Уншиж байна...

2021 оны 05 дугаар сарын 6 ны өдөр наран их тэнгэрийн зүгт орших сайн өдөр, Цагаан тэнгэрийн үүдэн дээрээс Цагаан лусаа дуудан дуудан аргадаж далай цагаан сүүнийхээ цацлаар эх орон түмэн олноо даатгасан тахилгаа хийлээ. Энэ овоог өнө эртнээс тахиж ирсэн түүхтэй.
Өмнө говь аймгийн Гурван сайхан хайрханы өвөрт орших Баян цагааны нуруу болон Баян зүрх хайрханы өвөрт Шар хад гэдэг газарт онго сахиусаа татан бөөлж, тахиж иржээ.
Аав минь намайг бага байхаас (1973-1975) оны үед нууцаар.Баянцагааны энгэрт Шар хаданд тэнгэр лусын үйл хийж овоо уулаа баясгаж олон түмэн цугларч галаа баясгадаг байсан өв соёлоо бидэнд атгуулан үлдээсэн.

Тухайн газар нутгаа шинжиж аль хайрхан эзэн, ямар өргөлтэй, хайрханы зөөлөн хатууг сонжоод чулуун овоог босгожээ. Ер нь Эрдэнэ цогт хайрхан, Зөөлөнгийн нуруу, Аргалтын нуруу, Хонгор хайрхан энэ хайрхадыг харуулан дунд нь тахилгын овоогоо босгоод л нууцаар тахилга хийдэг байсан.
Нутгийн ард олон цуглаад эртлэн тэнгэр лусаа аргалаад, орой нь од эрхэс үүдээ өргөлөө өгөөд айл бүгд галаа баясгадаг байсан. Гэхдээ тахилгад улаан өнгийн хувцас өмсөхгүй, мах, архи өргөдөггүй байсан. Харин жаахан гурилаар гамбир хийгээд цагаан идээтэй ирдэг байсан тэр л жаягаараа өргөлөө авах гэж нэхдэг дээ. Энэ жилийн хувьд лус сайхан баясч, манай аймгийн Далангийн голд хүн шувуу эртлэн ирлээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бөөгийн зөвлөлөөс нийт монголынхоо ард түмэн болон тив дэлхийн хүн зон олны төлөө энэ цөвүүн цагт хээр гарч тэнгэр лусыг аргадан тахилга тайллага хийлээ.
Өөрсдийн өвөг дээдэс, аав, ээжийнхээ нутаглаж явсан нутаг хангайнхаа өвөр дээрээс уламжлал ёсоо дээдлэн хүндэлж, түмэн олондоо даатгалаа хийлээ.
Олон түмнийг минь тэнгэр онгод минь манаж явах болтугай.
Та бүгд минь амар амгалан ,сайн сайхан байх болтугай.

45
45
3
3
5
5
6
6
7
7
Previous Next Play Pause
45 3 5 6 7

Бусад мэдээ

Mar 30, 2024 144

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/