Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан Зөвлөлтийн нисгэгчид, Монгол цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон билээ.
Халх голын ялалтын 80 жилийн ойн өмнөхөн болсон Орос-Монголын байлдааны буудлагатай хээрийн сургуульд оролцогчид энэ ойн баярын цэргийн парадын гол чимэг болж байлаа. Бие бүрэлдэхүүн парадад жигдрэн жагссан үед парад командлагчийн дуу цууриатаж, баярын цэргийн жагсаал эхэлсэнийг тунхаглалаа.
Засгийн эрхийг барьж буй намууд Батлан хамгаалах салбарын сайд, дэд сайдад цэргийн алба хаасан хүнийг томилж байх шаардлага буй. Энэ удаагийн парадыг хүлээн авсан сайд “болно” командаа мартаж, цэргийн штабын дарга нь гүйн очиж сануулж байгаа харагдах нь олон түмэнд таагүй сэтгэгдэл үлдээв.
Цэргийн жагсаалын цоглог марш эгшиглэж, монголын зэвсэгт хүчний дараа нь Оросын цэргийн жагсаал төв индэрийн өмнүүр баярын жагсаалын алхаагаар сүр жавхлантай өнгөрлөө. Энэ үеэр мөн агаарт байлдааны нисдэг тэргэний жагсаалд парадад чимэг болон нисч өнгөрсөн.
Цэргийн парадын дараа Монгол цэргийн ялалтын хөшөөн дээр баярт зориулсан концерт эгшиглэсэн билээ. Бүх л үеийнхэн оролцсон баярын концерт олон сайхан содон тоглолтоор үзэгчдийн анхаарлыг татаж байлаа.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга олонд танил болсон шилдэг тоглолтоо үзүүллээ. Халх голын ялалтын 80 жилийн ойд зүриулсан баярын хурал болж өнгөрлөө.
Үдшийн харанхуй нөмөрч эхлэнгүүт Чойбалсан хотын төв хэсэгт маршал Чойбалсан хөшөө бүхий талбайд баярын ёслолын үдшийн цэнгүүн эхэлсэн билээ. Хүүхэд багачууд тоглоомонд наадаж, залуучууд, буурлууд баярын тоглолтыг сонирхон үзэж энэ оройн цэнгүүн баярын бас нэгэн чимэг болон өнгөрлөө.
Халх голын байлдааны гол өрнөл болсон энэ нутагт ялалтын баярын ийнхүү баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүллээ. Жилээс жилд биднээс холдох ялалтын баяр нэр, өнгө зүс, хэл яриа өөрчлөндөж, бас залуу үе минь мэдээлэл хомсдож, халх голын дайны тухай ойлголт алсран холдож байгаа нь харагдлаа. Олны өмнө нэртэй болсон цөөн хэдэн хүний судалсан болон ярьсан зүйлээр бүх зүйл үнэлэгдэж болохгүй болсон цаг үе билээ.