Уншиж байна...
Нэг. Хэнтий нутаг, Чингис хот. 
Халх голын дайн гэж яригдаж бичигдэж байсан үе ард хоцров. Угтаа бол үгийн утганд учир бий гэж бидэнд сургаж ирсэн. Өмнө нь дайн гэж нэрлэж байсан нь ард хоцорч одоо цагт байлдаан гэж нэрлэх болжээ. Бодвол байлдааны ажиллагааны цар хүрээгээр тэгэж нэрлэсэн юм болов уу. Ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд монголын түүхчид оросын эрдэмтэд, японы түүхчидтэй хамтарч олон арга хэмжээ зохион байгуулсаны эцэст байлдаан гэдэг нэр дээр зогсов бололтой.
Бидний үед олон баримт далд байсан, одоо ил болж зарим дүгнэлт өөрчлөгдөж байгаа бололтой. Халх голын хилийг дайны жилүүдэд Оросын хилчид хамгаалж, олон хилчин дайчид амиа алдаж, тэдэнд зориулсан хөшөө босгох болжээ.
Халх голын дайны үйл ажиллагаанд хэнтий нутаг цэрэг, стратегийн хувьд дайрч өнгөрөх гол зам байсан. Энэ л нутагт их дайны бэлтгэл ажлын гол ачаалал өрнөж, монголын цэргийн гол зам, мөр дайрч өнгөрсөн онцлогтой.
Хэнтийн удирдлагууд Халх голын байлдааны ажиллагааны 80 жилийг тэгсхийгээд тэмдэглэсэн болж өнгөрөв. Гол үйл ажиллагааа болсон Дорнод аймаг явахдаа энэ нутаг, хотыг дайрч өнгөрдөг болохоор чимээгүй өнгөрөх аргагүй байдаг бололтой. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа Хэнтий аймгаас эхэлж байна. Энэ хүрээнд Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Улсын баатар Ш.Гонгорын хөшөөний нээлт боллоо. Тус хөшөөний эх загварыг Хэнтий аймгийн зураач урчуудын холбооны тэргүүн, МУЭХ-ны гишүүн зураач Д.Батхуяг тэргүүтэй Хэнтий аймгийн зураач, урчууд хамтран маш богино хугацаанд бүтээсэн байна. Хөшөөнд БНМАУ-ын Анхны Монгол Улсын Баатар идэр залуу настай Ш.Гонгорыг хурандаа цол бүхий цэргийн хувцастайгаар дүрсэлсэн байна. Түүнчлэн Батлан хамгаалах яамны төв архиваас Халх голын дайнд Хэнтий аймгаас оролцож явсан 678 хүний нэрийг шүүж авсан бөгөөд эдгээр дайчдын нэрсийг дурсгалын цогцолборын хананд бичиж мөнхжүүлжээ. Хан Хэнтий чуулгад баярын хурал, хүндэтгэлийн концерт болон Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн баримтат киноны нээлт тус тус боллоо.
Халх голын ялалтын баярыг тэмдэглэхээр төв талбайд цэнгүүн хийж, түүний урд байрлах Өөрөө яванч их буу, их бууны хөшөөг өнгөлөн буджээ. Харин түүний дэргэд байрлах Хэнтийчүүдийн шүтээн болсон соёмбот хөшөө, цогцолборт гар хүрсэнгүй. Өнгөө алдсан алаг цоог будагтай соёмбот багана, эргэн тойрон орших сурталчилгааны самбарууд салхинд салбайн унжиж, нурж унах нь дөхсөн харагдана. Тэрхүү нурж унаж буй самбарт “Хэнтийчүүдийг шүтээн нь шонхор шувуу байна” хэмээн тунхаглан бичжээ. Ийхнүү шүтээнээ шүтсэн шиг шүтэж чаддаггүй удирдлагын төрх тавхан метрийн зайтай орших хоёр хөшөөнөөс ажил нь тодорхой харагдана билээ.
Монголчууд бид үндэсний бахархалаа хойч үедээ шүтсэн шиг шүтэж дамжуулж өгөхсөн. Аугаа их Чингис хааны нэрээр нэрлэгдсэн хот, монголчуудын шүтэж ирсэн шонхор шувууг дээдлэх эрхийг өвөртөлсөн, хэнтийчүүд минь нэрэндээ эзэн байхсан.
0 (2)
0 (2)
0 (3)
0 (3)
3
3
4
4
5
5
5 (2)
5 (2)
6
6
20190901_103306
20190901_103306
20190901_103638
20190901_103638
20190901_103650
20190901_103650
20190901_103851
20190901_103851
20190901_104411
20190901_104411
20190901_104622
20190901_104622
20190901_104737
20190901_104737
20190901_105054
20190901_105054
Previous Next Play Pause
0 (2) 0 (3) 3 4 5 5 (2) 6 20190901_103306 20190901_103638 20190901_103650 20190901_103851 20190901_104411 20190901_104622 20190901_104737 20190901_105054
 

Бусад мэдээ

Mar 30, 2024 166

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/