Уншиж байна...

1. Ой мод, цэцэгт нуга, од, чоно, тагтаа, шаазгай, зөгийн үүр, мөнгө, нугас, бөгж, цонх, алчуур , сахал, үс ургах, зочин гийчин, цус гарах урсах, юм олох, уйлах, гашуудах, хүн үхэж байна гэж зүүдэлвэл: Сайн хүнтэй учрах, хэл сураг сонсох, хэл сураг сонсох,олз омог олох, баяжих, заяаны ханьтай учрах, худ ураг болох, ахан дүүс хийгээд хүндтэй зочин ирэх, урт наслах, ажил үйлс өөдрөг өнгөтэй байх зэргийг бэлэгдэж байдаг.


2. Ихээр инээх, цоортой сонгино, цэцэг ногоо, таслах, жимс, шош, вандуй, намаг зэргийг зүүдэлвэл үйлж унжих гашуудахын нигууртай гэдэг.
3. Аатсан ширгэсэн худаг, намаг, архи ууж байх, гашуун зүйл идэх, сахал үсээ хусуулах, жижигхэн охин, согтуу хүн зэргийг зүүдэлвэл: Гарз гарах, ядуурч гачигдах зовлон тохиож болзошгүй.
4. Усанд унах, их ус, цас бороо зэргийг зүүдэлвэл: Өвчин хийгээд гай зовлон ирж болзошгүй.
5. Ямар нэгэн байдлаар могой, могойн зулзага зүүдэлвэл газар ус, лус савдагийн хорлолтой гэдэг.
6. Шүд унах, цустай махтай үйрч унаж байна гэж зүүдэлвэл: Гай барцад, осол эндэл,
7. Тэмээ хийгээд хүйтэн хошуутай мал, улаан мах, мах идэх, зүү хутга, мэс толь зэргийг зүүдэлвэл ад зэтгэрийн хорлол байж болзошгүй гэдэг.
8. Хар нохой хийгээд нохойд хөөгдөх, уруулах, хазуулах зэргээр зүүдэлвэл: Хан тэнгэр, ад гаригийн хорлол байж болзошгүй.
9. Өөх идэж байна, юм ихээр идэх яр шарх зэргийг зүүдэлвэл аливаа юмнаас бузартахын нигууртай.
10. Хэрээ, тоншуул, өндөг, үстэй дээл, хувцас, нүцгэн эмэгтэй зүүдэлвэл хэрүүл хэл ам, ирэхийн нигууртай
11. Насан өөд болсон эцэг эх, ах дүүс, танил хүмүүстэй уулзаж учирч байна гэж зүүдэлвэл буян нэхэж байна гэдэг.
12. Энд дурьдагдаагүй бусад зүүдүүд бол цагаан зүүд гэдэг. Хүн унтах нь билэг болох бие нь амарч оюун санаа болох сүнс өөр лүүгээ ирж буй олон зүйлтэй, мөн тодрхой хугацаа орон зайтайгаар биеэс хөндийрч орчлонгийн олон газрын есөн шидийн зүйлтэй учирч уулзаж байгаа мэтээр тайлбарлаад энэ нь зүүдний зөн билэг болж өнгөрсөн ба одоо болох билэг үйлийн магадлалтай гэж бичсэнийг энд дурьдая.

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 112

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/