Уншиж байна...


 МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байлаа. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа. Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол  Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд Эрээн хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгав. Бодвол өөр газрын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой.


Бүх зүйл номоороо бхйсан тул нилээд хугацаа алдаад бил Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
 ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ.
 Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв. Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав ... хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Бид хэл сэтгэл хөдөлж үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм. Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн билээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.
 Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байлаа. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов. Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залуудбүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ.
 Өглөө хооллоод бид Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр буцаж явлаа. Уг нь орчуулагч залуу зөрүүдлээгүй бол ингэж цаг алдалгүй өчигдөр Чингис хааны жуулчны цогцолборыг үзээд бас Шинэ Ордос хотыг ч бүрэн үзэх боломж байсан билээ. Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэн манайхан бидний дотор өмнө энэ музейг үзсэн хүн байсан тулдаа үзэх ёстой гол зүйлээ үзэлгүй буцах байсан байна “аюулаас” мултарсан билээ.
 Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэний дараа элсэн манханд байгуулсан жуулчны баазад очсон юм. Орчуулагч залуу бидэнд энэ бааз урьдчилан захиалга өгөөгүй бол үйлчилдэггүй хэмээн хэлээд зураг авахуулаад 30 минут болоод хөдөлнө гээд эхнэр хүүхдээ дагуулаад бууж одов. Бид ч дурсгалын зураг даруулаад хөдөлнө хэмээн автобусандаа орчуулагчаа хүлээн 3 цаг болов. Энэ хооронд бид жуулчны баазыг бүрэн үзээд цугларчих хугацаа байлаа. Ажилдаа сэтгэлгүй, хүйтэн ханддаг, мэдлэггүй бөгөөд эхэмсэг зантай орчуулагч залуугийн хандлагаас бид үзэх зүйлээ үзэлгүй ийнхүү түүнийг хүлээн цаг алдав.
 Гэхдээ хятад орны хөгжил дэвшил, хүмүүсийн соёл, эх оронч сэтгэлгээ манайханы сэтгэлийг хөдөлгөж, нэг хүний хариуцлагагүй байдлыг нөхөж чадсан билээ. Хөх хотын төв хэсэгт байрласан зочид буудал бидний сэтгэлд бүрэн нийсэн билээ. Бид нэг хэсэг нь эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлж, нөгөө хэсэг нь Хөх хотын шинэхэн байгуулагдсан төв музйег үзэж сонирхов. Орой нь Хөх хотын “Шинэ өвөрмонгол буудал”-д хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн билээ. ӨМӨЗО-ын хөгжил цэцэглэлт, соёл урлаг, эмнэлэг худалдаа үйлчилгээний байдалтай бага ч гэсэн танилцсандаа бид сэтгэл өндөр байлаа.
 Хөх хотоос Эрээн хотыг зорин автобус хөдлөв. Дөрөв дөрвөөрөө хэсэг болон ая дуугаа өргөн холын замд өрсөлдөн дуулцгаав. Биднийг аян замын явцад шинэхэн сайн үйлчилгээтэй зочид буудлаар үйлчилсэн юм. Энэ бүхэнд бид баярлаж явав. Өвөрмонголын уудам тал, уулархаг хэсэг бүхий л газарт хөгжил дэвшлийн өнөөгийн нүүг царай тод харагдаж байлаа.
 Бид аян замын холд бие биетэйгээ танилцаж, дотно сайхан сэтгэлээр харилцаж амьдралдаа мардагдашгүй нэгэн үйл явдалд биеэрээ оролцсон билээ. Монголчууд бид хөгжлийнхөө тухай эргэцүүлэн бодох, юу хийх ёстой, юуны төлөө ажиллах ёстойг энэхүү аялал бидэнд ухааруулсан билээ. Алс аолын аян зам бидэнд өгөх ёстой өгөөжөө өгсөн, тэр нь хөгжил дэвшлийнхээ төлөө урагш тэмүүлэх, ажиллах, тодорхой үр дүнд хүрэх ёстойг бидэнд сургамжилсанд байлаа.
 Дараа жил дахин уулзана. Тэгэхдээ залуучуудаар эгнээгээ тэлсэн баг  Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр дахин ирэх болно. 
                                        
 
1.Эрээнээс аялал эхлэв.
 МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байлаа. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа. Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол  Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд Эрээн хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгав. Бодвол өөр газрын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой.

Бусад мэдээ

Mar 30, 2024 165

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/