Уншиж байна...

Британийн эрдэмтэн Крис Тайлер-Смит тэргүүтэй хэсэг судлаач  2013 онд азийн 13 үндэсний эрчүүдэд судалгаа хийж үзээд тэдний 8 хувь нь, дэлхийн эрчүүдийн 0,5 хувь болох 16 сая хүн нь Ү хромосомоос үүдэлтэйг тогтоосон юм. Энэ хромосом нь 1000 орчим жилийн өмнө Монголоос гаралтай, тэгэхээр Чингис хаантай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Гэтэл одоо Чингис хаан бол өнөөгийн азид амьдарч байгаа хүн амын дээд өвөг цорын ганц хүн биш гэдэг нь тодорхой болж байна. Лестерийн их сургуулийн Марк Жоблинг, Тулузын Поль Сабатьягийн их сургуулийн Патрисии Блареск нараар удирдуулсан хүн судлаачид азид амьдардаг 127 үндэстэн ястны Ү хромосомтой 5321 хүнд судалгаа хийж үзээд ийм гаргалгаанд хүрчээ. Эрдэмтэд хүмүүсийн ДНК-д шинжилгээ хийн харьцуулж ялгааг нь тодорхойлоод  түүнийгээ дээш нь өвөг дээдэс рүү нь судлан тодорхойлоход ганцхан Чингис  хаан гэлтгүй өөр хэд хэдэн шугам гарч ирсэн гэнэ.

Тэдгээр шугамыг хөөж, гарал үүсэл нутгийн бүсийг нь тогтоосноор Чингис хаанаас гадна генетикийн өөр 10 эх үүсвэр /эцэг/ гарч ирсэн  байна. Заримынх нь нэр түүхэнд үлдэж хоцорсныг манжийн ван Гиочанги гэжээ. Нурхучийн /1559-1629/ ач хүү,  1582 онд нас нөгцсан энэ ноён Цин гүрний анхны эзэн хаан болж байсан гэнэ. 

Азийн эрчүүдийн дээд өвөг бусад “эцгүүд” нь Ази, Ойрхи дорнодоос зүүн Өмнөд Азийн нутагт манай эрний өмнөх 2100 оны үеэс манай эриний 700 орчим оны үед амьдарч байсан гэж  avufa.ru бичжээ. 
Энэ эрдэмтдийн үзэж байгаагаар бол Азийн нийт хүн амын 40 хувь нь  ийнхүү 11 эцгийн удам угсаа болж таарч байна. 

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 146

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/