Уншиж байна...
Монгол улсад ажиллаж байгаа шашины байгууллагуудын удирдлагууд, төлөөлөл оролцдог “Олон улсын шашины эрх чөлөөөний тухай” асуудлаар ярилцлага, уулзалт боллоо. Уулзалтад Будда, Христ, Үнэн алдартны шашин, Бөө мөргөл, Бахайн шашины удирдлагууд оролцож, монгол дахь шашины үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийн талаар санал солилцлоо. Ярилцлагад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол дахь бөөгийн шүтлэгийн талаар эрх баригчдын санал болгосон хуулийн төслийн талаар” үг хэллээ. Уулзалт, ярилцлагад оролцогчид ажил хэрэгч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Уулзалтанд оролцогчидтой АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески дурсгалыг зураг авахууллаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд Монгол бөөгийн өргөөгөөр зочлох хүсэлт тавьсаныг талархан хүлээн авч манай бөөгийн өргөөнд зочилохыг албан ёсоор урьлаа.
   Монгол улсад ажиллаж амьдрахгаж ирээд хэдийнээ 19 жилийг ардаа үджээ. Тэрбээр Монгол улсын талаар ямархуу бодолтой явдагаа Фасэбүүкдээ ийнхүү постолсон нь Монголд аялж амьдарч байсан дийлэнх гадны жуулчин ард иргэдийн сайшаалд нийцсэн байна.


Монголчууд Тэнгэризм, мөнх тэнгэр үзэл хооронд ялгаатай гэж үздэг. Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд дэлхийн хэмжээнд, улс орныхоо хэмжээнд нэгдэж ажиллах санал, санаачлага гаргаж байсан ч хуралдахаас илүү гарч байсангүй. Харин нэртэй эрдэмтэн судлаачид судалгааны чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн тохиолдол цөөнгүй. Гэлээ ч хүмүүст харагдахаар нөлөөтэй байдал харагдахгүй байна.
Нүүдэлчдийн Тэнгэризмын дэлхийн төв Бишкек хотод нээгдлээ. Тус хүрээлэнг нээх шийдвэрийг 9-р сарын 20-21-ний өдрүүдэд Киргизийн нийслэлд болсон Тэнгэризмийг судлах VII олон улсын хурлын үеэр гаргасан байна. “Бага хурал хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаад 15 орны 90 гаруй хүн оролцов. Үүний үр дүнд дэлхийн хэмжээнд Тэнгэризмын төвийг Бишкек хотод нээхээр шийдсэн ажээ.
Бага хуралд оролцогчид, Тэнгэризмийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, 2016 онд шүүхэд ялалт байгуулснаар Тенгэризмыг шашин гэж бүртгэх ёстой байсан боловч шүүхийн шийдвэр хараахан хэрэгжээгүй байна гэжээ.
Тэнгэризмын үндэс нь Тэнгри бурхан шүтдэг, тэнгэрийг бэлгэддэг. Энэ нэрийг МЭ 1-р зууны үед хятадын тэмдэглэлд нүүдэлчдийн тайлбар дээр анх дурдсан байдаг. Гэсэн хэдий ч орчин үеийн Тэнгэризм нь нео-паганизмын чиг хандлагын нэг гэж тооцогддог бөгөөд 1990-ээд оны үед л алдартай болсон. Тенгэризмыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шүүх хурал Киргизстанд хэдэн жил үргэлжилсэн.
2016 онд гаргасан "Шашин, хууль ба улс төр" шинжилгээний бүтээлд Тенгэризм нь жинхэнэ шашны шинж тэмдэггүй гэдгийг тэмдэглэв. Тус төв Оросын тодорхой шашны эрдэмтэдтэй хамтарч ажиллахаар хандсан байдаг.

БНХАУ-ын Өвөрмонголын морин хуурын анхдугаар наадам 24 хоногийн турш үргэлжилж өндөрлөжээ. Уг наадмын хаалтад зориулж "Монгол морь" концертыг толилуулсан байна. Өвөрмонголын морин хуурын наадам морин хуурын концерт, морин хуурын эрдэм шинжилгээний хурал, морин хуурыг үйлдвэрлэх урлагийн үзэсгэлэн, морин хуурын хөгжмийн шинэ бүтээл ба тойрон тоглолт, Өвөрмонголын морин хуурын тэмцээн зэрэг 5 хэсгээс бүрджээ. Наадмыг зохион байгуулах хорооны мэдээлэлд тэмдэглэснээр, урлагийн наадмын хугацаанд 15 концерт зохион байгуулж, Хятад, Монгол, Оросын 300 гаруй морин хуурч оролцжээ.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн морин хуурын холбоо, Монголын морин хуурын төв, Морин хуур нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг "Морин хуурын олон улсын VI наадам" өнгөрсөн 2018 оны зургаа, долдугаар сард Улаанбаатар хотноо болсон юм. .
 

Америкийн Үндэсний Түүхийн Музей шинжлэх ухааны цуврал бүтээл гаргадаг юм. 1941 онд тус музейн ажилтан В. Кларк Америкийн анхны уугуул нутгийн иргэд (aboriginals)-ийн талаар музейн баримтуудад үндэслэн “Нэгдсэн Улсын Индианчууд” хэмээх судалгааны бүтээл ном гаргасан байна. Арван мянга орчим жилийн өмнөх Их мөстлөгйин үед Ази тив буюу эх газраас Сибирээр дамжин Альяскт ирж, улмаар Америкт суурьшсан уугуул иргэдийг индианчууд гэдэг байжээ. Тэр эртний хүмүүс бол Монгол болон монголорхуу төрхтэй хүмүүс байсан гэдгийг түүний баг тодорхой баримтуудад түшиглэн тайлбарласан байна.

Гадаад өр ба Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 02-11 өдрүүдэд манай улсад ажиллаа. Тэрбээр Монголд  хийсэн судалгааныхаа тайланг  өнөөдөр танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн /ипотек, хэрэглээ, компанийн өр/тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байна.

Дэлхий хоёрдугаар дайны төгсгөлд холбоотон гүрнүүдийн тохиролцсноор Азийн зарим орнуудыг Японы колончлолоос чөлөөлөх болж, Солонгосын хойгийг 38 дугаар өргөргөөр түр зааглан Умард хэсгийг ЗХУ, Өмнөд хэсгийг АНУ чөлөөлж, улмаар 1948 онд Умард хэсэгт БНАСАУ, Өмнөд хэсэгт БНСУ байгуулагдсан туүхтэй.
1948 оны 9 дүгээр сарын 9-нд БНАСАУ байгуулагдмагц манай хоёр орон харилцан хүлээн зөвшөөрөлцөж, ЗХУ-ын \ тухайн үеийн\ дараагаар 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орнууд билээ.
 Баярын арга хэмжээг тохиолдуулан БНАСАУ-ын ЭСЯ хүлээн авалт хийлээ.
 БНАСАУ-ын байгуулагдсаны баярын арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцлоо.
Манай улс Ж.Самбуу гуайгаас хойш БНАСАУ-д Элчин сайдаа ээлжлэн томилсоор эдүгээ 21 дэх элчин сайд ажиллаж байгаа бол манай улсад БНАСАУ-ын 22 дахь Элчин сайд ажиллаж байна.
 
 
Монгол, Зөвлөлтийн цэргүүд Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Кремлийн тэргүүний хувиар Монголд хийсэн гурав дахь айлчлал боллоо.

Бусад мэдээ

Mar 30, 2024 116

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?