Уншиж байна...


ОХУ-ын янз бүрийн мужаас МБНЭ-ийг зорьж төлөөлөл ирж уулүаж байгаа билээ.

 АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески Ховд аймагт ажиллаж байна. Мөн язгуур соёлын өлгий болсон Ховд аймаг болон баруун бүсэд салшгүй холбоотой шашин шүтэх, эс шүтэх эрхийг хамгаалах тухай шашны тэргүүлэгчидтэй үр дүнтэй яриа өрнүүлжээ. Тэрээр Ховд аймгийн төр захиргааны байгууллага болон эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, Ховд нутгийн түүхэн дурсгалт газруудаар аялжээ. Тухайлбал, Гурван цэнхэрийн агуйг үзсэн аж. энэ тухайгаа "Улаанбаатарт музей үзэж явахдаа Гурван цэнхэрийн агуйн тухай мэдсэнээс хойш дэлхийн өв болсон хадны сүг зургуудыг нүдээр үзэх ёстойг ойлгосон юм. Түүхийн бэлгэдэл болсон эдгээр үзэсгэлэнт олдворуудыг үзэх гайхалтай байлаа. Соёлын өвийг хадгалах нь дипломат албаны маань чухал хэсэг билээ" хэмээн Элчин сайд Клечески сэтгэгдлээ илэрхийлжээ.

2012 оны 12 дугаар сарын 12-14-ндТуркийн эртний нийслэл Бурса хотноо “Дэлхийн Монголчуудын Чуулган” олон улсын ТББ-ын VI Ерөнхий хуралдаан болж өнгөрлөө. Уг хуралдаан, түүнийг тойрсон соёл урлаг, мэдээлэл, сурталчилгааны

 

Япон бүсгүй Казакстанд ажиллаж байхдаа бөөгийн тухай анх сонсож, казакын бакен нартай уулзаж байжээ. Тэгээд лавшруулан сонирхосоор Монгол бөөгийн талаар судлаж, унших болжээ.
Монгол бөөгийн тухай, монголын бөөгийн байгууллагын талаар МБНЭ-ын сайтаар дамжин дэлэгрэнгүй мэдээлэл авч, улмаар монголд ирж бидэнтэй уулзлаа. Хоёул орос хэлээр ярилцаж, хоорондоо чөлөөтэй санал, бодолоо солилцлоо.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, японы оюутан Мезукитай ярилцаж, түүний сонирхосон асуултад хариулт өглөө. Ирэх зун болох Монгол бөө нарын нэгдсэн тахилгын үеэр ирж, бөөгийн талаар илүү мэдээлэл авч болохыг санал болгосон юм. Мезуки ч урилгыг хүлээн авч монгол бөөгийн арга хэмжээнд оролцохоо илэрхийллээ.
Б.Банзрагч

 

Франц үндэстэн Н.Никалосын хүсэлтээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзлаа.

Энэ жилийн сүүлчийн аялал Бээжин байлаа. Намрын дулаахан өдрийг санагдуулам налгар өдрүүд угтлаа. Ажил хөдөлмөр өрнөсөн жирийн өдрүүд байв. Орой болон өглөөний цагаар Бээжинд автомашины түгжрэл үүснэ. Гэхдээ манайх шиг таг зогсчихгүй юм. Бага хурдаар урагшилсаар зорьсон газартаа очиж байлаа.
Бээжингийн утааны тухай манайхан сонирходог. Хаана ч явсан утаа нэг их анзаарагдахгүй. Харин онгоцоор нисэх үед утааны давхрага ялгаран харагдана билээ. Утааг багасгах талаар олон арга хэмжээ авсны үр дүн харагдаж байна. 
Бээжин хотоос ихэнх захуудыг нүүлгэн шилжүүлсэн билээ. Хотын зүүн өмнө орших худалдааны их зах л үлдсэн байна. Мөн компьютерийн зах аль хэдийн суларч, ихэнх барилгууд суларсан байна. Бусад зах аль хэдийнэ татан буугдаж, хоосон барилгуудад засвар хийгдэж харагдана.

АЛМА-АТА. /Казинформ/. Томирис болон Чингис хааныг казах үндэстэн гэхээ болихыг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа эрдэмтэд уриалжээ. Тэрбээр тус улсын томоохон хот болох Алма-Атад болсон Шинжлэх ухааны академийн нэгдсэн хуралдааны түүхэн хүмүүсийн угсаа гарвалын талаарх хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлсэн байна.
Казахстаны эрдэмтэд урагш ахих хэрэгтэй гэж Нурсултан Назарбаев онцлон хэлсэн байна. “Томорис, Чингис хаан нарыг казах үндэстэн гэхэд миний “ой гутдаг”. Бид өнгөрснөө бус ирээдүйгээ харж урагшлах ёстой” гэж тэрбээр хэлжээ.

Энэ жилийн аялал хаврын хуримтай эхэлсэн билээ. ОХУ-ын халимагийн залуу Коля, халимаг бүсгүй Катя хоёрын хурим Растов на Дон хотод болж, МБНЭ-ийн төлөөлөл байгаа үед хуримаа хийсэн тухай аян замын тэмдэглэлдээ бичсэн билээ. Хоёр хос маань орос нэртэй ч биеээр монгол цус урсаж, монгол омогшилоор бялхан байж хуримаа хийсэн.
Харин энэ удаа БНХАУ-ын Өвөрмонголд монгол залуус Ганзориг, Танаа нарын хуримд оролцох завшаан тохиов. Хуримдаа урьсан болохоор бид цаг хугацааг тооцон Зүүн сүнжид хошуунд очсон билээ. Залуугийн тал алсын замд хөдлөхөөр бэлэн болсон байв. Хоёр талдаа 800 гаруй км зам туулж, бэрээ авчрах ажээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 118

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/