Бид Эрхүү хотоос засмал замаар явсаар Байгаль далайн эрэг дээр ирлээ. Эрхүү хотоос гархад өмнөх ирсэнийг бодвол замаа засан сэлбэж сайжруулжээ. Замын хоёр талаар шинэ барилга үйлчилгээнүүд баригдсан нь өнгө зүсийг их өөрчилжээ. Хомутова, Оёк тосгон хүртэл замын дагуу их өөрчлөлт орж олон зүйл шинээр баригдсан харагдана.
Усьт-Ордынскийн зам салах уулзвар дээр хуримаа хийж яваа залуусын дурсгалын зураг авалттай таарсан юм. Энэ өдөр харьцангүй автомашин цөөхөн байж, зам ачаалал багатай чөлөөтэй байсан. Уудам хөндийгөөр давхисаар Баяндай тосгонд ирж, зам урагш эргэж, байгаль нуурыг зорилоо. Нилээд өндөр давааг даваад хоёр уулын дундуур уруудсаар ой мод шувтрангуут монголын нутагтай тун төстэй замаар орж явчихав. Косая степ, Еланцы тосгоныг дайраад Сахортагийн усан боомтод ирж дугаарлан зогсов.
Биднийг дугаарлаж байх мөчид хятадын жуулчдын дөрвөн машин дайрч, усан онгоц дугаарлан хүлээж байгаа олны эгдүүг хүргэв. Тэд шууд онгоцгнд ачихыг шаардаж, дугаарласан олон дэг журам сахихыг хятадуудаас шаардан тэрүүхэндээ маргалдаан үүсгэв. Хятадын цэргийн хээрийн хувцасаар гангарсан залуу гол дүрд “тоглож”, орилож чарлаж, цугларсан олны энгдүүцэл төрүүлнэ. Хаа нэгтэй дугааргүй дайрч сурсан дээрэлхүү, ойворгон зан орос иргэдийн дургүйг хүргэнэ.
Улмаар нэг удаагийн усан онгоц машин ачилгүй явж, маргаан ширүүсэв. Оросууд тэвчээртэй хандаж, зохицуулахыг хичээсэнд хятадууд үл зөвшөөрч дайрч байлаа. Хятадууд ирээд дугаарласан бол “асуудал үүсэхгүй байсан. Тун удалгүй ир бүрэн хуягласан цагдаагийн машин ирж, араас нь цагдаагийн нэмэлт хүч ирэв. Одоо хятадууд номхорч, дэс дугаарт орж завинд сууцгаасан. Хаана ойворгон зан хүний анхааралд өртөж, асуудлыг хурцатгаж, хүмүүс хоорондын зөрчил үүсгэж болохыг энэ явдал харуулж байлаа.
Усан онгоцонд суусан бид нөгөө эрэгт бууж, цааш хөдөллөө. Ольхон аралын Хужирт тосгон хүртэл 36 км зам бол манхайханы хэлдгээр “там”-ын зам байлаа. Орой болсон хойно Хужиртад ирээд өмнө жилүүдэд байрлаж байсан газартаа майханаа барьж, эхний шөнөө амарлаа.
Өглөө босоод бид хоолоо идсэний дараа тахилга хийх газрыг хайсан юм. Ольхоны арлын тэнд явж байсан зайрантай таарч бид тахилга хийх газарт очсон билээ.
Нэгдсэн тахилга өндөрлөнгүүт бид Ольхон аралын Хужирт тосгоны байдалтай танилцсан юм. Ирсэнээс хойш энд цөөнгүй барилгууд баригдаж, бас ч гэж үзэмж нь сайжирч, үйлчилгээний газрууд нэмэгджээ.