Уншиж байна...

МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Энэ аялалын зорилго бол БНХАУ-д Чингис хааны нэрээр юу бүтээсэн байна, бид ямар түвшинд байна гэдэгийг нүдээр үзэж, дотроо тунгаан бодох зорилт байлаа. 

2013 оны 11-р сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн зургаадугаар хуралдаанд “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуудлууд” гэсэн илтгэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тавьсан билээ. Тэр хэлсэн үгэндээ “Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.

Халх голын ялалтын үеэр Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөийн их удган Гэрэлтуяагийн онгодын өргөөнд хүндэтгэл үзүүлж, зочилсон билээ. Чойбалсан хотод байх хугацаанд зав чөлөө багатай байсан боловч бид зүүг хязгаарын гол төв болсон Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажилтай танилцсан билээ.
Хаана хаанаа ажил эхэлж байгаа болохоор хэн нэгэндээ санхүүгийн дэмжлэг өгөх боломж муутай. Өнөөдөр ч өөр өөрсдийгөө авч явах хэмжээнд л байна. Бид эхлээд улаач нарынхаа хувта бодсон сэтэхүйг даван туулж байж, ажил урагшлах болно. Тэр болтол их хугацаа шаардана. Өөрсдөө хармаа хоосон атлаа олоод ирсэн хөрөнгө оруулалтыг доромжлоод хөөгөөд явуулчихна. Тэгэхлээр өөрсдөө зүтгэх ганц зам үлджээ.

ХАЛХ ГОЛД

2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд Ялалтын хөшөө, 90 баатрын хөшөө, 80 баатрын хөшөө, Яковлевын танкчдын дурсгалын хөшөө, Мөнхийн дархан хил, Монголын дайчдын дурсгалын хөшөө, Цэргийн удирдлагын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхэд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцлоо.

Халх голын ялалтын 75 жилийн арга хэмжээнд МБНЭ-ийн бүрэлдэхүүн оролцохоор хөдөлсөн билээ. Энэ бол бид албан ёсоор оролцож бүй хоёр дахь арга хэмжээ байлаа. Уг арга хэмжээнд оролцохоор МБНЭ-ийн багт Наранцэцэг тэргүүтэй Дарханы бөөгийн төлөөлөл буюу Самгалдай төвийнхэн бүрэн бүрэлдэхүүн болох долоон хүний бүрэлдэхүүнтэй орсон байлаа. 

МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Т.Түмэнбаярын зохион байгуулсан Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэрийн овооны тахилга дээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч М.Энхзаяа, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван, Зайран Зайран Өлзийхутаг, Хурцжавхлан нар уулзаж, Бөөгийн шүтлэгээ дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагаа бэхжүүлэх зорилгоор цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохирсон билээ. Монголын бөө шүтлэгийн түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээх энэ уулзалт Бөө нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал байв. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ-ээс зохион байгуулсан Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилд зориулан Их хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тайлга, тахилгын ажиллагааны “Галын тахилга”-ыг Зайран Хурцжавхлан удирдаж, 300 гаруй шавь нарын хамт оролцсон нь Монголын Бөөгийн түүхэнд үлдэх гавьяат үйлс байлаа. Энэ ажиллагаанд түүний удирдсан бөө нар зохион байгуулалт, дэг журмаараа бусдаас ялгарч байлаа. Түүхийн хатуу хөтүүг зоон дээрээ үүрч, Монгол эрчүүдийн жудагтай яриаг олонтой сонсож явсан Биндэрийн овоо, Монгол бөө шүтлэгийг хамтран хөгжүүлэх тухай Зайран Хурцжавхлан, Зайран Өлзийхутаг нарын ярилцлагын гэрч болон үлдсэн. Бөө шүтлэгээ хамтран хөгжүүлэх тухай ярилцаж тохирсон их үйлсийн тухай жинхэнэ эрчүүл, Тэнгэрийн улаач нарын яриа замхрах ёсгүй, харин ч ажил хэрэг болох ёстой.

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний цар тахал дуусах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байгаа бөгөөд өвчлөл хурдацтай нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Вирус тархах орон зай байсаар байна. Хатуу үнэн гэвэл бодит байдал дээр цар тахлын төгсгөл рүү ойртоо ч үгүй байна. Хэдийгээр олон оронд ахиц дэвшил гарч байгаа боловч халдвар хурдацтай тархаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн мөн судалгааны ажлын явцыг үнэлэх, “COVID-19” өвчний эсрэг авах хариу арга хэмжээг шинэ шатанд гаргах чиглэлүүдийг боловсруулахын тулд шинжээчдийн уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.

ДЭМБ халдварын дэгдэлтийн анхны мэдээг хүлээж авснаас хойш зургаан сар өнгөрч байгааг Тедрос Адан Гебрейюсус сануулсан байна. Энэ өдөр зургадугаар сарын 30-нд буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд "10 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 500 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлттэй" давхцаж буй юм.

Аян замын олз, амралтын өдөр тохиов. Хөвсгөл нуурын эрэгт амралтын газарт Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их удган Юра, Агий нартай ховорхон тохиох нэгэн өдрийг өнгөрүүлсэн байдаг. Бидний дотны анд Ганхуяг, эхнэртэйгээ байж, байгалийн содон үзэгдэл солонгын хамт дурсгалын зураг үлдээжээ.
Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.
Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Көл буюу "Их Устай Нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн "көл" гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг "хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг "хөл" гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.

DSC_9059
DSC_9059
DSC_9085
DSC_9085
DSC_9096
DSC_9096
DSC_9103
DSC_9103
DSC_9112
DSC_9112
DSC_9134
DSC_9134
DSC_9173
DSC_9173
DSC_9186
DSC_9186
DSC_9188
DSC_9188
DSC_9198
DSC_9198
DSC_9201
DSC_9201
DSC_9203
DSC_9203
DSC_9213
DSC_9213
DSC_9215
DSC_9215
DSC_9219
DSC_9219
DSC_9220
DSC_9220
Previous Next Play Pause
DSC_9059 DSC_9085 DSC_9096 DSC_9103 DSC_9112 DSC_9134 DSC_9173 DSC_9186 DSC_9188 DSC_9198 DSC_9201 DSC_9203 DSC_9213 DSC_9215 DSC_9219 DSC_9220

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/