Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан их бүтээн байгуулалтын нэг, Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойд зориулан Дорнод аймгийн Халх гол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжлээ.
“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халх гол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж барьж байна. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьж байгаа юм.
Ашиглалтад хүлээлгэн өгч байгаа энэхүү томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын "Роснефть" компанийн 8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Барилгын ажилд "Их модун" ХХК, Зэвсэгт хүчний 138, 110-р барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн гар бие оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сумын барилгын явцтай танилцах үеэр, "“Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 1960 онд гаргаж байсан. Одоо ХXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй. Мөн XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ, малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай юм. Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай Халх гол суманд газар тариаланг хөгжүүлж, хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн гаргах боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай” гэсэн билээ. Алслагдсан сумдын өнгө төрхийг өөрчилж, XXI зууны шаардлагад нийцсэн амьдрах орчин бүрдүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чухал зорилт болгон дэвшүүлж буй ажээ.
Эрхүү мужаас бэлэглэсэн ОХУ-ын маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөө Халх гол суманд сүндэрлэжээ. Мөн Монгол Улсын баатар Дандарын цээж хөшөө түүний түүхэн үйл явдал өрнөсөн газарт босгосон байна.
МБНЭ-ийн удирдлага, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэтэй уулзсан билээ.