо ялгаж салгах чадваргүй Хэл зохиолын хүрээлэн нь “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй болсны улмаас Монгол улсын Хүн үндэстэн ард түмний үндэстний ой санамж самуурч, харь төрөөс үйлдэх түүх соёлын түрэмгийлэлд хялбар өртөж байна. Одоо энэ тухай үгүүлье!
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд: “Үндэсний хэлээ хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэх хэсэг танд шууд хамаатай. Судалгаа, материал цуглуулга хоёроо ялгаж салгах чадваргүй Хэл зохиолын хүрээлэнгээс 2010 онд Л.Болд зохиогчтой гарсан “Орхон бичгийн дурсгал” III, мөн 2011 онд гарсан “Орхон бичгийн дурсгал” IV номыг жинхэнэ судалгаа гэж ард түмэнд танилцуулжээ. Л.Болдын орчуулга хэвлэгдсэн цагаас гурван жилийн хойно 2013-р оны 4-р сарын 17-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: "Манай Турк улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж ...." хэмээн БНТУ-ын ЕС Эрдоганы дэргэд үгүүлжээ.
Ж.Бат-Ирээдүй захирал аа! Танай Хэл зохиолын хүрээлэнгээс “Орхон бичгийн дурсгал” гэх орчуулга гарсны “буянаар”, Л.Болдын “орчуулгын буянаар” Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм тэнэг үг хэлэв. Н.Алтанхуяг эх сурвалж судлаач биш, улс төрч хүн учир тэр сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэнэ. Н.Алтанхуяг Хэл зохиолын хүрээлэнгээ “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэж хоёргүй сэтгэлээр итгэх тул ингэж үгүүлжээ. Н.Алтанхуягын хэлсэн энэ тэнэг савын (үгүүлэлийн) хариуцлагыг хувааваас 70 хувийг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд, 30 хувийн Н.Алтанхуягт ноогдуулна.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
2013-р онд Турк төрийн судалгааны алба юу мэдэв гэдгийг төсөөлцгөөе! Үүнийг СИЭ ТББ баталж чадахгүй боловч төсөөлж болно. Аливаа улсад суурь судалгаа хийдэг эрдэмтэд нь үндэстнээ урт удаан хугацаанд орших суурийг буюу Үндэстний ой санамжийг нь ариг (цэвэр) байлгаж бэхжүүлж хамгаална. Монгол улсад шинжлэх ухаанчаар судалгаа хийх боловсрол эрдэмтэдийн дунд бүрэлдээгүй, улс төрчдөд нь үндэстний ой санамж гэх ухагдахуун сууж төлөвшөөгүй юм байна гэдгийг тэд мэджээ. Турк улсын төр энэ бүхнийг геополитикийн алтан боломж гэж үзэж (үнэхээр тэдэнд алтан боломж мөнөөс мөн) ТИКА хөтөлбөрөөр улс төрчид болон судлаачдыг татах бодлогыг амжилттай явуулсаар өнөөг хүрвэй.
2019-р оны 5-р сард "Түүхэн аялал жуулчлал хөрөнгө оруулалт" үндэсний өв чуулган дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Туркуудын “root” (руут) буюу гарал үүсэл нь Орхоны хөндийгээс гаралтай” гэж ор үндэсгүй мэдэгдэл хийсэн билээ.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Монгол улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ хэл зүйч хүн биш, тэр мөн эх сурвалж судлаач биш гэдэгтэй та санал нийлэх байх. Монгол улсын иргэн Л.Оюун-Эрдэнийн амнаас “Туркуудын гарал үүсэл нь Орхоны хөндийгээс гаралтай” гэх ор үндэсгүй мэдэгдэл Хэл зохиолын хүрээлэнгээс Л.Болд зохиогчтой гаргасан орчуулгын үр дүн мөнөөс мөн. Хариуцлагыг хувааваас 70 хувь нь “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэх Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль дахь заалтаа биелүүлээгүй, орчуулгыг судалгаанд тооцсон Хэл зохиолын хүрээлэн үүрнэ.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Танд Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал дахь “Үндэсний хэлээ хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэх заалт Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь ...шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэх заалттай ямар утга зүйн холбоотой болохыг, мөн утга зүйн холбоо нь алдагдсаны учир ямар хор уршиг манай үндэстэнд нүүрлэж буйг таниулахыг хичээв.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Хэл зохиолын хүрээлэн орчуулга, судалгаа хоёрыг ялгах чадваргүйн улмаас Хэл зохиолын хүрээлэн “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” үргээ эс биелүүлж буйн улмаас харь төрийн түүх соёлын түрэмгийлэлд манай улс төрчид хялбар автаж байна.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Л.Болдын хэлсэн үгийг дахин иргэж ухая!
Л.Болд: “За баярлалаа, сайхан асуулт байна. Би бол эртний турк бичээсийг орчуулсан л хүн. Би бол дараа дараагийн судалгаанд чөтгөр нь чөлөө өгөөд, бурхан нь буянаа хайрладаг юм бол тэр хэл зүйн асуудал, Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай” гэж хариулжээ.
Л.Болдын “тэр хэл зүйн асуудал …руу зайлшгүй орох шаардлагатай” гэж үгүүлсэн нь миний асуултанд орших тийн ялгал, үйлийн явцыг хэл зүйн асуудал гэж тодорхойлж байна. Тэр тийн ялгал, үйлийн явц, цаг тээх үйл гэх хэл зүйн бүрдэл рүү огт ороогүй, огт судлаагүй гэдгээ ингэж хүлээн зөвшөөрөв..
Л.Болд “Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай” гэж Хандмаагийн илтгэлд цухас дурьдсан үгийн сан руу ороогүй гэдгээ аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөв.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Шинжлэх ухааны байгууллага нь харь улсын гар хөл болоод байна! Худал судалгаа ямар их хортой...!

Тун удахгүй жинхэнэ судалгааг та бүхэнд хүргэнэ.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/