Уншиж байна...

Нэг талдаа Хуучин тогтолцоог үндсээр нь өөрчлөх ёстой хэмээн үздэг хүмүүс нөгөө талдаа энэ тогтолцоо болж байгаа зөвхөн хүмүүсийг нь сольчихвол болно гэж үздэг, тогтолцоон дотор өөрчлөлт хийхийн төлөө тэмцдэг хүмүүс гэж байна. Миний хувьд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж үздэг. Хүний амьдралын мөчлөгөөр тооцвол энэ тогтолцоонд бид 30 жил буюу амьдралын 1 үеэ өнгөрөөлөө. 90 онд төрсөн хүүхэд одоо 30 настай болжээ. Хүнээ солиод болчихдог байсан бол энэ хугацаанд чамлахааргүй олон удаа Засаг солигдож янз бүрийн хүмүүсийн элдэв сайхан үг яриа хангалттай л сонслоо. Эцэст нь юу өөрчлөгдөв? Бид өнөө маргаашийн найдвар төрүүлэхүйц үгэнд хууртаж, харзная гэх шалтагаар цаг хугацаагаа алдсаар байна.

Энэ тогтолцоо үнэхээр болж байгаа эсэхийг дүгнэе гэвэл өнгөрсөн 30 жилийн түүхээ өндийж босоод нэг гүйлгээд харахад л ойлгомжтой шүү дээ. Бүр гараанаасаа эхлээд бид сонголтоо ч үнэн зөв хийж байгаа нь баталгаагүй байна. Хар машинаар өгсөн сонгууль маань яаж уншигдаж хаагуур яваад хаана дүн нь гарч хэн хянадаг ч юм бүү мэд. Ард түмэнд бас нэг багцаа байдаг даа. Үнэхээр үнэн юм бол УИХ-д яагаад ядаж арав хорьхон эх оронч хүмүүс гардаггүй юм бэ? Яагаад хэн ч гарна гэж төсөөлөөгүй мэдлэг чадвар дутмаг хүмүүс ялаад гараад ирдэг юм бэ? Бид ийм сохор сонголттой болчихсон гэж би лав боддоггүй. Уул нь шилэн хоргонд саналаа хийлээ нүдэн дээр нь асгалаа тооллоо, нэг хүн улс даяар давхардалгүй нэг л удаа саналаа өгсөн эсэхийг нягталлаа гүйцээ юм шиг л санагдах юм. Яагаад заавал хүндрүүлээд, бөөн зардал, хэл ам болон болон хар машиныг хэрэглэх ёстой гэж. Сонголт үнэн зөв явагдвал цаашид маш их зүйл өөрчлөгдөнө. Ганцхан Ганбаатар ордонд салхи оруулж чадаж байхад ядаж арваад эх оронч байхад тогтолцоог ч өөрчилж болно гэж бодох юм. Мөн улсын амин судас болсон мөнгөний эрх мэдлээ (Монгол Банк) улс авахгүй бол алийн болгон зээл тусламж горьдож хорионд орлогогүй болсон иргэндээ ганц сая төгрөг ч өгч чадахгүй сууж байна гэж. Монгол Банкны үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах биздээ. Хариуцсан байгууллага нь байсаар байхад эзэнгүй айл шиг юмны үнэ байнга өсч, төгрөгийн ханш нь унасаар байдаг нь ямар учиртай юм бэ? Өнгөрснөө хэр хол харж чадна ирээдүйгээ төдий чинээ багцаадаж чаддаг гэдэг. Ой санамжаа арай урт хугацаатай болгон чагталж баймаар байна шүү.
Б. Аззаяа

Бусад мэдээ

Mar 30, 2024 144

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/