ЗХУ-Монголын Ардын армитай хамтран Хятад улстай дайсагнасан харилцаатай байсан үе дуусгавар болов. Тэр цаг үеийн бүтээгдэхүүн болж олон мянган эрчүүд армид алба хааж байсан билээ.
Орчлон ертэнцөд өөрчлөн байгуулалт өрнөж, 90 оны эхээр, монголд ардын армийн олон анги нэгтгэлүүд татан буугдав. Олон мянган цэрэг эрс энгийн амьдралд шилжиж, шинэ цаг үед зохицон амьдрах болов.
Энгийн амьдралд шилжигсэд улс орныхоо янз бүрийн салбарт хүчин зүтгэх болов. Засаг захиргааны сум, аймаг, хот, нийслэл, төрийн удирдлага, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт цэргийнхэн орж ирэв. Сүүлийн 30 гаруй жил цэрэг эрсийн улс орныхоо янз бүрийн салбарт хувь нэмрээ оруулсан “алтан үе” болон өнгөрч байна. Ойрын хэдэн жилдээ цэргийнхэн бусдад нөлөөтэй цаг үе байх нээ. Энэ нөхцөл байал бидэнд “Цэргийн андууд”-д дахин, дахин уулзах болотж олгож байна.
Монгол цэргийн өдрийг тохиолдуудан Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цэргийн андууд" уламжлалт уулзалтаа энэ жил Буянт-Ухаа цогцолборт 1100 хүний хүлээн авалтаар зохион байгууллаа.
ЦНДС үе үеийн төгсөгч, ажилчид, багш хамт хамны “Цэргийн андууд” уулзалт арга хэмжээнд оролцон, хамт олон, шавь нартайгаа уулзан нэг үдшийг өнгөрүүллээ.
“Цэргийн андууд” уулзалт арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв. Энэ арга хэмжээнд Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, Онцгой байдлын алба, Цагдаа болон дотоодын цэрэг, Төрийн тусгай хамгаалалт зэрэг төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн хамарсан байна.
Энэ үдэш цэргийн албанд 41 жилийн турш хамтран зүтгэсэн олон зуун анд нартай гар барин мэндчилэх ховорхон хувьтай өдөр байлаа. Түүнээс цөөн хэдийг тодотгон бичиж байна.
УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд Н.Энхболдтай богинохон ярилцах боломж олдов.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал бид хоёр БХИС-ийн Улс төрийн хэлтэст ажиллаж, нэг өрөөнд 2 жил хамт суусан цэргийнхэн.
Хоёр амидаа таарч дурсгалын зураг татуулав. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан бол монголын тэнгэрлэг хүмүний нэг билээ.
Дэд хурандаа Лувсаннямтай 35 жилийн дараа уулзав. Тэр үед цэл залууханаараа хамтдаа алба хааж байжээ.
Миний удирдлагад ажиллаж байсан цэрэгтэйгээ энд уулзлаа. Цэргийн сургуульд хамтдаа сурч байхдаа хэзээ нэг цагт би хурандаа, анд маань улаач болно гэж бодож байсангүй. Цэргийн сургуульд анд явсан Ганбаттай 40-н жилийн дараа уулзаж байна.
Монгол Улсынхаа хилийг гурвантаа тойрсны хувьд отрядын дарга нар миний сэтгэлийн гүнд дотны андууд билээ.
Цэргийн бидэнд амьдралынхаа бүтэн үеийг хамтдаа өнгөрүүлсэн андуудтайгаа учирна гэдэг ховор тохиох мөч билээ. Заал дүүрэн цугларсан олны ихэнхийг таних болсон минь Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, Онцгой байдлын алба, Цагдаа болон дотоодын цэрэг, Төрийн тусгай хамгаалалт, тусгай албад зэрэг төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүнтэй харьцдаг ажил хийж байсны үр дүн юм.
Д.Жаргалсайхан