Уншиж байна...

МБНЭ-ийн төлөөлөгчид өмнө нь гурван удаа Тува Улсад очиж, бөөгийн “Дүнгэр” төв, “Дух медведов” болон Тувагийн Бөөгийн тэргүүн М.Б.Кенин-Лопсан, түүний төлөөлөлтэй албан ёсны уулзалтыг Кызыл хотод хийж байсан билээ.
Мөн МБНЭ-ийн ойн арга хэмжээнд Тувагийн бөөгийн байгууллагын албан ёсны төлөөлөл урилгаар оролцож байсан. Тувагийн бөөгийн байгууллагын тэргүүлэгч гишүүн Дивии энэ онд зохион байгуулагдсан ажлуудаа танилцууллаа.


Энэ удаагийн албан ёсны уулзалт Улаанбаатар хотод боллоо. Уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран В.Төмжий (Нэргүй) нар оролцлоо. Монгол-Тувагийн бөөгийн байгууллагуудын хамтын ажиллагаан талаар харилцан санал бодлоо солилцлоо.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Зөвхөн гадаад харилцааны хувьд 2023 онд Гэгээн ширээт улсын тэргүүн Монгол дахь шашины тэргүүн нарын уулзалтад урьж оролцуулж, Христ, Үнэн алдартны шашины Дэлхийн болон азийн тэргүүнүүд уулзалт хийж, Турк, Канад Улсын элчин сайд, Монгол дахь шашины тэргүүн нар -Монгол бөөгийн өргөөнд зочиллоо.
20 гаруй улс орны шүтэгч, жуулчид МБНЭ-д ирж танилцлаа. Мөн ОХУ-ын Агийн болон төвийн бүс, Өвөрмонголын нутгаар аялж, улаач нартай уулзаж, хамтарсан тахилга хийлээ.
Нэгэнт хөрш зэргэлдээ улсуудад, дэлхийн шашин шүтлэгийн байгууллагууд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байхад зарим бөө “монгол бөө нар нэгддэггүй юм” гэсэн хувийн санаагаа нийтэд тулгаж байгаа нь харагддаг. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Монголчууд бид Тэнгэр шүтлэгийн дор нэгдсэн тэр үедээ хүчирхэг байсныг санахад хангалттай.” Гэж танилцууллаа. Уулзалтын дараа хүндэтгэлийн зоог барилаа.
Тувагийн бөө нар цөөн тооны иргэдийг хүлээн авч, бөөгийн зан үйлээр үйлчлэх боломжтой. Тийм хүсэлттэй Иргэд 458654 утсаар харилцана уу

2
2
3
3
4
4
6
6
7
7
8
8
9
9
10
10
12
12
13
13
Previous Next Play Pause
2 3 4 6 7 8 9 10 12 13

Бусад мэдээ

Mar 30, 2024 112

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/