Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт Дуурилаг нарсны дэнж дээр бүтээн босгожээ.
Хүннүгийн үеийн 300 гаруй булш илэрсэн археологийн үнэт олдвор бүхий газар юм. Хатан хүний ухааны дээд, мандах төрийн малгай гэгддэг богтаг малгайн хэлбэрээр төв барилгыг бүтээж, 4 цагаан суварга, 9 цагаан гэрийг тойруулан барьжээ. Гол гэрийн дотор Монголын түүхэнд гавъяа байгуулж нэр алдраа дуурсгасан Өүлэн эх, Бөртэ үжин, Мандухай сэцэн гэх мэт 9 хатадын хөргийг залжээ.