Халх голын дайны 80 жилийн ойг Чойбалсан хот өндөр хэмжээнд бэлтгэж өнгөрүүлэхийг эрмэлзсэн байна. Гэвч цаг хугацааны хувьд бага зэрэг хоцорсон бололтой. Учир нь Чойбалсан хотын гол замууд засвартай байсан нь нэг л сэтгэл тавгүйтүүлж байлаа. Хөвсгөлийн замын цагдаа өөрийн нутагт болох наадамд оролцохоор очсон зорчигчдод бүсээ зүүхийг сануулж, дүрмээ баримтлахыг анхааруулж, сайхан баярлахыг ерөөгөөд явуулж байсан бол Чойбалсан хотыг замын цагдаа зогсоогоод шууд л торгоно хэмээн “заналхийх” нь баярын сэтгэлийг унагачих юм билээ. Харилцаа гэдэг бол чухал зүйл, баярын өдөр жижиг зүйлийг өршөөж байна гэдэг наадамчин монголчуудад бас сэтгэлийн дэм билээ.
Шөнийн Чойбалсан хот гэрлэг чимгэлээр өвөрмөц сайхан харагдаж байлаа. Монгол цэргийн ялалтын хөшөөнөөс эхлэн баярын өнгө сэтгэгдлийг сэргээнэ. Өнгөрсөн жилүүдэд хот цөөнгүй шинэ барилгаар өргөжин тэлжээ.
Халх голын дайны дайны үед Чойбалсан хот цэргийн байлдааны ажиллагааны чухал төв байсан юм. Японы цэргийн агаарын цохилтод өртөж байсны тэмдэг болгож босгосон хөшөө Чойбалсан хотын хуучин төв хэсэгт өнөөдөр өнгөрсөн түүхийг бидэнд сануулах мэт харагддаг.
Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн сум, сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг. Чойбалсан хотын хэмжээнд 2010 оны байдлаар 5 давхар тохилог орон сууц 56 байна. Мөн Дорнод Монголын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шаталсан сургалттай Техник технологийн сургуульд /ШСТТС/2600 гаруй оюутан,сурагчид суралцаж, ажиллах хүчин бэлтгэж байна. Үүнээс гадна соёл урлаг, спортын байгууллагууд болох Музей /байгалийн болон уран зургийн/, Хөгжимт Драмын театр, Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын сан, Спортын ордон /баригдаж байгаа/ зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хотод Дулааны цахилгаан станц, Адуунчулууны нүүрсний уурхай, “Дорнод” мах импекс, савангийн үйлдвэр, “Дорнод” гурилын үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний зэрэгцээ хүнс, оёдол, арьс шир, модны чиглэлийн олон жижиг дунд үйлдвэр, 1000 орчим худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.