Халх голын ялалтын 75 жилийн арга хэмжээнд МБНЭ-ийн бүрэлдэхүүн оролцохоор хөдөлсөн билээ. Энэ бол бид албан ёсоор оролцож бүй хоёр дахь арга хэмжээ байлаа. Уг арга хэмжээнд оролцохоор МБНЭ-ийн багт Наранцэцэг тэргүүтэй Дарханы бөөгийн төлөөлөл буюу Самгалдай төвийнхэн бүрэн бүрэлдэхүүн болох долоон хүний бүрэлдэхүүнтэй орсон байлаа.
Юуны өмнө Халх голын дайны талаар товч мэдээлэл өгөхийг хүсч байна. 1939 оны дундуур Монгол Улсын хил дээр томоохон өдөөн хатгалга болж, 5 дугаар сарын 28-нд сөргөлдөгч тал их буу, хуягт машин, нисэх онгоцоор дэмжүүлсэн цэргийн үлэмж хүчээр Халхын гол тийш давшиж эхлэхэд 1936 онд Монгол, Зөвлөлт хоёр улсын хооронд байгуулсан харилцан туслах Протокол гэрээний дагуу БНМАУ-ын нутагт байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг, Монголын цэрэгтэй хамтран тэрхүү давшилтыг зогсоож, 5 дугаар сарын 29-ний орой Монголын хилээс хөөн гаргасан юм. Гэвч эсрэг тал 31-ны өдөр тооны давуу байдлаа ашиглан дахин довтолж, Халхын голыг гаталж, Баянцагааны нурууг эзлэн Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэх аюулыг бий болгожээ. Гурван өдрийн ширүүн тулалдааны явцад сөргөлдөгч талын цохилтын бүлэг бут цохигдож, түүний үлдэгдлийг Халхын голын зүүн эрэгт хөөн гаргасан байна. Үүний дараа дайсагнагч талаас 7 дугаар сарын 8-11, мөн 24-25-нд хийсэн шинэ дайралт төдийлэн амжилтад хүрээгүй юм.
Хоёр тал байлдааны ажиллагааны талбарт ихээхэн хүч татан ирүүлж, аль аль нь шийдвэрлэх тулаанд бэлтгэж эхэлсэн. Халхын голын орчимд 8 дугаар сарын 10-ны байдлаар Японы тал хүн хүчээ 6 дугаар арми болгон нэгтгэж, түүний ажиллагааг 300 гаруй нисэх онгоцоор агаараас дэмжиж байв.
Харин армийн нэгдүгээр группт нэгдсэн Зэвлөлт, Монголын цэргийг корпус командлан захирагч Г.К.Жуков, монгол цэргийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан командалж байв. Түүнчлэн алс дорнод дахь Зөвлөлтийн цэрэг болон Монголын цэргийн үйл ажиллагааг армийн дэд командлагч Т.М.Штерн тэргүүтэй фронтын удирдлага, цэргийн бэлтгэл, хангалтын талаар Ю.Цэдэнбал, БНМАУ-д сууж байсан Зөвлөлтийн элчин сайд И.А.Иванов нар ажиллаж байсан юм.
1939 оны 8 дугаар сарын 20-нд Зөвлөлт, Монголын цэрэг дайсагнагч этгээдээс өрсөж авиац, артиллерийн хүчтэй галын бэлтгэл хийсний дараа шийдвэрлэх давшилтад оров. Эсрэг этгээд хүнд цохилт хүлээж, гал зогсоох тухай хүсэлт тавьсны дагуу 9 дүгээр сарын 16-нд байлдааны ажиллагаа зогсчээ. Ийнхүү БНМАУ-ын эсрэг өдөөж Халхын голд 4 сарын турш үргэлжилсэн зарлаагүй дайн монгол, зөвлөлтийн ард түмэн, армиудын ялалтаар дууссан байна.
Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн дайчид эрэлхэг зориг, дайчин чадвараа үзүүлсэн юм. Монголын дивизийн дарга Л.Дандар, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, заставын дарга П.Чогдон, пулемётчин Ц.Олзвой нарын олон дарга, цэргүүд гарамгай байлдсан юм. Тэдний гавьяаг үнэлж, Монгол Улсын төр БНМАУ-ын баатар цолоор шагнасан билээ. Тэрчлэн Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолыг ЗХУ-ын маршал Г.К.Жуковт хүртээсэн юм.
Халхын голын байлдаанд баатарлагаар тулалдсаны учир танкийн бригадын дарга, бригад командлан захирагч М.П.Яковлев, мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизов, нисгэгч К.Н.Абрамов нарын 17121 хүн зөвлөлт төрийн шагнал-одон медалиар, 70 байлдагч, дарга нар ЗХУ-ын баатар цолоор шагнуулсны дотор нисгэгч С.И.Грецевец, Г.П.Кравченко, Я.В.Смушкевич нар анх удаагаа ЗХУ-ын хошой баатар болцгоосон байна.
Халхын голын байлдааны үйл явц улирах он цагийн эрхээр түүхийн хувьд биднээс алслан холдох тутам энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байх болно.
Халхын голын байлдааны ялалт нь Алс дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад хүргэсэн билээ.
ХЭНТИЙ АЙМАГТ
Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчид анх удаа оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, бага хуралдайн гишүүн, удган Д.Наранцэцэг, Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар орсон байна.
2014 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймагт МБНЭ-ийн төлөөлөгчид ЗХУ-ын баатар М.С.Аношин, А.И.Киселев нарын дурсгалын хөшөө, нэр нь үл мэдэгдэх Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ажиллагаа, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын цуглаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концерт, Өндөрхаан хотын залуучууд, хөдөлмөрчид, Орос, Монголын төлөөлөгчдийн хамтарсан цэнгүүн, ёслолын буудлагаанд оролцов.
2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан Зэвсэгт хүчний анги, Хил хамгаалах ерөнхий газрын отряд, Цагдаагийн газар, Онугой байдлын газрын хамтарсан цэргийн парад, Хүндэтгэлийн цуглаан, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэ өдөр Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, "Халхын голын ялалт-75", "Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе" сэдэвт Зэвсэгт хүчний түүх, Цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзлээ.
2014 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Дорнод аймагт “Сэлэнгэ-2014” Орос, Монголын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуулийг үзэж, оролцсон бүрэлдэхүүний техниктэй цэргийн ёслолын жагсаалыг сонирхолоо.
Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан цэргийн парад,
2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан Зэвсэгт хүчний анги, Хил хамгаалах ерөнхий газрын отряд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хамтарсан цэргийн парад, Хүндэтгэлийн цуглаан, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэ өдөр Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, "Халхын голын ялалт-75", "Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе" сэдэвт Зэвсэгт хүчний түүх, Цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзлээ.