Уншиж байна...

Монгол дээл

Ханз торгон гадартай
Халиу булган нударгатай
Хоргой саа эмжээртэй
Ханцуй ташаа тавиутай
Хаана ч өмсөхөд тохиромжтой
Халхын гоёл Монгол дээл
Үйтэнхуараар өнгөлсөн
Үстэй хургаар доторлосон
Өнгийн торгоор хажсан
Үнэхээр сайхан Монгол дээл

“Оюунтүлхүүр”
Оюунтүлхүүр хэмээх уг сургаал нь дугаар зуунаас уламжлан өнөөдөр хүртэл хадгалагдан ирсэн юм. Энэ нь Чингисийн цадигтай мөн чанараараа адил. Үүнийг бас Чингис хааны бүтээл гэж үздэг. Хувьсгалаас өмнөх хаад ноёд, түшмэл, язгууртан, бичээч нарыг хүмүүжүүлдэг зохиол байжээ. Цаг хугацаанд олон хүний гар дамжин аясанд янз бүрийн нөлөө орсон.Тухайлбал: Шарын шашны нөлөө нь

Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь /гол нь аав/ оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх /бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ/ боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарах болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.

Морин хуур
ГАРАЛ ҮҮСЭЛ: Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг хоёр ангилж болно.
Нэгд. Олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж. Энэхүү хөгжим нь анх хэлгүй буюу нутгүй товшуур хөгжмөөс сүүлд нумаар хөрөөдөн хэлтэй болсон байна. Морин хуурын үүсэл болсон ийм шанаган хэлбэртэй хуур одоо ч Баруун Монголд байсаар буй.

Малчин ахуй амьдралаас сэдэвлэсэн ээдрээ тайлах олон тоглоом бий. Үүнд сур, дээс, утас, шидмэс, шөрмөс зэргээр гогцоо, уяа зангидаж, түүнийг тайлуулахад хүүхдээ багаас нь сургадаг байв. Тийм ээдрээтэй , гогцоотой уламжлалт тоглоомууд гэвэл: Хонин холбоо, Богцны уяа, Хос дөрөө холбох/ салгах, Аргамжаанаас биеэ салгах, Тэмээн тушаа, Есөн нүх, Бөгж нийлүүлэх гэхчлэн дөчөөд төрлийн ээдрээт тоглоом, наадам байсны ихэнх нь ахуйн өөрчлөлтөөр орхигдож мартагджээ.1
Монголчууд эртнээс бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан “Бөгж нийлүүлэх” тоглоомоор шинждэг байв. Бог малын ( хонь ямаа ) чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүй байна гэж дүгнэдэг байжээ. Энэхүү наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм.
Мөн түүнчлэн Монголчууд хүргэн болох хүнийхэ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Салхитын амнаас эртний хүннүчүүдийн булш олджээ. Ах, дүү 31 хүний булш МЭӨ IIзууны дунд үед амьдарч байсан хүннүчүүдийнх гэв. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийнхэн хээрийн судалгаагаараа тухайн үеийн ахуй соёл, зан заншлыг илтгэхүйц онцлог эд өлгийн зүйлсийг олсон байна. Тус хүрээлэнгийн Эртний түүх сурвалж судлалын эрхлэгч С.Өлзийбаяр олдворыг Хүннүчүүдийн дурсгалт олдворын хамгийн эртнийх болохыг онцлов. Булшнуудын хоёр нь тоногдоогүй, олдсон эд өлгийн зүйлсийн 80 гаруй хувь нь ясан эдлэл байжээ. Мөн өмнө нь олдож байгаагүй үүлэн хээ бүхий бүсний ялтас, нарийн урласан сэнжтэй вааран эдлэл зэрэг гарсан байна.

Монголчуудын аргын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушигны тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их ажилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол аргал” тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг.

Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургисан малчны гэр ариун болой.
Л.ТҮДЭВ

Монгол ардын тоглоом нь ард түмний аж амьдралын байдлыг тод томруун тусгадгаараа онцлогтой бөгөөд ямар нэг тусгай орон байр, тоног хэрэгсэл төдий л шаарддаггүй тул нүүдэлчний амьдралын нөхцөлд сайтар зохицож иржээ.Монгол ардын аман наадгай нь эхлэл, өрнөл, төгсгөл хэсэгтэй төдийгүй, тогтмол уран хэллэг, үйл хөдлөлтэй, хэлбэл зохих үг яриатай, тэр нь хүнд оногдсон дүрийн хуваарилалт бүхий учраас жүжиг наадмын чанартай байдаг.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/