ХАЛХ ГОЛД
2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд Ялалтын хөшөө, 90 баатрын хөшөө, 80 баатрын хөшөө, Яковлевын танкчдын дурсгалын хөшөө, Мөнхийн дархан хил, Монголын дайчдын дурсгалын хөшөө, Цэргийн удирдлагын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхэд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцлоо.
МБНЭ-ийн төлөөлөгчид Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн ажиллагаанд оролцоэ байгаа Оросын залуучуудын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.
Энэ өдрийн орой Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, “Ялалтын үдэш” ойн баярт зориулсан үдшийн цэнгүүн, ёслолын буудлага боллоо.
ОРОСЫН ЗАЛУУЧУУДТАЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
ОХУ-аас ирсэн залуучуудын төлөөлөгчидтэй хөлбөмбөг, гар бөмбөг төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулж, шагнал гардууллаа. Мөн нэр нь үл мэдэгдэх дайчдын шарилыг хүгндэтгэн байршуулах ажиллагаанд байлцлаа.
Халхын голын ялалт Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан бататгаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн юм. Эдүгээ Халхын голын дайнд оролцсон талууд бүх нийтийн энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нягтарч, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа гэрэлт ирээдүйг хамтын хүчээр цогцлоохын төлөө дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд олон талт идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.
Ийнхүү Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцоод ирлээ.
МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ЗҮҮН ЦЭГЭЭС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ АВЛАА.
Монгол Улсын хамгийн зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт газар, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газраас шүншиглэсэн шороог хүндэтгэн авах ажиллагаа болсон билээ.
2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Бид энэ ажиллагааг хийхээр Монгол Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит ... дугаар заставт очсон юм. Энэ заставаас Монгол Улсын дөрвөн баатар С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Э.Шилэг, Д.Гуулин нар төрсөн түүхтэй.
Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын Улсын хилийн 1411 хилийн баганын дэргэдээс Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.
Энэхүү бөөгийн зан үйлийг МБНЭ-ийн бага хурлын гишүүн, удган Д.Наранцэцэг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар байлцлаа.
Удган Д.Наранцэцэг бөөгийн зан үйл хиих явцдаа тухайн заставд сүүлийн жилүүдэд болсон үйл явдлыг тодорхойлон хэлсэн юм. Бид баганаас буцах замдаа хуяглан бөөлөх зайлшгүй шаардлага гарсан билээ. Тиймээс заставын ар талд голын эрэг дээр бөөлсөн бөгөөд ийм боломжийг заставын хамт олон ашиглаж чадсангүй.
Бид хилийн баганаас буцах замдаа ЗХУ-ын баатар мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизовын өндөрлөгт байдаг дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн МАХЦ-ийн 8 дугаар дивизийн дарга агсан хошууч Ч.Шаарийбуугийн тулалдаж амиа алдсан газарт очсон юм.
Энэ өдөр Халх голын байлдааныг удирдаж байсан командын байр, зөвлөлтийн цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ.
Хилийн заставт
2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр МБНЭ-ийн төлөөлөгчид Монгол Улсын баатар Чогдонгийн нэрэмжит ... дугаар заставт очиж, Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын хилийн 1411 хилийн баганы дэргэдээс Монгол туурагтны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.
БУЙР НУУРЫН ЭРЭГ ДЭЭР
Буйр нуурын эрэг дээр боломж гаргаж нэг өдөр амарсан билээ. Энэ хооронд гисдэг тэгэргтэй зочид ирсэн. Удалгүй нисээд явчихсан. Угтаа хүн цөөтэй газар буух сонирхолтой байсан бололтой. Бид байж таарав бололтой.
Энэ л газар цэргийн алба хамт хааж явсан нөхөдтэй тааралдав. Хөөрөн баясаж, хээрийн хүндлэл задлав. Дурсан ярих зүйл арвин байсан боловч цаг гэж зүйл бүхнийг хязгаарлав. Тэгээд ойролцоо орших Халх голын ялалтын хөшөө дурсгалын заримаар нь орсон.
Халх голын ялалтын баярт оролцсон Самгалдайн хамт олон Мөнх тэнгэрийн төлөө “Алт, мөнгө, хүрэл шонхор” медалиар шагнав. Энэ аялал бөөгийн хэмээн тодотголтой бидэнд мартагдашгүй дурсамж үлдээсэн билээ.