Уншиж байна...

Гурав. АВГИЙН ХОШУУНД
Хот хоорондын зам 2 урсгал, тус тусдаа 3 эгнээ замаас бүрдэх бөгөөд энэ жилийн хувьд цас чамгүй орсон нь харагдана.
Авгын хошуу Чингис хаан Билгүүдэйд тасалж өгсөн нутаг учраас Авгын хошуу гэж нэрлэсэн, тэгээд ч Билгүүдэйн гацаа гэж нэртэй суурин байгаа гэх зэргээр тайлбарлах нь эндхийнхэн үүх түүхээ сайн мэддэгийг илтгэнэ. Ер нь л өвөр монголчуудтай түүх, угсаа гарлын тухай яриа өрнүүлэхэд биднээс хавьгүй сайн мэдлэгтэй.
Мөн уулын Ду ноёны тухай сонирхолтой түүх яригддаг. Уулын Ду ноён 1913 оны үед хил орчмын нөхцөл байдал ээдрээтэй цаг үед Зүүн өмнө хязгаарыг төвшитгөн тогтоох цэрэгт тухайн үед 272 тооны агт адуу хувиасаа нийлүүлж тус хүргэсний улмаас бэйс зэргээр шагнуулж явсан юм байна лээ.
Энэ хошууны харалдаа монголын Эрдэнэцагаан сум байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газар олонтой. Тэнд Егүзэр хутагтын гардан нутагшуулсан нутгийн ард түмний хайртай бугын сүрэг нутаглан өсч үржиж ирсэн нь сүүлийн үед Бичигтийн боомтыг чиглэсэн уул уурхайн тээврийн зам явах болсноос шалтгаалж бугын идээшсэн нутаг бэлчээр, нүүдэл хийх газар, намар орой Араатын уул руу бэлчих газар хумигдаж малчдын суурьшлын бүс болж хувирсан байдаг. Эрт цагт цагаан тарвага, цагаан чоно, зэгсний зэрлэг гахай байсан гэж ярьдаг. Егүзэр хутагт тарвага нутагшуулж, одой морь, аварга могой тэжээж, хайлаас тарьж ургуулж ирсэн. Тэр бүү хэл заан, баавгай хүртэл сонирхож байсан гэлцдэг. Хурангийн ууланд гандигар гэж ховор сонин мод ургадаг. Бонго, хунчир, эрэвгэр, жирэвгэр, түмэн зангилаа гэсэн эмийн ховор ургамал ургадаг тухай хүүрнэн ярина билээ.
Шилийн гол аймгийн Авгийн хошууны Бэлгүтэй балгасаар орж сонирхосон билээ. Авга хошууны музей гэхэд хоёр давхар барилга дээрх асар том тулгын хэлбэртэй алтлаг өнгийн асар юм. Эндээс Өвөр Монголчууд монгол аж төрөх ёс, зан үйлээ ямар их эрхэмлэн дээдэлж бичиг соёл, үүх түүхээ үе залгамжлан тээж ирсэн тодотгоно. Авгац уулыг үеийн үед тахиж шүтсээр ирсэн, хотоос ойрхон харагдана.
Чин улс монголчуудыг овог аймгаар нь хошуу болгоход авга ардын хоёр хошуу тогтсоноос нэрээ хадгалж ирсэн нь энэ юм. Ар талаараа Монгол улстай Сүхбаатар аймгийн нутагтай 175 км зурвасаар хиллэж, бусад талдаа аймгийнхаа Зүүн үзэмчин хошуу, Шилийн хот, Шулуун хөх хошуу, Сөнөд зүүн хошуутай хаяа залгадаг. 27,494 км2 газар нутагтай.
Саяхны мэдээгээр 45.2 мянган оршин суугчтайгаас 55% (24.9 мянга) нь монгол үндэстэн ажээ.
Авгийн хошуу Дулааны цахилгаан үйлдвэрлэдэг гол төвийн нэг. Хотын төв орж өвөрмөц тулга хэлбэрийн барилгыг үзэж сонирхолоо.
Энэ нутгийн өөр нэг нэрийн хуудас нь Авга хар адуу гэнэ. Монгол улсын хил дагуу буюу хошууны хоймор тал хээр Авга хар адууны нутаг. Сэнсэн булгийн усаараа ундаалж сэрмүүн соргог нутагтаа дасан зохицсон Авга хар адуу хурдан угшлаараа алдартай гэнэ. Авга хошууны өрхийн цэргийн хар морьд сумын тухай Хятад улс даяар алдаршсан сурвалжлага уншиж байсан билээ. Авга хошууны өрхийн цэргийн хар морьд сум" нь Богд уул нэгдэлийн хэвжээний сум анги байжээ.
Шилийнгол аймгийн Авга хошууны их талын дунд алсад торолзон эрхэмсэг орших хайрханыг нөгөө ардын дуунд мөнхөрсөн Чингис богд уул Авга хошууны төвөөс баруун хойш 45 километрт байдаг. Тодорхой нэг цэгээс их эзэн богд Чингис төрсөн нутаг руугаа хараа бэлчээн хажуулдаж алжаал тайлан амсхийж байгаа дүртэй харагддаг уул. Тарлан цастай үед сахал үс нь ч тодроод байх шиг санагддаг.
Авга гэж сонсонгуут манайд өргөн тархсан ардын нэгэн дууны үг, ая санаанд буув. Нэг хэлтэй, нэг зан үйлтэй, элэг нэгт ахан дүүсийн нутгаар зорчиж яваагаа ухаарах буюу.
"Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас дургүй хө
Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна даа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас дургүй байна хө”
хэмээх сэтгэлд хоногшсон дууны үг санаанд бууна.

zxc4643
zxc4643
zxc4644
zxc4644
zxc4645
zxc4645
zxc4642
zxc4642
zxc4646
zxc4646
zxc4647
zxc4647
Previous Next Play Pause
zxc4643 zxc4644 zxc4645 zxc4642 zxc4646 zxc4647

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/